зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Аав аа, ээжийг дагуулаад гэртээ харья. Тэгэх үү”

2019-7-29
0
ЖИРГЭХ

“Гэнэт ухаан ороод хартал машины салон дэлбэрчихсэн юм шиг аймшигтай харагдсан. Хажуу тийшээ хартал.../уйлав/. Эхнэр минь амьсгал хураачихсан. Хойно сууж явсан хүү минь дээшээ хараад хэвтчихсэн, “Аав аа, туслаарай” гээд орилж байсан” хэмээн уйлан ярих залуу.

Хүний амьдралд гурван бэрх байдгийн нэг нь амьдын хагацал юм. Энэ л хатуу тавилан нэгэн гэр бүлд тохиосны харгайгаар ид насны залуу хайртай ханиа, бүлтэлзэн бөмбөрөх хоёр жаахан хүү халамжит ээжийгээ алджээ. Тиймээс олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ удаагийнхаа сурвалжлагаа ГССҮТ-ийн Яс үений гэмтэл согогийн III тасагт хэвтэн эмчлүүлж буй нэгэн залуугийн гэр бүлд тохиосон аймшигт ослоос бэлтгэн хүргэж байна.

 


 

Өрхийн тэргүүн Ц.Отгонбаатар гэр бүлийн хамт Хөвсгөл нутгийг зорихоор хүлгийн жолоо залжээ. Энэ аялалыг олон сар төлөвлөсөн учир хаана, хэд хонох, хаагуур зугаалах гээд бүх зүйлээ нарийн төлөвлөж. Хөлгийн жолоо залсаар Хутаг-Өндөр суманд амьдардаг аавдаа очиж, хацраа үнсүүлэв. Ингээд цааш хөдлөв. Замдаа  дуулж, хуурдан, байгалийн үзэсгэлэнг шагшин ихэд зугаатай явав. Ээж нь хөвгүүддээ ямар их хайртайгаа хэлж, хайрлан энхрийлнэ. Ханьтайгаа хэрхэн учирч, амьдралаа хэрхэн эхлүүлсэн түүхээ ярилцахаас эхлээд тэдний дунд дундрашгүй их яриа өрнөсөөр. Ийм л аз жаргалтай зугаалж явсан тэдэнд гайт явдал тохиосон нь энэ.

 

Ослын улмаас 29-хөн настай гэргий Б.Хулан нь газар дээрээ амь насаа алдсан бол Ц.Отгонбаатар болон том хүү нь хүнд гэмтэж бэртжээ. Ослын талаар тэрбээр “Мөрөнгийн төвөөс идэж, уух юмаа базаагаад Хатгалд нэг хоноод буцах төлөвлөгөөтэй явсан юм. Бид 50-100-ын цогцолборыг өнгөрөөд өгсүүр замаар зорчиж явтал гүвээ даваад цэнхэр машин уруудаж яваа нь харагдсан. Яг энэ үед хоёр хүү минь бас эхнэр маань унтаж байсан. Би жолоо барьж байсан юм л даа. Тэгтэл “Хүүе” гэхийн завдалгүй өнөө машин өмнөөс тулаад гарч ирсэн. Эргэлт хийх ямар ч боломж олгоогүй. Тухайн үед би 60-70 км/цагийн хурдтай явж байсан юм шүү дээ.

Өнгөрсөн хойно нь хүн боддог юм байна. “Ядаж зүүн тал руугаа дарчихгүй яав даа” гэж. Өдөр бүр өөрийгөө зүхэж, харамсаж хэвтэнэ. Жолоо барьж явахдаа амрахгүй байх, хурд хэтрүүлэх нь бусдын болоод өөрийнх нь амьдралыг сүйтгэдэг юм байна. Осол гаргасан жолоочтой уулзаагүй. Чухам яагаад өмнөөс ороод ирснийг мэдэхгүй байна. Үнэхээр ойлгохгүй байна. Бид хоёрын урд, хойно машин байгаагүй шүү дээ. Гуравхан секунд тэсч хүлээж чадаагүй юм байхдаа гэж бодож хэвтэнэ. Хоёр хүү минь сэтгэлийн шархтай өсөх нь. Тэднийхээ шархыг яаж эдгээнэ дээ гэж бодох юм. Дээрээс нь аж амьдралаа яаж авч явах вэ гээд олон зүйл толгойд эргэлдээд...

Хэзээ хөл дээрээ босох юм, бүү мэд. Эмч нар “Босож чадна, тэсэх хэрэгтэй шүү, хөдлөхийг хичээгээрэй” гэж хэлсэн.

Чадлаараа хөдлөөд л байна. Мэс засал амжилттай сайн болсон, эмчилгээ дууссан. Гэвч эхнэр минь.... Түүнийгээ алдсан ч бусадтай инээж, сувилагч нартай ярилцах зэргээр өөрөө өөрийгөө хуурч, өдөр хоногийг аргацааж байна даа. Осолд орсноос хойш 10 гаруй хоногийн хугацаанд сэтгэлээ барих гэж янз бүрээр оролдлоо” хэмээн нүд нь чийгтэж, яриа нь тасалдана.

Ослын дараа түүнийг ГССҮТ-д яаралтай хүргэж, нэг чөмгөнд нь хиймэл чөмөг суулгаж, нөгөөхийг нь хадаж, бяцарсан хэсгийг нь шрүфээр тогтоожээ. Хоёр хөл нь мэдээтэй ч, ташаа хэсэг нь мэдээгүй байгаа аж. Тиймээс бие засахад багадаа 3-4 хүн хамжиж, ариун цэврийн өрөө оруулдаг гэсэн.

 

 “ЭЭЖТЭЙ ХАМТ ДӨРВҮҮЛЭЭ ГЭРТЭЭ ХАРЪЯ. ТЭГЭХ ҮҮ, ААВ АА”

Ц.Отгонбаатарын гэргийг Б.Хулан гэдэг байжээ. Өдгөө 29 настай. Тэднийх хоёр хөөрхөн хүүтэй. Том хүү О.Түвшинбаяр нь 10 настай, бага хүү О.Мөнхтүвшин нь найман настай. Бага хүү нь ээжийгээ бурханы орныг зорьсныг сайн ойлгохгүй “Ээжийгээ эмнэлэгт эргэж очно. Ээжтэйгээ ярина” гэдгээс өөр зүйл огт ярихаа болжээ. Харин том хүү нь багын цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй байсан бол ослын дараагаас бараг ярихаа больж. Үүнийг нь ослын дараах шок гэж эмч нар дүгнэжээ.

“Аав аа, та хэзээ эдгэрэх юм бэ. Та хэзээ эмнэлгээс гарах вэ. Ээжтэйгээ хамт дөрвүүлээ гэртээ харъя, тэгэх үү” гэсэн асуултаар дарах наймхан настай бага хүү. Энэ үгийг сонсох бүртээ эцгийн сэтгэл хөндүүрлэнэ. Тэр гайтай хар өдрийг зүхнэ. Бас өөрийгөө зүхнэ. Эрийн шийр зааж, нугарахгүйг хичээвч хөл дээрээ босож чадах болов уу гэсэн нууцхан айдас сэтгэлд нь хургана. Гэхдээ л “Хоёр хүүгийнхээ төлөө тэмцэнэ. Би босож чадна” хэмээн хоолой зангируулан уйлах нь сэтгэл эрхгүй өвтгөнө.

 

“БИДЭНД ҮХЭХ ЭРХ БАЙХГҮЙ”

“Одоо л хүүхдүүдийн минь амьдрал нь тогтох нь” хэмээн баярлаж байсан ээж өнөөдөр охиноо эцсийн замд нь үдэхээр бэлдэж байна. Тэрбээр арьсан гутал урлаж, борлуулдаг байсан бөгөөд энэ эрдмээ бага охиныхоо гэр бүлд өвлүүлж байгаадаа хөл нь газар хүрэхгүй явжээ. Гэтэл нэг л өдөр “Ээж ээ, бид сайхан аялаж явна. Та битгий санаа зовоорой” гэж охин нь залгаж хэлснээс хойш ганцхан цагийн дараа нарт хорвоогоос хальсан байна.   

“Сайхан охиноо сайн яваад ирээрэй” гээд үдээд явуулсан юм сан. Гэтэл хэзээч эргэж ирэхээргүй яваад өглөө” хэмээн цээжээ “уран” уйлах ээж. Хэдий охиноо алдсан ч ард нь хоцорсон хоёр зээ хүүгээ, ханиа алдсан хүргэн хүүгээ бодож шүд зууна. Уйлах байсан ч далд очин мэгшинэ. Ингэж л хүргэн хүүгээ сэтгэл, санаагаар дэмжин хажууд хань болж сууна. “Монголчууд минь, хүүхдүүд минь жолооны ард суухдаа үргэлж биендээ хүндэтгэлтэй хандаж, эргэж хэзээч ирэхгүй ганцхан хором мөчийн төлөө болгоомжтой яваарай” л гэж хэлье дээ. Би хоёр сайхан охинтой байсан юмсан. Гэтэл хоёр сайхан цэцэгний минь нэгийг нь таслаад хаячихлаа. Одоо хоёр зээгээ хөтлөөд үлдлээ. Тэднийхээ төлөө бидэнд үхэх эрх байхгүй” хэмээн хэлэх ээжийн нүүр, нүд шорвог нулимсанд түлэгдэн улайжээ.

 

 

"ТЭД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙЖЭЭ"

Залуу гэр бүл гутлын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчид байжээ. Хадам ээж нь 20 гаруй жил гутал үйлдвэрлэсэн бөгөөд үүнийгээ хоёр хүүхэддээ өвлүүлсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийн чаддаг бүхнээ зааж өгсний буянд байнгын үйлчлүүлэгчтэй болж. Үүнийгээ дагаад залуус ч ажилдаа дурлаж, урам зоригтой ажиллаж байжээ. Арьсан гутлаа дэлхийн зах зээл дээр борлуулж, дэлхийн брэнд болгох зорилго тээхээр эхлээд бизнес төлөвлөгөө боловсруулсан байна.  

Харамсалтай нь тэдний эл зорилго, төлөвлөгөө хормын төдийд үгүй болж, зөвхөн “мөрөөдөл” болж үлдэхэд хүрэв. Гэхдээ хайртай гэргийнхээ хүсэл мөрөөдлийг Ц.Отгонбаатар орхихгүй гэсэн. Хөл дээрээ заавал босно. Хоёр хүүгээ хүний дайтай өсгөнө. Үрийнхээ ард орж, шаналсан хоцорсон хадам ээжийгээ тэтгэнэ гэж амалсан. Ийм л сэтгэлийн тэнхээтэй нэгэн залуу шүд шуун гэмтлийн эмнэлгийн орон дээр нулимсаа нуун арчиж хэвтэнэ. Харин хоёр жаахан хүү нь ээжийгээ хэзээ ороод ирэх болоо гээд гэрийнхээ үүдийг харуулдан сууна. Хэвлийдээ есөн сар тээж, ангир уургаа шимүүлэн өсгөсөн нэгэн ээж тэнгэрт одсон охиныхоо хөргийг энгэртээ тэврээд сүүгээ ээдүүлж сууна. Ямар их харуусал бэ.

Энэ бол зөвхөн нэгэн гэр бүлд тохиосон эмгэнэлт явдал. Үүнтэй адил жил бүр 500 гэр бүлд ийм харуусалт явдал тохиож байна. Бид бурханаас заяасан нэг л амь бий гэдгийг бүү март. “Та сайн яваад ирэв үү” гэж асуухаас “Хурдан яваад ирэв үү” гэж монголчууд бид хэзээ ч асуудаггүй сайхан заншил бидэнд бий.  Тиймээс хэзээ ч эргэж ирэхгүй ганцхан хоромын төлөө та хурдаа тохируулаарай. “Үнэ цэнэтэй амьдралаа хором бүрт хайрлаарай, жолооч нар аа” гэж уриалаад энэ удаагийнхаа сурвалжлагаа төгсгөе.

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ ЖОЛООЧ НАР АА

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар "PHYSICAL ASIA” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
"AI for Women 100x100” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун, код бичих хосолсон чадвартай 100 эмэгтэй сурагч бэлтгэгдлээ
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Robert Kelly (45.88.222.60)
    Hello!!! Do you want to be a member of the great Illuminati and start receiving $5,000,000.00 USD, monthly and be popular among others and have Wealth and fame, this is the only chance to be of the illuminati..I was sent by the high chief freemason to lead 52 members in the illuminati, I have Got 32, so looking for 20, so try to be among tweenty people be rich and famous,If this Offer Accepted Or Declined..Kindly Email us Now: organisation936@gmail.com WhatsApp: ‪+1 (562) 442‑5578 For More Info??
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • Yu Yan (43.249.37.222)
    Байнга эмчлэхийн тулд Доктор Идигунтай холбоо бариарай. Коронавирус, хорт хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХДХВ / ДОХ зэрэг e.t.c зэрэг эмийг энд түүний имэйл хаягаар дамжуулан аваарай. Priestidigun@gmail.com.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
    • HfjNUlYZ
      555
      2020 оны 02 сарын 11
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 02 сарын 11
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 02 сарын 11
  • Ondor ersdeltei (98.169.18.225)
    1. Arhi. 2. Turshlaga. 3. Hurd. 4. Shono oroin tsagaar ywah
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2019 оны 08 сарын 01
    • HfjNUlYZ
      1
      2019 оны 08 сарын 01
  • Bolj ogvol shoniin tsagaar noiroo hugaslaj ywahgui bwal ersdeliig buuruulna. (98.169.18.225)
    Zochin
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2019 оны 08 сарын 01
  • Зочин (64.119.21.4)
    boldog bol ene xodoo oron nutgiin zamiig goloor ni xashlagatai bolgochix ymsan
    2019 оны 07 сарын 31 | Хариулах
    • жагаа
      ёстой үнэн
      2019 оны 07 сарын 31
  • Gun emgenel ilerhilie (112.72.11.113)
    Nadad bas iim zuil tohioldoj bsan... Uuchilarai untchihaje gej buuj irsen. Gerele shiljulehgui zam gollod yvad bhar ni bi barag l zogsson. Tegsen ch zamiin hajuu taliin shorooruu ortson yvj bhad ih hurdtai ireed morgoson. Ehner 2 huhedteigee ger bulere yvj bsan bj yadarsan bol zogsool olood heseg amrah heregtei shu jolooch naraa. Azaar bid bugd hund gemtel avaagui
    2019 оны 07 сарын 31 | Хариулах
  • Erdenechimeg (64.119.18.233)
    Yamar saihan baihawdee hvmvvs mine hen negend gai bololgvi oortoo bas asuudal vvsgelgvi yorn l bol mash bolgoomjtoi yamagt dvrmeeree haanaa yawaagaa vrgelj sanj yaw gantshan minutin aldaa heden hvnii Ami Nas, Ard vldeh amidrald hen vldhiig.haraldaa yamarch haramsmaar ymb Dee yaaralgvi yaw bolgoomjtoi yaw haanaa yawaagaa vrgelj Sana hurdaa Mon hyanaj yaw dvrem ogt zorchij bolohgvi shvv Ami amidarlaas ilvv yaaraltai ajil gej yv baihaw.
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.39.106)
    Үнэхээр харамсалтай байна. Ядарсан уусан бол жолоо битгий барь хурдыг байнга тохируулж явах хэрэгтэй. Тэр нөхөр яагаад урсгал сөрж оож ирсэн юм бол доо
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    Ариун цэврийн хэрэглэл , тамхины иш, өрөөсөн оймс , ундаа усны сав , 00 н цаас гээд хог новшоо байгаль дэлхийдээ хаядаг хүмүүс их бна, лус эзэн хариугаа авдаг гэлцдэг шүү.Эх дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж хайрлацгаая.
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.25.191)
    Хурдаа хасаж л явах хэрэгтэй байх, бие биенийгээ хүндлээд хүлээж зогсож өнгөрөөж суовал зүгээрсэн. Урдаас машин ирж явахад нарийн зам дээр чихээд байдаг жолооч нар зөндөө тэд нар л хүн алж байгаан!!! Өөрсдөө ч үхээд өрөөлийг алаад хэзээ болих бол оо!!! Хотоос гараад л солиороод галзуу мэт давхидаг хүмүүс анхаармаар! Хүнд гай болохгүй амьдарч сурмаар юумаа.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.83.35.125)
    ЯАРААД ЯАХАВ! АМЬДРАЛАА ХАЙРЛА!
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.116.192)
    Харамсамаар юмаа.Энэ нэг хайрцаг шиг.юманд сууж явах ямар хэрэг бна.Хөл гар хөдөлж бгаа цагт Оросууд буруу рультэй машиныг бүүр хориглодог юм бналээ осол аваарт их өртдөг гээд энэ залуу гэсэн зүүн тал руугаа дарсан бол гээд харамсаж бна шүү.Тийм боломж бага техник бололтой..
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • дүрэм (202.9.43.74)
    Ум ма ни бад ми хум... Зориг бүхнийг ялна шүү... Уг нь өгсөж яваа машиндаа уруудаж яваа машин зам тавьж өгөх ёстой шдээ... Өгсүүр замын хамгийн анхаарах ёстой 1-р дүрэм шдээ...
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
    • Ene dvrmiig bvgd zurchdug
      2019 оны 07 сарын 29
  • Товуу (139.5.219.234)
    Ум ма ни бад мэ хум. Тиймээ яараад,яараад чухам юу хождог билээ.Мөртээ явж байсан нэгэн гэр бүлийг тэр яарагч нөхөр баллалаа шүү.Ер нь уртын ч бай хот доторх замд явж байхад хөгийн хөгийн хачин явдаг,машин жолоодогч цөөнгүй байдаг шүү.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.21.91)
    ХАМГИЙН ГОЛ НЬ АЛЬ ЖОЛООЧ НЬ БУРУУТАЙ ВЭ ЦААДАХЬ ЖОЛООЧ УУ ЭСВЭЛ ЭНЭ ЗАЛУУ ӨӨРӨӨ УРСГАЛ СӨРӨВ ҮҮ ОСОЛ БОЛГОНД ГЭМТЭНГ НУУДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2019 оны 07 сарын 29
    • Gemteng nuusan yum bhgui davaanii odoo ogsoj yavaa mashinii oodoos genet ursgal sorj orj irsen gj bgaa bz dee sain unshaach zondoo bichleg ene tr ni yavaad bgaa bz dee
      2019 оны 07 сарын 29
    • Хэлмэгдэгч
      Юмыг яаж мэдэх бэ л гэж бхгүй юу. Нэг дарга дарамтлаа ч уу. Гү юмаа гхэд нааш цааш будилуулж хэд 3н юм хараастай. Сда зца шинжээчид угаасаа л тийм. Бүр мэргэшил шассн.
      2019 оны 07 сарын 29
  • 33 (66.181.189.63)
    эмгэнэл илэрхийлье
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • otgoo (66.181.161.115)
    Gvn emegnel ilerhiile zaluu mini vldsen hoer erdniihee toloo chi bosj chadna setgeliin hattai baigaara hench hezeech ssin ywj irwvv gj asuuhas hurdan ywj irwvv gj asuuhgvig hvn xon mini anhaaraarai hurdan edgeerei
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Уншигч (202.179.26.50)
    Хайран сайхан нэг монгол бүсгүй минь ... Гүн эмгэнэлээ илэрхийлье . Монголчууд аа, өнчирч хоцорсон гэр бүлээ дэмжиж гуталнаас нь авахыг хичээгээрэй
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Уншигч (202.179.26.50)
    Монголчууд аа, сонор сэрэмжтэй бай л даа! Сүүлийн 30- аад жил Монголд минь " чимээгүй дайн" болоод байна шүү дээ !!! Монголын газар нутаг , баялагт шунасан харийнхан та бүхний хайнга , хэнэггүй зан дээр чинь дөрөөлөн " чоно борооноор " гэгчээр " аллага үйлдээд байна !!! Тэдэнд бүү өгөөш болцгоогоод бай л даа !!! Яагаад тэр хол байсан машин гэнэт урдаас чинь гардаг юм ?! Сэжигтэй л байгаа биз дээ ?!
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Joloonii surgalt deer hurd hetruulj odoo garsan jisheeg uzuul uhamsart ni sain oilguulah heregtei. Mashin bariad urduur hoiguur suljeed dairdag ulangassan jolooch nar ih yavaad bga. (103.229.122.84)
    Zochin
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Бид олууллаа биш шүү дээ... Цөөхөн Монголчууд минь Хурдаа тохируулж яв...108 гишүүн хэрэггүй түүний оронд Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хэрэгтэй.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • zochin (66.181.161.113)
    2 hongiin omno hodoog zorij ybhad oron nutgiin 2 awtobus uraldaj neg guitsed turuulj manai mashiniig zamiin hajuu ruu shahsan burhan mine zurh amaar garah shahsan shuu!!!!
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
    • Dugaaraar ni auto teeveriin gazar ogch zorchliig arilguulah arga hemjee avhuulah estoi shde tegsen shu geed unguruh tusam l buruutai gar bariad oohshuulj bgam shde
      2019 оны 07 сарын 29
  • Ganaa (202.9.42.208)
    Huurhiiduu. Shan taivan yvj bhad oodoos hen negen teneguud zunduu baidag. Ooriin amia bolon busdiig hairlaad yvj bolkuu gjuu. Denduu haramsmaar yum. Setgeliin tenheetei bgaarai. Humuusee tuslah ayn urnuuliildaa. 2saihan huugiin aawiig hul deer n bosgotsgooe. Urialj bn.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.1.124)
    Энэ оношлогоог яг бодитоор нь үнэлдэг болдог болмоор юм. Дандаа бүрэн бус тээврийн хэрэгслүүд. Мэдээж жолоочийн ухамсар, ёс зүй, ур чадвар маш чухал.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.21.109.122)
    Zorilgui neeh zugalga tsengel durlaj iish tiish tenhee bolih heregtei alivaa jargal hugtsatai alivaa une tsentei yed iish tiish tenj ind tend sheej baagaad daraa ni eldev horlood orhoroo iin gej orilood l
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • mmm (66.181.161.96)
    Uneheer hetsuu baidagiin bainalee odoo hurtel uuriiguu haraadag eejiig iim bolgoj baihiin orond namaig tahir dutuu bolgochihgui vaavdaa gej uuriiguu zuhej suuna setgeliin tenheetei baigaarai
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Хүн дүрст адгуус (120.21.70.203)
    Хайран сайхан охин, хөөрхий бяцхан хоер хүү нь яана даа. Хөдөө орон нутгийн зам дээр Хөдөлгөөнт замын эргүүлүүдийг олноор бий болгомоор бна тэгж байж л өөрөөлийн амь насанд санаатай аюул учруулж байгаа мал шиг алуурчидтай тэмцэнэ
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • ddd (49.0.137.181)
    Ер нь жолооч хүн маш мэдрэмжтэй, ухаалаг хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. яагад гэвэл машин дотор нь олон хүний амь нас түүний гарт байгаа шүүдээ. 2 машин уруудаад ирж байхыг харсан гэж байна. тэгвэл яаралтай урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч болох байсын болуу. замаас гарч хажуу руу зогсох нтр....гэнэт машин өөдөөс гарж ирсэн гэж байгааа.. тэхдээ л ..монголчуудын нөгөө нэгнээсээ дээр гарах зан бас байдын шүү..өөдөөс урсгал сөрөөд орж ирж байгаа машиныг хараад энэ мууг давраахгүй гээд урдаас нь улам гишгэдэг шартай хүмүүс байдаг. яахав тэгж болно. гэхдээ согтуу галзуу юмнууд байвал яана. жолооч хүнд мэдрэмж байдаг.. гэрлэрээ дохиод болохгүй бол за энэ шийдсэн галзуу байна гээд гялс арга хэмжээ аваад шороо руу ороод зогсчих байсан бол...
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
    • Um ma ne bad me hum.
      eruul biz dee hooye, yun teneg teneg yum bicheed baigaan! huuye gehiin zavdalgui orood irsen, yamar ch bolomj oldoogui gejiine. yun ene muug davraahguu mavraahgui! erguuteed baigaan.
      2019 оны 07 сарын 29
    • Эргүү пизда минь урсгал сөрөөд орж ирсэн гэж огт яриагүй бна. Өөдөөс машин зөрөх болгонд замын хажуу зогсох болж бну чиний хэлснээр. Мулгуу ац вэ яасан
      2019 оны 07 сарын 29
  • зочин (150.129.142.38)
    Ум ма ни бад мэ хум. Хайран сайхан охин. Сэтгэлийн хаттай байж хоёр хүүгээ өсгөөрэй хүү минь.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Бук (202.126.89.196)
    Жолооны курсыг үл ойшоож үнэмлэх л авбал болоо гэж бодож машин барьдаг.Даваа гүвээ таархад гүйцэж түрүүлж болдоггүй заалгаагүй юмнууд осол аваар гаргаж хүн гай зовлон тарьж бгаа юм.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
    3 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар "PHYSICAL ASIA” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа
    5 цаг 56 мин
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
    9 цаг 47 мин
  • "AI for Women 100x100” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун, код бичих хосолсон чадвартай 100 эмэгтэй сурагч бэлтгэгдлээ
    10 цаг 3 мин
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
    10 цаг 41 мин
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
    12 цаг 37 мин
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
    13 цаг 56 мин
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
    15 цаг 20 мин
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
    15 цаг 37 мин
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
    15 цаг 54 мин
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
    16 цаг 12 мин
  • Гал түймрийн дуудлагын 24 хувийг яндангийн цонолтоос үүдэлтэй дуудлага эзэлж байна
    16 цаг 19 мин
  • Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
    16 цаг 23 мин
  • Нийслэлийн ЕБС-ийн 6–9 дүгээр ангийн сурагчид энэ долоон хоног цахимаар хичээллэнэ
    16 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
    Уржигдар 09 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
    Уржигдар 09 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 09 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
24 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК