БНСУ-ын Кванжу хотод 18 дахь удаагийн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож буй.
Манай тамирчдаас ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-ний өдөр 100 метрийн мэлхий сэлэлтийн тэмцээнд уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн билээ. Тэгвэл өнөөдөр 50 метрийн зайд мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүлсэн байна.
Харин спортын мастер Х.Энхзул энэ сарын 26-ны өдөр 50 метрт далайн гахай сэлэлтээр, спортын мастер М.Дэлгэрхүү 24-нд 100 метрийн зайд өврөөр даллах сэлэлт, 26-нд 50 метрт өврөөр даллах сэлэлтээр уралдана.
ОУХМ Б.Энххүслэн долдугаар сарын 25-нд 100 метрт өврөөр даллах, 27-нд 50 метрт өврөөр даллах сэлэлтээр уралдах юм.