Төрсөн ач охиноо биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн хооронд иргэн М.Т нь 10 настай ач охиноо хүчиндсэн гэмт хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, прокурорын хяналт дор шалгасан байна. Ач охиноо хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин гэмт хэргийн хохирогч болсон охинд “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу түр хамгаалах байранд байлгаж, биечилсэн хамгаалтад авсан байна.
Сэтгэгдэл (1)