зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна. Бусдыг нь залуучууд өөрсдөө хий

2019-8-27
0
ЖИРГЭХ

“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний V чуулган энэ сарын 26-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “White rock” төвд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлж, хэлэлцүүлгийн асуултад хариулав.

 

Монгол Улс “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Залуучуудын хөгжлийн сарын аяныг “Нийгмийг өөрчлөх боловсрол” сэдвийн дор энэ сарын 12-ноос есдүгээр сарын 12-ны хугацаанд орон даяар зохион байгуулж буй юм. 

Аяны хүрээнд зохион байгуулсан уг чуулганд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн болон олон улсын байгууллагын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцов.

“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний чуулганы нэгдсэн хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ “Би өнөөдөр Та бүхэнтэй залуучуудын хөгжил, оролцоог дэмжих Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар гэхээсээ илүү энэ орны ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах монгол залуу хүн юу хүсч мөрөөддөг, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, мөн залуус маань төр засагтайгаа хамтраад тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зөв гарц, шийдлийг олох талаар та нарынхаа саналыг сонсож,  та нартайгаа чөлөөтэй, нээлттэй ярилцаж, саналаа хуваалцья гэж бодлоо. Монгол  орон залуучуудын орон билээ. Манай улсын нийт хүн амын 33 хувь,  хөдөлмөрийн насны хүн амын 50 хувь нь 15-34 насны залуучууд Та бүхэн байна. Иймээс энэ улсын хөгжил, дэвшил, ойрын болон хэтийн ирээдүй залуучууд Та бүхнээс шалтгаална хэмээгээд Засгийн газраас залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр туссан олон зорилтууд биелэлээ олж хэрэгжиж байгааг товч танилцуулсан.

 

Тухайлбал, Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлж, залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулж, төрийн байгууллагын бүтцийг үндэсний хэмжээнд бий болгосон. Боловсролын зээлийн сан байгуулж, оюутан залуучууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан төлөх тогтолцоог бүрдүүлсэн. Оюутан залуус сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа зэргийг онцгойлон дурдсан юм.

Эцэст нь Монгол Улсын Засгийн газар Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, өрх толгойлсон эцэг эхчүүдийг халамжилж, онцгойлон анхаарах болно. Мөн Засгийн газраас хуулийн дагуу Залуучуудын хөгжлийн сан байгуулж өгнө, ард иргэдийнхээ ажиллаж амьдрах орчин нөхцөл болох ардчилал, эрх чөлөөг батлан хамгаална, харин та бүхэн бусдыг нь хий хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Залуусын асуултад өгөх хариултаа өндөрлүүлсэн юм.

Нэгдсэн чуулганы үндсэн илтгэлийг “Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын төрөөс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын асуудлаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болсныг онцлоод дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж буй өнөө үед манай улс эрэгтэй, эмэгтэй  залуучуудыг боловсролд адил эрхтэй хамруулах; ажил хөдөлмөр, бизнес эрхлэх чадвартай техникийн болон техник мэргэжлийн боловсролтой залуучуудын тоог улам нэмэгдүүлэх; жендэрийн эрх тэгш байдлыг хангах; ногоон хөгжлийг цогцлоох; зорилтот бүлгийн, тусгай хэрэгцээт залуучуудыг үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, зохистой ажлын байраар хангахыг зорьж байгааг дурдсан.

  Залуучуудын талаар баримталж буй бодлого, зорилтын талаар саналаа хуваалцахдаа С.Чинзориг сайд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн үндсэн 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжихээр заасныг дурдаад “Залуучуудын хөгжлийг дэмжих, бодлого, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэхэд юуны өмнө үндэсний, орон нутгийн, салбарын оновчтой бүтэц, тогтолцоо чухал юм. Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулж, аймаг дүүрэг бүрт хөгжлийн төвтэй болж, түүнчлэн Ерөнхий сайдын тэргүүлсэн, иргэний нийгмийн байгууллагууд, залуу эрдэмтдийн төлөөлөл бүхий салбар дундын Залуучуудын үндэсний зөвлөл, орон нутагт аймаг, сумын Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөл 2018 оноос ажиллаж байна. Орон нутагт Залуучуудын хөгжлийн төвүүд, төвийн  дэргэдэх  залуучуудын зөвлөл, сонирхлын клуб, дэмжих бүлгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амьдрах ухаан, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн бүлгийн /ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг хүргэж байна. Тус төвүүдэд 2018 онд нийт залуучуудын 42 хувь нь хандаж үйлчилгээ авсан байна.  Залуучуудын хөгжлийн төв нь залуучууд дуу хоолойгоо нэгтгэх, тэдний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх аливаа бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, орон нутгийн төсвийн хуваарилалт зэрэгт санал тусгах боломжийг олгож байна.

  Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, ач холбогдлыг таниулан сурталчилснаар их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцаж буй 1 дүгээр курсын оюутнууд 100 хувь, бусад курсын оюутан, залуучуудын 80 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Мөн оюутныг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт харъяалал харгалзахгүй хамруулж байна.

 

  Залуучуудын сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж “Оюутны хөгжлийн зээл”-ийг санхүүгийн бололцоогүй, 2.8-аас дээш сургалтын голч оноотой, амжилттай суралцагч оюутан, залуучуудад хүүгүй, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, ажлын байранд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байна. Тус зээлд 2018 онд нийт 9231 оюутан, суралцагчид хамрагдаж, 13.1 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна. 2019 оны төсөвт Оюутны хөгжлийн зээлд ойролцоогоор 11000 оюутан хамруулж 33 тэрбум төгрөг зарцуулна гэж төлөвлөсөн. Мөн 2012 оноос өмнө дотоод, гадаадад суралцагч залуучуудад олгосон зээлийг Засгийн газрын тогтоолоор чөлөөлж байсан бол 2013 оноос Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар гадаадад суралцагчдын зээлийн гэрээний биелэлтийг тооцож чөлөөлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 0 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    10 цаг 40 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    10 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    10 цаг 50 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    10 цаг 54 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК