“Токио-2020” олимпийн эрх олгох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сарын 14-21-нд Казахстан улсад зохион байгуулахаар болжээ.
Тэмцээнд оролцох эзэн орны эрэгтэй шигшээ багийн гишүүдээ зарлалаа. Казах эрчүүдээс өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга тува эр Нурислам Санаев (Артас Санаа), ДАШТ-ий хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Даулет Ниязбеков нарын тэргүүтэй шилдгүүд багтжээ. Түүнчлэн 57 кг-ын жинд Нурислам Санаев, 61 кг-д Расуль Калиев, 65 кг-д Даулет Ниязбеков, 70 кг-ын жинд Нуркоза Кайпанов, 74 кг-ын Данияр Кайсанов, 79 кг-ын жинд Галымжан Уссербаев, 86 кг-нд Адилет Давлумбаев, 92 кг-д Нургали Нургайпули, 97 кг-д Алишер Йергали, 125 кг-нд Олег Болтин нар багтсан байна.
Сэтгэгдэл (2)