"Буянт Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар олгохоор болсон билээ. Энэ хүрээнд Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталж, хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулалт хийсэн юм. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг энэ сарын энэ сарын 19-нөөс 23-ний хооронд бүртгэх ёстой байсан ч энэ ажил гацаанд орсон бололтой.
Учир нь Нийслэлийн орон сууцны корпорацийн холбогдох албан тушаалтнууд бусдаас авлига авсан хэрэгт холбогджээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ хэдэн иргэнийг холбогдуулан шалгаж байгааг хэлэх боломжгүй" гэсэн юм.
Эх сурвалжийн өгүүлснээр НОСК-ийн гурван албан хаагч уг хэрэгт холбогдсон бөгөөд хохиролын хэмжэээг 2 тэрбум төгрөг хэмээсэн юм. Энэ талаар НОСК-иас тодруулах гэсэн боловч "Албаныхан бүгд хуралд орсон" гэдэг шалтгаанаар тодруулга өгөх алба хаагч олдсонгүй.
Тиймээс бид энэ талаар нэхэн сурвалжлах болно.
Г.Нацаг-Эрдэнэ