Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Одоо хангалттай

2019-8-16
0
ЖИРГЭХ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн “Ардын Засгийн газар”-аас Ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шалгах, шаардлагатай тохиолдолд цуцалж, төр буцаан авах “их ав”-д мордов. Танхимынхаа Шадар сайдаар ахлуулсан эл Ажлын хэсэгт Шадар сайдаас гадна ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай болон Байгаль орчны сайд багтжээ. Тэд Монгол Улсын хэмжээнд олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензэд хяналт тавих, түүнийг олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах үүргийг Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчээ.

Яг л 2009 долдугаар сарын 16-нд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” буюу “Урт нэртэй” хуулийг УИХ-аас баталж нийгэм, улс төрийн хүрээнд мэдэгдэхүйц чимээ өгч байсантай агаар нэг нөхцөл байдал өнөөдөр дахин үүссэн хэрэг.

Парламентаас баталсан дээрх хуулийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд олгосон хайгуулын болон ашиглалтын нийт лицензийн тодорхой хэсгийн үйл ажиллагаа бодит утгаараа зогсож байв. Бүр тодруулбал, хууль хэрэгжиж эхэлснээс хойш гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байсан 1300 гаруй лицензээс 242-ыг нь хүчингүй болгож, төрийн мэдэлд буцаан авсан юм. Хуулийг баталснаар уул уурхайн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагын тогтолцоо гэсэн “шинэ” нэр томъёо орж ирсэн юм. Харин одоогийн Засгийн газрын төвшинд өнөөг хүртэл тодорхойгүй явж ирсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг бүхэлд нь шалгаж, цэгцэнд нь оруулахаар болсон нь энэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан зохисгүй олборлолтыг хазаарлах нь зүйн хэрэг, зөв шийдвэр.

Монгол Улс хэвлийдээ асар их баялагтай. Тэр дундаа нүүрсний. Олон нийтийн ой тоонд Тавантолгой орд газар буудгаас биш 21 аймгийн хэмжээнд том, жижиг гэлтгүй тодорхой нүүрсний орд бий. Олборлолтоо эхлүүлсэн ч бий, хайгуулын шатандаа яваа нь ч байгаа. Нүүрснээс олдог орлого улсын төсөвт жин дардаг нь үнэн л юм бол түүнийгээ олборлож, тээвэрлэж, зараад мөнгө олж болно. Эдийн засгаа ч тэлээд байх бүрэн боломжтой. Тэглээ гээд байгал орчноо орхигдуулж болохгүй. Энэ бүх тусгай зөвшөөрөл дагасан олборлолтын цаана эргэн хэзээ ч нөхөгддөггүй баялаг гэж байна.

Газрын хэвлий дэх баялаг нэг л өдөр дуусна. Олборлолт хийж байсан аж ахуйн нэгж нь орхиод л явна. Харин тэнд байсан уул ус, ургамал дахин хэзээ ч нөхөгдөхгүй. Ухсан газар шороо, сэндийчсэн тал үлдэнэ. Нэгэнт сэндийчсэн газрыг эргээд урдынх нь төрхөнд оруулна гэж байхгүй. Нөхөн сэргээлт хийсэн ч унаган төрхөөрөө үлдэхгүй. Ийм нэгэн эргэлзээтэй гэхээсээ зоригтой шийдвэрийн урд Засгийн газар зогсож байна. Уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй тэмцэх амаргүй. Ялангуяа зах зээлийн нийгмийн шилжилтийн үеэс улбаатай ямар нэгэн хяналтгүй олгож ирсэн, өнөөг хүртэл хэнд байдаг нь тодорхойгүй тусгай зөвшөөрөлд шалгалт хийж, эмх цэгцэнд оруулах нь баргийн Засгийн газрын хийх ажил биш.

Хуудуутай, хууль зөрчиж олгосныг нь тогтоовол тэр бүрийн араас ямар нэгэн шахалт, шаардлага магадгүй хэн нэгний эрх ашиг хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Тэр бүхэнтэй Засгийн газар нүүр тулж таарна. Гэхдээ хангалттай ухлаа, хангалттай туйллаа.

Одоо цэгцэрье.  Нэгэнт цэгцэрсэн тусгай зөвшөөрлийг хатуу хяналт дор хариуцлагатай байдлаар үйл ажиллагааг нь явуулахыг шаардаж, холбогдох зохицуулалт хийж болно. Энэ нь төрийн үүрэг, түүний харьяа агентлагуудын хийх ажил. Хариуцсан ажлаа ном журмынх нь дагуу хийгээгүй, эргээд хяналт хийж чадаагүй, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас өнөөдрийн уул уурхай дагасан зөрчил маргаантай асуудал үүсч, түүнийг дагасан эргэлзээ хардлага үүссэн нь нууц биш. Юу үнэн энэ л үнэн.

Ямар ч байсан хууль бус бүхэнтэй тэмцэхээ зарласан У.Хүрэлсүх танхимынхаа таван сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа. Аль нэг яам эсвэл агентлагийн төвшинд байгуулдаг ажлын хэсгээс энэ удаагийнх өөр, илүү жин дарах нь тодорхой.

Учир нь, мэргэжлийн хяналт, цагдаа болон тусгай зөвшөөрөл олгох, цуцлах гээд бүхий л асуудлыг эрхэлсэн сайд нар ажлын хэсэгт багтаж байна. Ажлын хэсэгт эрх мэдэл нь хангалттай байгаа хэрэг.

Хууль бусаар олгосон болон нөхөн сэргээлт хийхгүйгээр олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрлийг илрүүлсэн тохиолдолд төрийн яам, агентлаг хооронд албан бичиг хүргүүлж хугацаа алдахгүй гэсэн үг. Асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлээд явах бүрэн боломжтой. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ удаад харин ч зөв асуудлыг бариад авчихлаа.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.111.68.3)
    худал ярихаа больж үз сүр данзан минь,түмэн олон тэнэг биш
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Маш зөв шийдвэр байна.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Зөв шийдвэр гаргасанд баяр хүргэе. Ман намынхаа цаддаггүй шуналтангуудаа ойлгож эхэлсэн нь яамай даа
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    4 цаг 16 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    4 цаг 19 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    4 цаг 43 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    5 цаг 56 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    5 цаг 57 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    6 цаг 6 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    6 цаг 18 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    6 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    6 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 0 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    7 цаг 18 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    7 цаг 34 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    8 цаг 14 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    9 цаг 1 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    9 цаг 4 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    9 цаг 6 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    9 цаг 36 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    9 цаг 36 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 42 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    9 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК