Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүрэгт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй “Асар өргөө” ХХК-нд хяналт шалгалт хийгдсэн байна. Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийхэд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалт буюу QTZ-40 цамхаг крантай холбогдсон зөрчил илэрчээ.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч, иргэнд учруулсан хохирлыг барагдуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч шийдвэрлэжээ.