Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ жилийн шалгалтад 1066 эрх зүйч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд сорилгын шалгалт маргааш 09:00-18:00 цагт "Game arena" цахим тоглоомын төвийн Цирк, XI хороолол, Өргөө салбарт явагдана.