Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цэрэнбат: Нэг ч удаа хууль зөрчиж, газар олгоогүй

2019-7-02
0
ЖИРГЭХ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд олон ажил өрнүүлж байна. Энэ хүрээнд “Цэвэрхэн наадацгаая” аяныг хоёр дахь жилдээ зарлаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүд энэ арга хэмжээг маш сайхнаар хүлээж авч дэмжиж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг мөн энэ аянд нэгдэхийг уриалж байна. Аяныг уриалга төдийхнөөр ойлгож болохгүй. Энэ бол иргэдийн сэтгэхүй, боловсролд нөлөөлөх гэсэн арга. Үүний үр дүнд хог хаях иргэд цөөрсөн. Өөрсдийн сайн дураараа хог цэвэрлэх аянд оролцох залуусын идэвх нэмэгдсэн. Цаашлаад байгаль орчноо, гол усыг бохирдуулах нь багассан. Дээр нь хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах аргачлалыг дэмжих үүднээс улсын төсвөөс 450 сая төгрөгийг хувийн хэвшилд олгож байна. Энэ ажлын үр дүн ирэх есдүгээр сарын 10-н гэхэд гарч эхэлнэ. Мөн Үндэсний хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн концесийн хүрээнд хог ангилах үйдвэр байгуулах гэрээг удахгүй үзэглэх байх. Ингэснээр Монгол Улс хогоо өөрсдөө ангилж, ялган дахин боловсруулдаг болно. Тусгай хамгаалалтын газар нутагт нэвтэрч байгаа иргэдийг гадна, дотнын иргэн гэж ялгахгүй нэг тарифаар үйлчилнэ. Тиймээс ард иргэдийн өөриймсөг сэтгэлээр хандаж, боловсон аялаж зугаалахыг уриалж байна.

Наадмаар 3500 жуулчинд цэнгэлдэхэд суудал өгөөч гэдэг хүсэлт ирсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн хувийн хэвшлийнх. Мөн наадмын нээлт, хаалтын билетийг манай яам хариуцаж, борлуулдаггүй. Энэ утгаараа аялал жуулчны компаниудаас ирүүлсэн 3500 билетийн хүсэлтийг ярилцаж байна. Цэнгэлдэхийн суудлын тоо нь 13 мянга. Энэ утгаараа гаднын жуулчдад зориулсан суудлын тоог цөөлж, дотоодын иргэдийн суудлын тоог нэмэх боломжгүй. Нөгөө талаасаа 3500 жуулчинд билет өгвөл монголчууд маань өөрсдөө наадмаа үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс том хэмжээтэй цэнгэлдэх хүрээлэнтэй болтлоо хоорондоо зохицохоос өөр аргагүй. Наадмын нээлт англи, монгол хэл дээр явагдана” гэдгийг онцоллоо. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Наадмаар ямар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Долдугаар сарын 11-ний 21.00 цагаас “Naadam nigth” тоглолтыг Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркид зохион байгуулна.

-Монгол Улс жилд нэг сая жуулчин хүлээж авдаг болохоор зорилт тавьсан. Энэ зорилт ямар шатандаа явна вэ?

-2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авахаар зорьж байна. Боломж бий юу гэвэл бий. Гэхдээ Монгол Улсын талаарх тааламжгүй мэдээ гарах тусам ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж хэлснээр худлаа хэл, эсвэл нэг талын мэдээ гарга гэж хэлээгүй шүү. Саар зүйл бий. сайн зүйл ч бий. Гэхдээ жил ирэх тусам иргэдийн ухамсар дээшилж байна. Аялал жуулчлалын компаниудын үйлчилгээ сайжирч байна. Төрийн байгууллагын үйлчилгээ хүртээмжтэй болж байна. Энэ мэтчилэн дэвшил олон гарч эхэлсэн. Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 10 орчим хувиар нэмэгдсэн. Зургадугаар сараас огцом нэмэгдэж байна. Хамгийн гол нь агаарын тээврийн урсгалын орц, гарцыг нэмэх шаардлагатай байна. Хэрвээ ингэж чадвал оны төгсгөл гэхэд жуулчдын тоо 20 орчим хувиар нэмэх боломжтой. Монгол Улсад 20 орчим улсын иргэд визгүй зорчдог. Эдгээрийн 4-5 улсын иргэд аялал жуучлалаар ирдэг. Тиймээс хил орчмын бүс нутгийн жуучлалыг нэмэх үүднээс виз олголтыг зохицуулж өгөх хэрэгтэй байна. Энэ сарын 9-нөөс Солонгосын “Асиана” шууд нислэг хийнэ. Туркийн “Аэро флот” шууд нислэг хийнэ. Ингэхээр гарц нэмэгдэнэ.

-Хогийн савны асуудал хүндрэлтэй байдаг. Үүнийг яаж шийдэх вэ?

-Тухайн орон нутгийн удирдлагууд үүнд онцгойлон анхаарч байгаа. Дээр нь нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч хогийн савны хүрэлцээг нэмэгдүүлж байгаа. Өмнөх жилүүдээс ахиц дэвшил гарч байгаа. Гялгар уутыг хориглосон шийдвэртэй холбогдуулан хогийн хэмжээ эрс буурсан. Дээр нь Гандантэгчлэн хийдийн орчмыг аялал жуучлалын бүс болгоно. Салбар сайдын тушаалаар нүхэн жорлон ашиглахыг хориглосон. Энэ хүрээнд Хөвсгөл нуур орчимд үйлчилгээ эрхлэгчдэд шалгалт хийсэн. 90 гаруй хувь нь боловсон ариун цэврийн өрөө ашиглаж байна. Дээр нь Горхи Тэрэлжийн бүсэд боловсон ариун цэврийн байгууламж барьсан. Түлүүгийн даваа, Богд уул орчимд мөн ариун цэврийн өрөө байгуулна.

-Ариун цэврийн байгууламжийн тоог хэдээр нэмэгдүүлсэн юм бэ?

-Энэ тоо Улаанбаатар хотын захирагчийн ажлын хэсэгт нэгтгэгдсэн. Тэндээс авах нь зүйтэй.

-Элсэн тасархайд зургаан га газрыг хууль зөрчиж олгосон асуудал гарсан. Энэ үнэн юм уу?

-Хэрвээ би хууль бус шийдвэр гаргасан бол Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тухайн шийдвэрийг цуцлуулах боломж бий. Нөгөө талаасаа бид аялал жуучлалыг хөгжүүлэх үүднээс стандарын бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцлах асуудал яригдсан. Үүнтэй холбогдуулан “Манай хажуу талын газрыг ингэж олгосон байхад манайхыг хаах гэлээ” гэсэн зүйл яригдсан. Зургаан га газрын тухайд өнгөрсөн 2018 оноос яригдсан асуудал. Гаднын хөрөнө оруулалттай компани монголчуудтай хамтарч орчин үеийн байгууламж бүхий цогцолбор байгуулж байгаа. Учир нь Элсэн тасархай бол Монгол орны бүхий л байгалийн тогтоцыг нэг дороос харах боломжтой цогцолбор газар.

Түүнчлэн аялал жуулчны компаниудад “Норм, стандарт мөрд. Үгүй бол газар ашиглах эрхийг нь цуцална” гэсэн шаардлага тавьж байна. 

-Богд уулын хамгаалалтын бүсэд аж ахуйн нэгжүүд газар эзэмших зөвшөөрлөө “Аялал жуулчлал” гэж авдаг хэрнээ амины хаус барих нь олширлоо. Энэ асуудлыг яаж зохицуулах бэ?

-БОАЖ-ын сайдын эрхлэх ажлын хүрээнд тусгай хамгаалалтай газар болон байгалийн нөөц, цогцолборт газарт газар олгодог. Дархан цаазат Богд ууланд аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёсгүй. Зөвхөн амрах, отоглох чиглэлээр олгогдож байгаа. Миний бие БОАЖ-ын сайдаар томилогдсноос хойш тухайн хуулийг заалтыг зөрчиж, газар олгосон удаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэе. Нэгэнт үүссэн байсан нөхцөл байдлыг цэгцлэх үүднээс татварын аргаар хумих боломжтой гэсэн бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалтын газарт амьдардаг бол татварыг нэмнэ. Ингэж эдийн засгийн хөшүүргээр зөв гольдролд нь оруулна.

Түүнчлэн Баян-айраг компанийн цианат алдсан мэдээлэл ирсэн. Мэргэжлийн хяналтаас ажиллаж байгаа. Яамны зүгээс албаны дүгнэлт гарахаар хуулийн дагуу арга хэмжээ. Тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Түүхий нүүрстэй холбоотой ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Наадмын үеэр НЗТГ-тай хамтарч борлуулалтын төлөвлөгөөгөө гарна. Утаа их хаядаг автобусанд 2.7 тэрбум төгрөгөөр утаа шүүгч суулгана. Ажил удахгүй эхэлнэ.

Г.Нацаг

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.108.92)
    Энэ новш ЖДҮчин бил үү.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • zochin (59.153.115.59)
    gazariin alba ter chigeeree avlagachid shuu dee ingej xudal yarij jujiglexee bolix xeregtei
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.43.242)
    Toriin tolgoid garsan archaagui bandi
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (103.229.123.224)
    ene jil orlogo muu baih baih. uchir ni tembuu suriye tei dain zaralsan mongold mash ih zahialga tsutslagdaj bna lee.
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    14 цаг 53 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    14 цаг 57 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    15 цаг 11 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 19 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    15 цаг 29 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    15 цаг 38 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК