Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-нд Эстонийн нийслэл Таллин хотод эхэлнэ.
Энэ жилийн залуучуудын ДАШТ-д 62 орны 700 гаруй тамирчин өрсөлдөхөөр болжээ.
Сүүлийн хоёр жил насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон Японы бөх Юи Сүсаки Таллинд үеийнхэнтэйгээ зодоглохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн сард улсынхаа сонгон шалгаруулах тэмцээнд Юки Ириэд ялагдснаар Нур-Султаны ДАШТ-ийг зорих боломжгүй болсон юм. Түүнээс гадна Казахстаныг зорих боломжгүй болсон өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аварга Харүна Окүно Эстоний нийслэлд хүч үзэх юм байна.