Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориул, "Алдар" спорт хорооноос зохион байгуулсан хүчит 64 бөхийн барилдаан Хүй долоон худагт боллоо. Барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Монгол Улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.
Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Батөлзий, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа.