Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Махны үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд мах бэлтгэж байжээ

2019-6-27
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд 2019 онд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрснээс 799 буюу 64.7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 55 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан зөрчил гаргасан 87 аж ахуйн нэгж, иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 80,  зөрчлийн хэрэг 7 газарт нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажилласан.


Хүнс, мал эмнэлэг, эрүүл ахуйн хяналтаар

1. Үйлдвэрүүдийн 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, зохион байгуулалт, дотоод бүтэц буюу өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, барилгын засвар  үйлчилгээ хийгдээгүй  байна. /СХД-ийн Дөрвөн Од интернэшнл ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК, Тэрх сэрвэн ХХК, Шилдэг мах ХХК, ХУД-ийн иргэн Б.Нацагдорж, Их ноён хүнс ХХК, Мон сүндэ ХХК, БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, БЗД-ийн Баян тал борц ХХК, Мөнх төгрөг ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Голден мийт ХХК-иуд/

2. ЧД-ийн Цэнгэг айс ХХК-ийн ажлын байр нь хүнсний үйлдвэрийн шаардлага  хангахгүй, үйлдвэрлэлийн хэсэгт ажилчдын ариун цэврийн өрөө нь байрладаг, мэргэжлийн ажилчингүй байна.

3. Иргэн Ж.Ариунзулын  махны  агуулах,  мах  ангилан савлах үйлдвэр нь улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй барилгад явагддаг.

4. Мах махан бүтээгдэхүүний 83 үйлдвэрийн 43.7 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулах, гүн хөлдөөлтийн камерт хадгалахдаа ангилж, төрөлжүүлэн хана шалнаас зайтай хураагаагүй, хаягжилт, тэмдэглэгээ хийгээгүй, технологийн горимд хяналт тавьдаггүй. /СХД-ийн Мон мийт ХХК, Ж.Ариунзул, Ихэршарангад ХХК, Тун од ХХК, УБ импекс ХХК, Бийлэг ХХК, Бийлэг хүнс ХХК, Оргилон гүн ХХК, Капитал маркет ХХК, ХУД-ийн Баялаг комплекс ХХК, иргэн Нацагдорж, БГД-ийн Хос гарьд ХХК, Жэй Экс Си Эс ХХК, Ванкалби ХХК, Баялаг мийт фүүдс ХХК, Монгол маркет ХХК, СБД-ийн Ажигана ХХК, Билгүүн марал од ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Дибиюу цех, БНД Өнөөгийн цех, БЗД-ийн Мөнхийн хүнс, Их нэмэр ХХК, Баян тал борц ХХК, Титэм тэнгэр, Домогт хийц ХХК, Хүнскомлекс ХХК, Очир дангинас ХХК НД-ийн Монгол мах эко ХХК-иуд /

5. ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү, Буян Ундарга Ди Эс ХХК, Б.Нацагдоржийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан үндсэн түүхий эд маханд гарал үүслийн баталгаажилтгүй, архивлаж хэвшээгүй байна.

6. Мал эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй /өөрсдөө угаалга цэвэрлэгээ хийдэг/, 52 хувь нь тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчилтэй. /БГД-ийн Хьелти фүүдс ХХК, Баялаг мийт ХХК, Дэвжих оюу ХХК, Ванкалби ХХК, Жэй Экс Си Эс ХХК БЗД-ийн Мөнхтөгрөг ХХК, Мөнхийн хүнс ХХК, ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү ХХК, Буян ундрага, Ди Эс ХХК-иуд, иргэн Б.Нацагдорж нар зөрчсөн/

7. БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, Хьеэлти фүүдс ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Номт монгол ХХК, НД-ийн Монгол эко мах ХХК-иуд нь махны үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус, угаалга цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, ус чийгэнд тэсвэргүй зэвэрсэн, бүтээгдэхүүнд дам бохирдол үүсгэхээр тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэсэн .

8. Хан Уул дүүргийн  иргэн Б.Нацагдоржийн цехийн  унд, технологийн ус /зөөврийн/ нь лабораторийн  сорилтын дүнгээр бичил биетэний ерөнхий тоо их /212/ гарсан .

9. Хүнс компекс ХХК, Дөрвөн Од интернэншл ХХК зэрэг шалгалтад хамрагдсан газрууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл, магадлагаа, баталгаажилт дутуу байна.

10. Сонгинохайрхан Тэрх сэрвэн ХХК, Язгууртан эко хүнс ХХК, иргэн Б.Нацагдорж нарын үйлдвэр, цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний дүнгээр нянгийн бохирдол илэрсэн нь цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үр дүн хангалтгүй байгааг харуулж байна.   

11. махны 77 үйлдвэр буюу 93 хувь нь өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар аюулгүй байдалд баталгаа гаргах дотоодын лабораторигүй, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй  байна.

13. Нийт үйлдвэрүүдийн 64 буюу 77.3 хувь нь дотоод хяналтын ажилтан томилсон тушаал, ажиллах журам боловсруулсан ч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авдаггүй, зохистой дадлыг нэвтрүүлээгүй байна. /Дөлгөөн эх тэнгис ХХК , Агро нэгтгэл трейд ХХК , Хоргын хүү ХХК,  Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК,  Их шарангад ХХК, Шилдэг мах ХХК, Капитал маркет ХХК, Оргилон гүн ХХК, Бийлэг ХХК, Улаанбаатар импекс ХХК, иргэн Д.Туул, Ди Эйч Ти Эн ХХК-иуд/

14. СХД-ийн Монгол фүүд ХХК, СБД-ийн Ажигана ХХК-иуд бүтээгдэхүүний шошгод хадгалах хугацааг 14-30 хоног гэж бичсэн, СБД-ийн Очирваань сүлд уул, Аажаагийн хишиг ХХК-ийн банш буузны үйлдвэр нь бүтээгдэхүүний шошгод тэжээлэг чанар, ханасан болон ханаагүй тосны агууламжийг тусгаагүй.

15. Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөх тосны агууламж лабораторийн шинжилгээгээр 56-74%-тай гарсан боловч бүтээгдэхүүний шошго дээр өөх тосны хэмжээг 20-30% гэж бичсэн, БЗД-ийн Хүнс комплекс ХХК нь хиамны орцод тахиан мах /тахиан махан фарш/ хийдэг боловч шошгод тэмдэглэдэггүй, Очирдагинас ХХК нь “Баянмонгол” нэрийн нөөшилсөн махны шошгод орцыг тодорхой тэмдэглээгүй, ЧД-ийн Тэнгэрийн хас шил ХХК, Дибиюу ХХК, БЗД-ийн Мөнхийн хүнс, Мэргэн ойл говь хоршоо, Мөнх төгрөг ХХК, иргэн Г.Амгаланчимэг, Д.Чимэдцэеэгийн үйлдвэр цех нь бүтээгдэхүүний шошгонд тэжээлэг чанар, шимт бодисыг огт бичээгүй.

16. Нийт махны үйлдвэрүүдийн 40 буюу 48 хувь нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайварыг дахин боловсруулдаг болон хаана нийлүүлдэг нь тодорхойгүй.

17. Ихэр шарангад ХХК, Мах маркет ХХК, Преком ХХК, Ундрага хайрхан ХХК-иас бусад шалгалтанд хамрагдсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 79 буюу 95 хувь нь цахилгаан тасарсан нөхцөлд ажиллах нөөц үүсгүүргүй, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах журамгүй байна.

18 Махны үйлдвэрүүдийн 75 буюу 90.9 хувь нь махыг агуулахаас чөлөөлсний дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, агуулахын дотоод орчноос улиралд 1-ээс доошгүй удаа нян судлалын шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг архивлаж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг  тооцдоггүй зөрчил илэрсэн.

Газрын харилцаа, Байгаль орчны хяналтын чиглэлээр:

Ихэр шарангад ХХК, Преком ХХК, Циан сэн тиан ий ХХК-иуд нь эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн Преком ХХК нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшдэг. Дун фан интернэйшнл ХХК нь нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй. Преком ХХК, Дун Фан интернэйшнл ХХК, Цан сэн тиан ий ХХК, Шилдэг мах ХХК, Монгол эко мах ХХК, Ди эйч ти эн ХХК, Юнисолван ХХК, Мах экспорт ХХК, Хүнс комплекс ХХК, Жагаа санрайс ХХК-иуд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр:

Шалгалтаар  Есөн Од Фүүд Интернэшнл ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтын дагуу үндсэн ажлаас гадуур байгуулсан Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлдэг даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулаагүй,

Идлэг фүүдс, Дойчевурст, Шилдэг мах, Бийлэг хүнс, Үүлэнгөү ХХК нь зарим ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн боловч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт, баталгаажуулалтыг дутуу  хийсэн.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад:

Шалгалтаар Саян-Уул ХХК, ХКҮ ХХК, Монмийт ХХК, Домогт хийц ХХК, Мөнхтөгрөг ХХК, Цэнгэг айс ХХК, Хатансүйх хүнс ХХК, Дөрвөн од интернэшнл ХХК, Мөнхтөгрөг ХХК, Стандарт мах ХХК, Рояал хүнс ХХК, Ди Эйч Ти Эн ХХК, Мөнхтөгрөг ХХК, Русские калбосы ХХК, Мах маркет ХХК, Монгол марке” ХХК, Мах импекс ХХК, Нью оникс ХХК, Хүнс комплекс ХХК, Ванкалби ХХК, Дунфань ХХК.... зэрэг нийт 34 аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй аюулгүй ажиллагааны журам боловсруулаагүй, эрсдлийн үнэлгээ хийгээгүй зөрчил  хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөө төсөв батлаагүй ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөггүй, тоног төхөөрөмжийн гэрчилгээ аваагүй, даралтад савны баталгаажилт хийгээгүй ашиглах зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулаагүй, эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулж, дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчил гаргасан байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.48)
    хятад эзэнтэй махны үйлдвэрүүдийг шалгаад хаа гэхээр монголчуудаа мэрээд эхлэх юмаа монголчууд авилга өгөх мөнгөгүй болхоор дээрэлхэж шантаажилж хааж сүрдүүлж ташаал авдаг хачин байдлаа зогсоо хятдууд бол бэлэн мөнгө ихтэй болхоор гарт нь мөнгө атгуулаад л болоо энэ төрийн байгуулгууд иргэддээ үйлчилж таатай нөхцөлтэй байлгах гэж татварын мөнгөөр цалин хөлс тусгай хувцас хэрэглэл хэргэлдэг байж тэжээгчээ үргэлж ад үзэх гадныханд сөгдөж мөргөөд байдгаа болиочээ
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.4.248.86)
    Мах комбинат ер нь мах нядалдаг юм болов уу? Ард түмнээ аюулгүй махаар хангахад хувь нэмрээ оруулмаар юм.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    32 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    32 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    49 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 34 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 53 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 3 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 5 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 30 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 38 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 50 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 56 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 56 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 21 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 47 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 52 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК