Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бат-Оюун: Төрийн сүлдээ магнай дээрээ залдаг цагдаагийн албаараа бахархдаг

2019-7-17
0
ЖИРГЭХ

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиолдуулан хамгийн отгон эмэгтэй хурандаа болох ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хэлтсийн дарга, Авто баазын ахлах нягтлан бодогч, Цагдаагийн хурандаа Д.Бат-Оюунтай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагад хоёр л эмэгтэй хурандаа ажиллаж байгаагийн нэг нь та. Ер нь эмэгтэй хурандаа цолтон түүхэндээ хэр их байсан бэ? 

-Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн хугацаандаа 11 эмэгтэй хурандаа төрсөн байдаг. Миний бие энэ оны гуравдугаар сард хугацааны “цагдаагийн хурандаа” цолоо гардан авсанаар 12 дахь эмэгтэй цагдаагийн хурандаа болсон. Өөрийн ажил, амьдралаа энэ албандаа зориулж, зорилго нэгтэй хамт олонтойгоо мөр зэрэгцэн явж байгаадаа баяртай байдаг. Одоогийн байдлаар цагдаагийн албанд надтай нийлээд хоёр эмэгтэй хурандаа өргөсөн тангарагаа биелүүлээд ажиллаж байна.

-Таны үндсэн мэргэжил юу вэ? Санхүү, аж ахуйн албатай хэрхэн амьдралаа холбосон талаар сонирхуулахгүй юу?

-Миний аав Дэмбэрэлдаш нь нягтлан бодогч мэргэжилтэй, аж ахуйн нэгж болон төсвийн байгууллагын нягтлан бодогчоор 35 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг. Би хүүхэд байхаасаа л аав шигээ нягтлан болно гэж боддог байлаа. Тиймдээ ч МУИС-ийг нягтлан бодогч-эдийн засагчаар, Цагдаагийн академийг эрх зүйч -цагдаагийн байгууллагын ажилтанаар төгсч, 1994 онд Булган аймаг дахь цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч болж мэргэжлээрээ ажиллахад аав маань их байрлаж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллажээ.  Аавынхаа захиасаар мэргэжлээ гүнзгийрүүлж 2009 онд хугацаагүй эрхт мэргэшсэн нягтлан бодогч, 2016 онд Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудиторын эрхээ тус тус авсан.

Энэ хугацаанд ЦЕГ-ын САА-н албаны  Хангалт  үйлчилгээний төв, Нийгмийн хэв журам хамгаалах газарт ахлах нягтлан бодогч, Цагдаагийн академийн ерөнхий нягтлан бодогч, ДХИС-ийн хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн төсвийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан. Харин энэ оны гуравдугаар сараас Авто баазын ахлах нягтлан бодогч бөгөөд Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Бид чинь давхар мэргэжилтэй, тангараг өргөсөн алба хаагч гэж явдаг. Шинэхэн хамт олонтой болж, сайхан гар нийлээд ажиллаад явж байна даа.

-Эмэгтэй хүн энэ урт хугацаанд тушаал дагаж ажиллахад ар гэрийн дэмжлэг туслалцаа их хэрэгтэй байдаг байх?  

-Тэгэлгүй яахав. Ер нь цагдаа байна гэдэг гэр бүлийн дэмжлэг туслалцаа, ойлголцолгүйгээр хийх боломжгүй ажил мэргэжил. Миний хань мөн цагдаагийн алба хаагч, эрүүгийн албанд олон жил ажиллаж байна. Нөхөр бид хоёр хоёулаа цагдаагийн алба хаагч болохоор бие биеийнхээ ажлыг ойлгож, дэмждэг. Хэн хэн нь ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оройтож ажлаас тарах нь ч олонтаа. Цагдаагийн албанд зүтгэдэг гэр бүлийн нэг онцлог нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах, алба, амины бүх ажлаа амжуулах, өөрсдийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх гээд цаг хугацаатай  уралдаж ажиллаж амьдардаг юм шиг санагддаг. 

Миний ажлын дэргэд нөхрийн ажил гэмт хэрэгтэй тэмцэх шууд үүрэгтэй тул ажил тарсан гэж амсхийж болдоггүй. Гэсэн ч бид түвэгшээж, хүнд хэцүү ажил гэж огт бодолгүй, төрийн сүлдээ магнай дээрээ залдаг сайхан цагдаагийн албаараа бахархдаг. Бид хоёр цагдаагийн алба хаагчийнхаа хувьд ажилдаа сэтгэлтэй, үнэнч шудрага, хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, хуулиа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэн, ард иргэдийнхээ амар амгаланг сахиулах ариун үйлсдээ хичээнгүйлэн зүтгэж, ажил албандаа сэтгэл хангалуун байдаг даа.  

-Та залуу үедээ юуг захиж хэлмээр байдаг вэ?

-Хүн суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. Суралцсан хүн л бусдад илүү сайнаар туслах боломжтой болдогт итгэдэг. Энэ ч утгаараа сурсан мэдсэн зүйлсээ хамт олондоо үргэлж харамгүйгээр зааж зөвлөсөөр ирсэн. Манай хамт олон “Та бол хүний дээд, ажлаа чадахгүй, мэдэхгүй болсон үед та минь харамгүй зааж, зөвлөж тусалдагт тань үнэхээр их баярладаг” гэж дандаа урамын сайхан үгийг хэлдэг. Ялангуяа залуу офицерууддаа захихад амьдралынхаа хажуугаар өөртөө бага ч болов сурах цаг гаргаж байгаарай гэж хэлмээр байна. Хүний сурсан мэдсэн зүйл гэдэг бол амьдралд дандаа дэм болж, урагшлах алхам бүрийг нэмж өгч байдаг.

Үлгэр жишээ авч хүндэлж хайрладаг алба хаагчдаасаа дурсвал?

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилладаг нягтлан бодогчдоос анхны эмэгтэй цагдаагийн хурандаа бол ЦЕГ-ын ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч Санжаахүүгийн Уранцэцэг гэж хүн бий. Урнаа хурандаагаас хамт ажиллаж байсан олон нягтлан бодогчид олон зүйл сурч мэдэж, бахархаж, хүндлэж явдаг. Би мөн энэ хүнээс л их үлгэр жишээ авч, хүндэлж ирсэн. Түүнчлэн Булган аймаг дахь цагдаагийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Ж. Мөнхдаш дэслэгч мөрдөсийг маань зүүж өгөхдөө олон жил үр бүтээлтэй, сайн ажиллаж хурандаа цол аваарай гэж ерөөж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Санхүү, аж ахуйн алба гэдэг бол Цагдаагийн байгууллагын гол ар талыг дааж явдаг чухал хэсэг. Ил гараад байдаггүй ч гол гол ажлуудыг нь нуруундаа үүрч, нугалдаг юм шиг санагддаг?

-Манай Санхүү, аж ахуйн алба нь цагдаагийн байгууллагын бүх техник хэрэгсэл, тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдлыг ханган, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэдэг. Мөн санхүүгийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хангалт үйлчилгээг зохион байгуулах, Цагдаагийн байгууллагад мөрдөгдөх Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллогын ажлыг зохион байгуулах, санхүүгийн  мэдээллийг хууль, журамд заасны дагуу олон нийтэд ил тод мэдээлэх, удирдлагыг санхүүгийн бүрэн мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрээс нь алба хаагчдын хувцас хэрэглэл, байгууллагын барилга байгууламж, хоол, эрүүл мэнд, хангамжийн бүх төрлийн ажлыг нь хариуцан ажилладаг газар. Айлаар ярих юм бол цэвэр гэрийн эзэгтэйн үүргийг хашдаг чухал алба гэж хэлж болно.

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн хамт олон, үе үеийн удирдлагууддаа баярын мэндийг хүргэе. Мэргэжил нэгтэй нягтлан бодогчдоос маань олон олон цагдаагийн хурандаа төрөн гарч, цагдаагийн байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг улам боловсронгуй болгон мөрдөж, сайн бүртгэлийг дэлгэрүүлэх болтугай гэж ерөөе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.72)
    Цагдаагийн нягтлан бодогч нярав цолтой байх бүр хурандаа байх гажуудал шүү
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    12 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    14 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    25 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    1 цаг 43 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    1 цаг 53 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    1 цаг 59 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    2 цаг 17 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    2 цаг 26 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    3 цаг 2 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 7 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    3 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    3 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    3 цаг 28 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 32 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    19 цаг 26 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    19 цаг 28 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    19 цаг 53 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    21 цаг 6 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    21 цаг 7 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    21 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК