Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тэрбишдагва: Намын дарга нарын эрх мэдэл, олигархууд, цүнх баригчид нийгмийг бохирдуулж байна

2019-8-29
0
ЖИРГЭХ

Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд өөрсдийн байр суурь, саналыг илэрхийлсэн юм. Ингээд гишүүдийн саналуудаас хүргэе.


УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн том асуудал нь улс төрийн нам. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд Mонголын нийгэмд үүсэн нөхцөл байдал, алдаа оноогоо харах хэрэгтэй. Монголын ард түмний төрд итгэх итгэл хамгийн доод цэгт очсон гэдгийг бид бүгд мэднэ. Учир нь сүүлийн 29 жилийн хугацаанд долоон удаа сонгууль хийхдээ иргэдийг үзэл бодол, намаар хувааж талцуулж орхисон. Энэ бол монголын өнөөгийн эмгэнэл. Хамгийн эмгэнэлтэй нь орон нутгийн сонгуулийн эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ дугарахаа больдог. Ийм урстөржилт хэрээс хэтэрсэн. Ийм байдал улстөржилтөөс болж байна. Бид судалгаанд үндэслэж ярих ёстой. Тухайлбал, дэлхийн бусад улсуудын дундаж хувийг сонгуулийн насны хүн амтай харьцуулахад улс төрийн намчирхал 4-6 хувь байдаг. Гэтэл манай улсынх хоёр саяд хүрсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүний нэг нэг нь улстөрийн хатуу харьяалалтай. Тиймээс уг асуудлыг Үндсэн хуулиараа засах ёстой.

Хоёрд, улстөрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн саналыг дахин хармаар байна. Ард түмэн ерөөсөө л хоёр намд хуваагдчихсан. Тухайлбал, Англи улс 400 гаруй намтай. Үүнээс 10 хүрэхгүй нь л улсын хэмжээний сонгуульд, үлдсэн нь орон нутгийн сонгуульд оролцдог. Цаашид улс төрийн намуудын хандлага хааш явах вэ гэдгийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах ёстой. Улс төрийн намуудад авлига хамгийн өндөр байгаа нь гишүүнчлэлийн хатуу бодлоготой холбоотой. Тиймээс дүр эсгэсэн ардчиллыг улс төрийн намын төлөвшлийн хүрээнд хийж байж зөв төлөвшинө.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Нам, иргэдийн улстөрийн хүсэл зоригийг иргэдийн улс төрд хандаж буй хандлагаар нь нөгөөтэйгүүр, улс төрийн ёс суртахууны доройтол зэргийг өнөөгийн амьдралаас харж болно. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Дүүрэг, аймаг, суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг намуудыг тусад нь бүртгэж болно. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Намын хэв маяг улам нарийсч хүчээ авч байгаа гэдгийг сайн мэднэ. Улс төрийн намууд шинээр  байгуулагдаж үйл ажиллагаа явуулах нь сайн боловч аль давхаргад чэглэсэн үйл ажиллагаа явуулах нь их  чухал. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу бодлогыг цаашид харах ёстой. Бид өнөөдөр улстөрчдийг дүлий байна гэж ярьдаг. Байгаа алдаануудаа засах зайлшгүй шаардлага бий.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Зах зээлд орсноос хойш манай улсад намын тоо, дээд сургууль, арилжааны банкны тоогоор их болж, дэлхийд гайхуулж байна. Гэтэл дээд сургууль төгссөн хүүхдүүдээс ажилчин анги олдохгүй байна. Банкны зээлийн хүү өндөр байгаагаас улс орон хөгжихгүй байна. Энэ бол гажуудал. Энэ бүхэн улс төрийн намууд дэндүү улс төржсөнтэй холбоотой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр уг асуудлыг нэг тийш болгох ёстой. 1992 оноос хойш ард түмэн хоёр намыг л ээлжлээд сонгодог байсан.

Нам бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн нь зөв. Нам бол улс төрийн үзэл бодлоороо нийлсэн хэсэг хүмүүс шүү дээ. Хоёрдугаарт, намын үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод, төр энэ санхүүжилтийг авч болно гэж шийдэж байгаа юм байна. Гэхдээ энэ нь намчирхалын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Цаашид нам бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байя. Гэхдээ гишүүнчлэлгүй болвол илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Парламентын ардчилал, ард түмний засаглах эрхийг төлөвшүүлэхэд өөрчлөлт орж байна. Энэ нь маш том өөрчлөлт. Учир нь орлогын эх үүсвэр, санхүүжилт зэргийг тусгайлсан зүйл заалтаар оруулж байгаа юм. Ингэснээр парламентийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Ер нь улс төрийн намуудыг дагасан боловсон хүчний томилгоо зэрэг хамаг муу муухай зүйл улс төрийн намуудтай холбоотой. Харин санхүүжилтийг ил болгосноор маш том давуу тал бий болно. Улсын хэмжэнд 1600 орчим баг, нийслэлд 160 хороо бий. Энэ бүрт намын нэгж бий. Үүнээс үүдэн нам дагасан талцал бий болж байна. “Энэ АН-ын дэлгүүр, МАН-ын дэлгүүр” гэж намчирхаж ордог нь үнэн. Тэр бүү хэл, шатахуунаа авахдаа хүртэл “Энэ АН, МАН-ынх. Ийшээ орохгүй” гэдэг. Сонгуулийн үеэр л талцдаг юм байгаа биз. Бусад үед ямар нэгэн талцал бий болгомооргүй байна. Заавал Үндсэн хуульд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байж улс төрийн нам болно гэж заасан нь учир дутагдалтай бөгөөд бусад органик хуулиар зохицуулах боломжтой шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Сүүлийн хэдэн жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар өргөн хүрээтэй ярилцлаа. Ер нь байгалийн баялаг, Эрдэнэтийн асуудал, баялгийн хуваарилалтыг хийхэд үе үеийн намын дарга нарын үүрэг оролцоо их байсан юм билээ. Оюутолгойд хүртэл намын даргын оролцоо их орж байсан юм байна. Бид үндэсний хэмжээний нам байгуулах тухай эргэж бодох ёстой. Мөн санхүүжилт их чухал. Гадна дотно мөнгөө байршуулдаг энэ хүмүүс нийгмийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар оролдож байна. Төсөв санаачлагчдын дотроос авах ч юм бий. Эргэж харах ч юм бий. Тиймээс бид эргэж харах ёсой. Дахин дахин хэлье. Үе үеийн намын дарга нарын эрх мэдэл, олигархууд, цүнх баригчид, санхүүжүүлэгч нар л нийгмийг ингэж бохирдуулж байна. Тиймээс эвлэлдэн нэгдэх, эрх, эрх чөлөө, ардчиллыг сонгож байгаа олон намуудын үйл ажиллагаа, намуудын тоо, санхүүжилтэд анхаарал хандуулах ёстой.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуулийн шаардлага, бодит хэрэгцээ юунаас гарсан, юунд илүү чиглэх хэрэгтэйг эргэж харах шаардлагатай. Үндсэн хууль нийгмийн бүхий л суурь харилцааг зохицуулж ирсэн. Мэдээж цаг хугацааны өөрчлөлтөөс хамаарч өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж чадаж байгаа эсэхийг олон судлаачдын судалгаанаас үнэлэлт дүгнэлт өгсөн. Судлаачдын гаргасан судалгаанаас харахад нийгмийг гажуудалд хүргэж байгаа Үндсэн хуулиас болсон асуудал нь 20 орчим хувь. Хамгийн гол нь хэрэгжилтийг дутуу хангах, ойлгохгүй байгаагаас сөрөг зүйлүүд бий болжээ. Үндсэн хуульд баян, ядуугийн зааг ялгаа, эрх мэдэл, баялгийн хуваарилалтыг дэлгэрүүлж өгөх шаардлагатай. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ, Засгийн газрын хяналтын тогтолцоог ялгаж өгөх, улс төрийн намын сахилга хариуцлага, шүүхийн хараат бус байдал зэрэг сайн сайн заалт тусгагдсан байсан. Харамсалтай нь, энэ өөрчлөлт батлагдаж чадах эсэхэд хүрчээ. Тиймээс зөвшилцөх механизмаа дахиж ажиллуулах уу гэдэг санал гаргаж байна.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    33 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    50 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    1 цаг 29 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    2 цаг 16 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    2 цаг 20 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    2 цаг 22 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    2 цаг 51 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    2 цаг 52 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 57 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    2 цаг 59 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    3 цаг 4 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    3 цаг 14 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    3 цаг 23 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    3 цаг 26 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    3 цаг 33 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    4 цаг 1 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    4 цаг 5 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    4 цаг 16 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    4 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК