Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн Банкнаас Монгол Улсад 100 сая ам.долларын санхүүжилт олгоно

2019-7-31
0
ЖИРГЭХ

Дэлхийн Банкнаас Монгол Улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна. Энэ тухай Дэлхийн Банкнаас ирүүлсэн хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ:

ВАШИНГТОН ХОТ, 2019 оны 7-р сарын 30 - Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам. долларыг батлав.

Дэлхийн Банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих хөтөлбөр (ЭЗУДХ) нь цуврал хөтөлбөр бөгөөд 2017 оны 11 дүгээр сард эхний хөтөлбөр (ЭЗУДХ-1) нь батлагдаж байсан ба энэ удаагийн хөтөлбөр (ЭЗУДХ-2) нь өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл юм. ЭЗУДХ нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг 2016 онын макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд хэвээр байсаар байна.

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол  2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн нөхцөл байдал дорвитой сайжирч, төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь улмаар ДНБ-д эзлэх Засгийн Газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлжээ. 2014-16 оны эдийн засгийн идэвхжил саарч байсан үед ядуурал нэмэгдсэн ч эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор ядуурал бага зэрэг буурсан нь хөдөлмөрийн зах зээлд сорилтууд байсаар байгааг болон нийгмийн халамжийн бодлогуудыг илүү үр дүнтэй болгож сайжруулах  шаардлагатай байгааг харуулж байна.

“Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа гол бодлогын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг улам бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй.

Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн тууштай хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн Газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэж Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирал Мартин Рэйзэр онцоллоо.

Тус хөтөлбөр нь эдийн засгийг тогтворжуулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улам бататгах, төсөв, санхүүгийн удирдлагын бүтцийн шинжтэй зарим асуудлуудыг засах чиглэлээр өрийн тогтвортой байдлыг сэргээхийг зорьж байна. Үүнд татварын тогтолцоо болон төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, одоо хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн зардлыг бууруулах, төсвөөс санхүүждэг тусгай сангуудын удирдлагыг сайжруулах арга хэмжээ багтаж байна.

Мөн Хөгжлийн Банк, Төв Банкны сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээг олон нийтэд ил болгох, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэлбэр, бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, зорилтот бүлэгт илүү хүргэх зэрэг үйл ажиллагааг нэрлэж болно.

Хөтөлбөрийн өөр нэг чухал чиглэл бол уул уурхайн салбараас бусад салбарт ажлын байр бий болгох, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэгт илүү, оновчтой чиглүүлэх замаар ядуу, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх явдал юм.

Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд тус хөтөлбөр нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийг дэмжих зэрэг бизнес, худалдааны орчныг сайжруулах арга хэмжээг дэмжиж байна.

Түүнчлэн малын эрүүл мэндийн удирдлагыг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход анхаарч байна.

Эдийн засгийг удирдлагыг дэмжих цуврал хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх дунд хугацааны хөтөлбөрийг дэмжих зорилгоор хөгжлийн түншүүдийн зүгээс хамтран хэрэгжүүлж буй өргөн хүрээний арга хэмжээний нэг юм. Тус цуврал хөтөлбөрийн хүрээнд төлөвлөж буй гурав дахь шатны санхүүжилт нь ОУВС-ийн хөтөлбөртэй нягт уялдаатайгаар арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээнд чиглэнэ. ЭЗУДХ нь уул уурхайн бус салбарын экспорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсвийн тогтвортой байдал, эрчим хүч, боловсрол, мэдээлэл, холбоо, технологи, төв болон орон нутгийн засаглал зэрэг чиглэлд Дэлхийн Банкнаас одоогоор хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, техникийн туслалцааны төслүүдтэй нягт уялдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.239)
    Энэ санхүүжилтийг нь нөгөө луйварчид нь хуваагаад л авчихна биз дээ 90оноос хойш мөн ч их гадны улсын хөрөнгө мөнгө орж ирсэн байх даанч нөгөө луйварчид авсаар байгаад улс маань хөгжсөн юмгүй улам ядуурч доройтолд орж өрөнд орсоор дампуурах дээр ээ л байна улсаа хөгжүүлэх сонирхол хүсэл улс төрчдөд байхгүй гэдэг нь одоо хүртэл харагддаг зөвхөн өөрсдийнхөө хөрөнгөжиж баяжсанаа л гайхуулах юм
    2019 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    7 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    59 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    1 цаг 2 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    1 цаг 5 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    1 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    1 цаг 44 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    1 цаг 47 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    2 цаг 42 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    3 цаг 46 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    3 цаг 56 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    6 цаг 50 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    7 цаг 1 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    7 цаг 17 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    7 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    7 цаг 29 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 33 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    8 цаг 23 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    9 цаг 19 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    9 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК