Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Захиргааны шүүх Засгийн газарт халтай байдаг энгийн шалтгаан

2019-8-26
0
ЖИРГЭХ

Засгийн газар Захиргааны шүүхэд гэмтэй. Гэмтэй ч гэж, Захиргааны шүүх Засгийн газраас “харшилтай”. Үе үеийн Засгийн газарт ийм зовлон байсан, Захиргааны шүүхээс тийм жишиг тогтоосон байдаг юм. Тогтоосон гэхээсээ хууль нь тийм. Үндсэн хуулийн энэ агуулга бүхий заалт, түүнийг дагалдсан хууль, тогтоомжийн дагуу Засгийн газар шүүх байгууллагынхаа өмнө очоод бүдэрсэн тохиолдол олон. Саяхан даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас хариуцлагагүй уул уурхайтай тэмцэл өрнүүлснээ зарлаж, заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Энэ тухай Н.Цэрэнбат сайд жил гаруйн өмнөөс эхлүүлсэн “ажиллагаа”. Гол нь тухайн үед Засгийн газрын хуралдаан болон бусад үед төлөвлөсөн ажлын сценари задарч, түүнээс улбаалж тухайн компаниуд “урьдчилан сэргийлэх” арга хэмжээ байсан болохоор НУУЦ байдлаар явсаар эдүгээ шийдвэр гаргаж буйгаа тайлбарлав. Гол нь энэ ажлыг жилийн өмнөөс эхлүүлснээ нэмж онцолсон. Уг асуудалтай тэмцэж байгаа агуулга нь зөв. Хууль ёсных, хууль бустай тэмцэх санаачилга Засгийн газарт жилийн өмнөөс төрж, тэр дагуу холбогдох шийдвэр, гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Салхитын мөнгөний ордоор эхэлж, зарим компанийн үйл ажиллагааг зогсоосноор үргэлжилсэн байх талтай.

Гагцүү “хариуцлагатай уул уурхай” хэмээх нэрийн дор хууль бус асуудал бүрийг нэгд нэгэнгүй “цавчиж эхэлсэн” Засгийн газар эргээд “ПЯН”-гаа даах уу. Яг л 2009 долдугаар сарын 16-нд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” буюу “Урт нэртэй” хуулийг УИХ-аас баталж нийгэм, улс төрийн хүрээнд мэдэгдэхүйц чимээ өгч байсантай агаар нэг нөхцөл байдал өнөөдөр дахин үүсчихлээ. Парламентаас баталсан дээрх хуулийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд олгосон хайгуулын болон ашиглалтын нийт лицензийн тодорхой хэсгийн үйл ажиллагаа бодит утгаараа зогсож байв. Бүр тодруулбал, хууль хэрэгжиж эхэлснээс хойш гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байсан 1300 гаруй лицензээс 242-ыг нь хүчингүй болгож, төрийн мэдэлд буцаан авсан юм. Хуулийг баталснаар уул уурхайн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагын тогтолцоо гэсэн “шинэ” нэр томъёо орж ирсэн үү гэвэл ирсэн. Харин нөгөө талд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газар 222 тэрбум төгрөгийн нөхөн олговорын төлбөрт унасан байдаг. Гэхдээ тусгай зөвшөөрлөө хураалгасан ахуйн нэгжид нөхөн олговор төлөх мөнгө Шинэчлэлийн Засгийн газарт байсангүй.

Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн буюу 2009 оноос хойш хуримтлагдсан эл мөнгө эцэстээ 200 биш 400-500 гаруй тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт дарамт учруулж эхэлсэн юмдаг. Аргаа барсан УИХ-ын гишүүд “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, адаглаад ашиглалтын лицензтэй 163 компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх тухай “гуйх”-даа тулж байв. Тухайн үед салбар хариуцсан сайд Д.Ганхуяг хүртэл “163 тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох санхүүгийн эх үүсвэрийг хөндлөнгийн аудитаар баталгаажуулах байсан ч төсөвт аудитын хөлс төлөх боломж алга байна” хэмээн УИХ-ын өмнө “хөгөө чирж” байлаа. Ямарч байсан “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлснээс хойш Монгол Улсын алтны нөөц эрс багасаж, валютын ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн, эдийн засаг мэдэгдэхүйц хүндэрсэн билээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан зохисгүй олборлолтыг хазаарлах нь зүйн хэрэг, зөв шийдвэр байсан байх. Гэхдээ тухайн үедээ. Улсын төсвийн тал шахуу олролыг бүрдүүлж нүүрс болон бусад ашигт малтмал олборлолтыг зогсоосноороо Монгол Улс лав хожоогүй юм. Иргэний хөдөлгөөнийхөн, ТББ-ынхан, хэсэг улстөрч, парламентч л уул тал сэндийчэж, ус горхи ширгээлээ гэж хөөрцөглөдөг болохоос уул уурхайн салбараас ирэх өгөөж нь манайд жин дардаг. Түүнийг хатуу хяналт дор хариуцлагатай байдлаар үйл ажиллагааг нь явуулахыг шаардаж, холбогдох зохицуулалт хийх нь төрийн үүрэг, түүний харьяа агентлагуудын хийх ажил. Хариуцсан ажлаа ном журмынх нь дагуу хийгээгүй, эргээд хяналт хийж чадаагүй, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас өнөөдрийн уул уурхай дагасан зөрчил маргаантай асуудал үүсч, түүнийг дагасан эргэлзээ хардлага үүссэн нь нууц биш. Юу үнэн энэ л үнэн.

Тийм атал өмнөх Засгийн газар нь тэр бүгдийг зангидаж чадаагүй өнөөг хүргэчихсэн атал “Ардын Засгийн газар” хууль бус бүхэнтэй тэмцэхээ зарлан тунхаглаж, бүр танхимынхаа таван сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсныг зөвөөр харах уу, эсвэл сонгууль угтсан шоу гэж дүгнэх үү?. Асуудал нь Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд гэж харагдаж байгаа болохоос агуулга нь баталсан УИХ-ын өнөөх “Урт нэртэй” хуультай яг ижил болохоор. Нэгэн цагт монголчууд бүгдээрээ хүрз барих нь холгүй “нүүрсчин” болцгоож байсан бол одоо бүгдээрээ хуульч, мөрдөн болон татварын байцаагч болох нь ээ, Засгийн газрын төвшинд.

Эхлээд тэд Салхитын мөнгөний ордыг төрд авсан. Араас нь “Сауд Гоби Коэл Транс” компанийн үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг нь битүүмжлэв. Удсан ч үгүй “Монгол газар” компанид холбогдох 13 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Араас нь бас нэгэн уурхайг хаалаа. Аль аль нь хуулийн хүрээнд ажиллаагүй, холбогдох заалт, тогтоомжийг зөрчсөн байж болно. Гэхдээ тэрийг нь Засгийн газар биш шүүх тогтооно. Эцсийн шийдвэрийг дэнсэлж, алх цохино. Үнэхээр асуудалтай, хуулийн зөрчилтэй бол тэрийг нь тогтоогоод гаргаад ирнэ. Шүүх байгууллага нь хууль дүрэмдээ захирагддаг, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ харуулах учиртай.

Харин шүүх байгууллагынхаа хийх ёстой ажлыг Засгийн газар нь шүүрэн авснаар дараа дараагийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгойг нэгд нэгэнгүй “тасдаад” эхлэхгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд хуулийн дагуу холбогдох ном журмынхаа хүрээнд рояалти болон бусад татвараа төлөөд байгаа нь цөөнгүй байх. Гагцхүү хяналт, шалгалт нэрийн дор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг “нугаслах” атгандаа оруулах вий гэсэн эргэлзээ болгоомжлол цаашлаад айдас хувийн хэвшлийнхний дунд хэдийнэ бий болж эхэллээ.

Ингэж бичсэнээрээ Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулсан ажлын хэсгийг шүүмжилж буруутгах гэсэнгүй. Харин тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тэдгээр компани түрүүчээсээ шүүхэд хандаж ялалт байгуулбал тэндээс гарах мөнгөн дүнгийг хохирлыг хэн хүлээж, төлөх вэ. Цуцалснаараа Засгийн газар хүлээнэ. Хариуцагч нь Засгийн газар болохоос холбогдох мөнгө нь татвар төлөгчдийн халааснаас гарч таарна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдах эрх нь нээлттэй ялах магадлал нь тун бага. Яллаа гэхэд олон улсын Арбитрын шүүхэд дуудагдана.

Засгийн газар нь “бярдах” биш холбогдох хууль тогтоомжийн дагуу албан ёсны шийдвэрээ гаргасан бол өөр хэрэг. Энэ тухай Захиргааны ерөнхий хуульд ч тодорхой заажээ. Нэг үгээр ардчилсан Монгол Улсад хууль бус үйл ажиллагаатай тэмцэж буй нь үнэн л юм бол эхлээд холбогдох ном журмын дагуу шийдвэрээ гаргах ёстой. Эрх мэдлийн биш хууль тогтоомжийн “бяр”-аар. 2015 оны зургадугаар сарын 19-нд баталж, 2016 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр хуульчилж, ёсчилсон Захиргааны ерөнхий хуульд ч энэ талаар тодорхой заажээ.

Тодруулбал, төрийн эрх барих тэр дундаа захиргааны шинжтэй шийдвэр гаргах төрийн байгууллага эхлээд Сонсох үйл ажиллагаа явуулах талаар энэ хуульд тодорхой заажээ. Бичгээр болон биечлэн уулзах, цахим хэлбэрээр зэрэг тусгайлан заасан уг хуулийн хүрээнд аливаа захиргааны байгууллага холбогдох шийдвэрээ гаргах ёстой гэсэн үг. Шаардлагатай тохиолдолд буюу шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд мөн асуудлыг мухарлах тухай тодорхой заажээ. Хачирхалтай нь, энэ бүх асуудал сайд Н.Цэрэнбатын хэлсэн шиг өнгөрсөн нэг жилийн хугацаанд явсныг хэлж мэдэхгүй ч түрүүчээс нь “бяр”-даж эхэлсэн нь асуудал дагуулах бололтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компанинууд шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд ялах магадлал нь өндөр. Үүнийгээ дагаад нөхөн төлбөрт Засгийн газар унана гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлөө цуцлуулсан, хураалгасан, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд түрүүчээсээ Захиргааны хэргийн шүүхэд хандахад Засгийн газар далаараа цэвэр тавиулах нь. Аль ч улсад шүүхийн шийдвэрийг үндэслэдэг нь ч учиртай. Ерөөсөө Захиргааны шүүх Засгийн газарт халтай байдаг энгийн шалтгаан энэ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • MARIA (105.112.120.175)
    МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮНИЙ МӨНГӨ ОРУУЛАГИЙН ТӨЛӨГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТӨЛӨГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ (citybankloans10@a.com.com). ) Мария Мария. Би монгол мөнгөн зөвлөл. Сүүлийн 5 сарын хямдралтай аялал жуулчлалын өдөрлөг, гэр бүлийн ажилтай танилцах. Итг итг итг итг итг өгөх өдрийн өдрийн өдрийн өдрийн Тэд надад үнэ төлбөргүй ханддаг, миний гэр бүлийн харилцаа надад санал болгодог, бичил бизнес, бизнесийн систем, интернетийн компаниудад ямар нэгэн асуудал тулгарах юм бол бичлэгт ханддаг зарчим юм. зүйл зүйл тохиолд тохиолд тохиолд. Хүүхэдтэй харилцах харилцааны талаар ямар харилцаатай болохыг нь харуулаарай. Хүүхэд 2% -ийн хүүтэй, түүнтэй харьцуулахад хүүхэдтэй харьцах харилцаатай байдаг. ::(citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com), би зөвлөлдөхгүй байсан бол хамгийн гайхалтай нь 24-ийн түүхэн үйл явдал, биений эрүүл мэнд, үр өгөөж, үр өгөөж, үр ашгийн тухай, бурханы итгэл үнэмшилд нийцсэн, Бурханд итгэл үнэмшилтэй компаниудын харилцаа холбоогүй газар юм. шаардлагатай болзлыг хангаж байна.citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)Тэдэнтэй уулзах болзоо, таны амьдрал миний амьдралд тохиолдох болно. Та яг одоо холбоо харилцаатай бол (citybankloans@aol.com) холбоо, холболтын асуудал, бурхан Жозе Луис гэх мэт хүний эрүүл мэндэд анхаарах зүйлгүй. Миний цалин хөлсийг компаниудад үнэ төлбөргүй авч явахыг хүсье. Мөнгөний и-мэйлд зочлох боломжтой (citybankloans10@aol.com) ((citybankloans123@gmail.com)
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Дорж гуай нь (103.9.90.98)
    Сайн байна уу уул уурхай гэхээр нэг зүйл хэлэхгүй бол болохгүй байна. А зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх нь арай илүү байгаа юмаа ядаж хараа хяналттай байдаг байх энэ замбараагүй алт олборлолт чинь засгийн газрын өөрийнхөн гаргасан 151 дүгээр тогтоол шүү дээ "бичил уурхай нэртэй байх тэд чинь өмнө олборлолт явуулсан талбайг шинээр хаа сайргүй ухаж байна шүү дээ нэг хэсэг нь хайгуул хийж орд нээж хамаг мөнгөө зарцуулж байхад нөгөө бичил нэртэй нөхөд шууд газар аваад ухаж байна шүү дээ үүнийгээ болчих хэрэгтэй тэгвэл амархан тэмцэнэ. Мөн нөхөн сэргээлт хийх нэрээр аймаг сумын засаг дарга нар гэрээ байгуулдагийг зогсоочих, тэгээд олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй газрыг нөхөн сэргээлтийг ухсан эздээс нөхөн төлбөр авч хийлгэвэл асуудал цэгцэрхэд бэлэн юм биш үү Өнөөдөр гэхэд л Сэлэнэг аймгийн байгаль орчны газраас нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулах үүргийг сумдын засаг дарга нарт өгсөн сурагтай хачирхалтай нь олборлолт явуулаад зардалаа нөхөх юм гэнэ ийм байж болох юм уу хуулийн байгууллага очихоор урдаас нь заавал нэг гэрээ үзүүлчихнэ
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    18 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    1 цаг 31 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    1 цаг 31 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    1 цаг 40 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    1 цаг 52 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    2 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    2 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 34 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    2 цаг 52 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    3 цаг 9 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    3 цаг 48 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    4 цаг 35 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    4 цаг 39 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    4 цаг 41 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    5 цаг 10 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    5 цаг 11 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 16 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    5 цаг 18 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    5 цаг 23 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    5 цаг 33 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК