УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсгийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зүйл, заалтыг хасах Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооноос “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Хараат бус, шударга шүүх” хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийн үер хуульчид УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Ерөнхийлөгчийн гаргасан санал, Зөвшилцлийн ажлын хэсгийн шийдвэрийн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн байан. Тиймээс хуульчдын санал, шаардлагыг УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга нарт хүргүүлэхээр энэ үеэр шийдвэрлэжээ.
Ингээд Монголын хуульчдын холбооны саналыг хүргэе.
Сэтгэгдэл (1)