Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх ёстойг Ерөнхийлөгчид сануулсан нь

2019-7-21
0
ЖИРГЭХ

Өнгөрч буй долоо хоног нийгэмд олон үйл явдал өрнөсөн, тэр дундаа монголчуудын олон жил хүсэн хүлээсэн хүлээлт биелэлээ олсон үйл явдлаар дүүрэн байв.

Энэ бүхнээс цухасхан дурдахад, хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудал олон жилийн турш хурцаар тавигдсаар ирсэн билээ. Тэгвэл энэ жилээс эхлэн унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд уяачдаас эхлээд иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох хууль хяналтын байгууллагаас онцгой анхаар ажилласан юм. Тиймдээ ч улсын баяр наадмын үеэр унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсон хэрэг гараагүй. Хэдийгээр энэ мэт олон сайн эерэг үр дүн гарсан боловч олон сар, өдрөөр морь унадаг хүүхдийн хөдөлмөрийг хэт багаар үнэлдэг социализмын үеийн сэтгэхүйгээс салах хэрэгтэйг олон нийт хүчтэй шүүмжилсэн юм. Энэ нь ч зөв.

 

Унаач хүүхдүүд хичээлийн шинэ жил дуусахтай зэрэгцэн морин дэл дээр өнжсөөр наадмын өдрүүдтэй золгодог. Үүнийх нь шимийг зөвхөн хичээлийн хэрэглэл төдийнхнөөр үнэлэх нь тийм ч шударга бус. Ядаж л төрийн тэргүүн нь хүртэл хичээлийн хэрэглэл бүхий цүнх бэлэглэх нь тийм ч таатай харагддаггүй. Тэгвэл энэ сэтгэхгүйг халсан нэгэн сайхан үйл явдал энэ сарын 20-нд болсон юм. Тодруулбал, “Их хурд 8” уралдааны азарганы насны уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хээр азаргыг унаж түрүүлсэн найман настай хүү Энхбаярын хөдөлмөрийг 36 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө орон сууцаар мялаасан юм. Ийнхүү төр, түмний хүсэн хүлээсэн хүсэл биелэлээ олж, унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоо сууриа тавьсан нь олны таашаалийг эрхгүй хүртээд байна.

 

Угтаа бол манай улсад л унаач хүүхдийн хөдөлмөрийг үл тоодогоос биш бусад улсад маш өндөр үнээр үнэлдэг юм байна. Жишээлбэл, Англиас эхлээд олон улсад морин спортоор хичээллэдэг унаачдыг өндөр шагналаар шагнадаг уламжлалтай. Унаачдад цол тэмдэг гардуулахаас эхлээд бай шагнал нь ч өндөр байдаг юм байна. Тиймдээ ч энэ нь мэргэжил болтлоо өргөжиж, дагаад унаачдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалж ажилладаг. Тэгвэл манай улсад ч гэсэн энэ жишгийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий юм. Тиймээс л энэ бүхнийг спортод элэгтэй Ерөнхийлөгч Х.Баттулга түүчээлж, унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж, тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоог бий болгох нь зүйтэй биз ээ.

 

Монголчуудын хүсэн хүлээсэн хүлээлтийн тоонд зүй ёсоор багтаж буй нэгэн үйл явал маргааш эхлэх гэж байна. Энэ бол гэр хорооллын хүрээг хумих замаар агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад иргэдийг хямд үнэтэй орон сууцанд эдийн засгийн ямар нэгэн дарамтад оруулалгүйгээр хамруулах зорилго бүхий Түрээсийн орон сууц хөтөлбөр. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл ирэх даваа гарагт буюу долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэнэ. Энэ талаар “Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй бүртгэнэ. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг  http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1 сая 450  мянган төгрөг. Энгийн түрээсийн хамгийн доод үнэ 137 мянга 550 төгрөгөөс 411 мянган төгрөг байна. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1 сая 600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Хоёр, гурван өрөө байранд зөвхөн гэр хорооллын иргэд хамрагдана. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийнэ” гэсэн юм.

Ийнхүү маргаашнаас эхлэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цуваа НОСК-ийн зүг хөврөх бололтой.

Дээрх үйл явдлаас гадна энэ долоо хоногт цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсан санах хүндэтгэлтэй өдөр долдугаар сарын 17-нд тохиолоо. Учир нь Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алджээ. Үүнээс Замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Эдгээр албан хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээ цагдаагийн алба хаагчдын бие бүрэлдэнхүүний дунд болсон. Энэ үеэр талийгаачдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэхээс гадна цагдаа хүний хөдөлмөрийг үнэлж, төрөөс анхаарах ёстойг “сануулсан” юм.

 

Энэ долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яах аргагүй мөн юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийг төсөлд иргэнийн нийгмийн байгууллагын төлөөлөл энэ өдрүүдэд санал, шүүмжлэлээ дайж буй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 16-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан билээ. Тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн зүйл заалтыг засах санал оруулсан юм. Тухайлбал,

  • УИХ-ын гишүүдийн тоо 108, бүрэн эрх нь 5 жил байх
  • Байгалийн баялаг -Төрийн өмч гэдэг үгийг Нийтийн өмч болгох
  • Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах бол гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь зардлаа гаргана. Ашгийн 51 хувь нь Монгол Улсад үлдэх ёстой гэсэн хязгаарлалт оруулах
  • Шүүхийн сахилгын хороо гэдэг шинэ байгууллага байгуулах
  • Дээд шүүгчийг бүх насаар нь томилдог болох
  • Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байх
  • Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох
  • “Хот” гэдэг үг одоогийн Үндсэн хуульд оруулах,
  • Сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болох зэрэг саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналаа өргөн барьсан билээ.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хэлэлцээд, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин МАН-ын бүлэг төслийг судлах шаардлагатайгаас гадна төслийн талаар ард иргэдээс асууж санал авах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ.

Мөн Засгийн газар дээрх саналыг хэлэлцээд, Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг саналыг хүргүүлэхээр болсон юм.  Улмаар энэ асуудалд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж УИХ-аас үзэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчөөс долдугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байгаа тул УИХ-аар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх наймдугаар сарын 09-ний өдрийг хүртэл байхаар тогтоохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталлаа.

Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллана.

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.18.187)
    kkk .Xen ter xyyxdiig ynaadax gej gyisan yum? Gyilgaj ynyylsan ter morini uayach, Olon saya togrogoor adgyys xydaldaj avsan morinii ezneesee naad nexeed baigaa mongo shagnal xaramjaa nexeech. kkkk. Xicheeliin xeregle chin zov shagnal sh dee. Nom syrsan ni deer biz dee? Nasaaraa l mori ynaj yraldaxgyi gees xoish kkk
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.179.18.187)
    kkk .Xen ter xyyxdiig ynaadax gej gyisan yum? Gyilgaj ynyylsan ter morini uayach, Olon saya togrogoor adgyys xydaldaj avsan morinii ezneesee naad nexeed baigaa mongo shagnal xaramjaa nexeech. kkkk. Xicheeliin xeregle chin zov shagnal sh dee. Nom syrsan ni deer biz dee? Nasaaraa l mori ynaj yraldaxgyi gees xoish kkk
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.9.43.74)
    Humuus mori.unah .urlag uran saihniig iluud uzej tom shagnal neheh uom.Sayhani shagnalaas Sharav gauid egsen n jinhene hudee olson.busad n pa pa.Hedelmer hiij hunii ami avarch.buteen baiguulj bgaagaa iluud uzvel hoit ue maanl ch hedelmeriin amtand durlah.hiih huseltei boloh n todorhoi.TZiin osoloos olon hunii ami avarch bga hunii engrt HB s basad n bhd shudarga juram egeed zogsoj bga bhgui uo.Teheer sport.urlag.mori.uraldaanaas iluu hedelmerchin hunee l dugneh n bodit zuil shuu.
    2019 оны 07 сарын 22 | Хариулах
  • зочин (203.91.115.246)
    морь унаж уралдана гэдэг хүсэл мөрөөдөл, аз жаргал, тэсвэр хатуужлийн бэлтгэл байхаа болиод тэвчишгүй хөдөлмөр болчих гэж юм өөрчлөгдөнө өө гэж
    2019 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    45 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    55 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    1 цаг 2 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    1 цаг 19 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    1 цаг 28 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    2 цаг 4 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    2 цаг 9 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    2 цаг 16 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    2 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    2 цаг 30 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 34 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    18 цаг 28 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    18 цаг 30 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    18 цаг 55 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    20 цаг 8 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    20 цаг 9 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    20 цаг 18 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    20 цаг 29 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    20 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    20 цаг 46 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК