Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: “Таван шүүгчийг  ажлаа хийж чадахгүй байна” гэсэн өргөдөл гишүүдээс ирсэн

2019-8-29
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчөөс хэд хэдэн санал өргөн барьсан. Эрх баригч намын зүгээс өөрсдийн саналыг уг саналтай уялдуулахаар хэд хоног хуралдсан. Гэвч Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналаас 80 хувийг нь дэмжээгүй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан түүнээс зарим зүйлийн талаар тодрууллаа.


-Зөвшилцлийн ажлын хэсэг дээр бүх зүйл шийдвэрлэгдсэн гэж ойлгосон. Ерөнхийлөгчийн гаргасан яг ямар заалтууд унасан юм бэ?

-Ерөнхийлөгч хотыг бүрэн хэмжээний засаг захиргааны нэгж болгоё гэсэн. Харин УИХ-ын гишүүд зарим эрх үүргүүдийг шилжүүлье гэсэн. Мөн байгалийн баялагтай холбогдсон 51 хувь бүгд унасан. Ядаж нийтийн өмч болгож томъёолох санал гаргатал өмнө нь төрийн гэдэг үг нэмсэн. “Төрийн, нийтийн” өмч гэдэг үг байсан бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар Тавантолгойг төрийн өмчийг хувьчилдаг шиг үнэгүй өгөх бололцоогүй байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 6.2-д байгалийн баялагтай холбоотой төрийн өөрийн өмч шиг дур мэдэн үрэн таран хийдэг энэ байдал хаагдана. Ашигт малтмалын тухай хууль үндсээрээ өөрчлөгдөнө. Төрийн байгууллага оршдог газрыг нийслэл гэж нэрлэе гэдгийг авч хаясан. Яагаад нийслэлийг тусад нь авч үзсэн гэхээр аймгийн төв шиг хот биш юм. Тусдаа хот байх ёстой гэсэн асуудал дэмжигдсэнгүй. Түүнчлэн нам өмчгүй байх, намын дотоод сонгуулийг сонгуулийн байгууллага явуулах болон намын тодорхойлолт хасагдсан. Мөн гишүүдийн тоог 108 болгох санал 99 болж, таван жил байхаар дэмжигдсэн.

-Уг нь хамгийн чухал санал нь сонгуулийн тогтолцоо байсан биз дээ. Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрөх юм уу?

-Ядаж холимог тогтолцоогоо сонгуулийн хуулиар авах болов уу гэж найдаж байна. Зөвшөөрвөл цааш явна. Одоогийн амлалт нь холимог тогтолцоогоо ердийн хуулиар авна гэж бий.

-Тэгэхээр олонх болсон нам сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг байдал үргэлжлэх юм биш үү?

-Долоон сонгуулийг долоон өөр хуулиар явуулсан. Тогтворгүй байдал үүсгэдэг өнгөрсөн 27 жилийн практикаар үргэлжилнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн бодсоноор болохгүй. Ард нийтийн санал асуулгаар тогтнолыг шийдэхгүй гэдгийг дэмжсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэ эрх мэдлийн хүрээг хуулиар тогтооно гэдэг санал дэмжигдсэн. Нам бүр дөрвөн жилд дураараа хэт огцом өөрчлөлт хийхийг хориглож байгаа юм.

-Ерөнхийлөгчийн хувьд хориг тавихгүйгээр цааш хэлэлцээд явах боломжтой гэж ойлголоо?

-Хэрэв Төрийн байгуулалтын байнгын хорооны санал 100 хувь дэмжигдвэл хориг тавих шаардлагагүй.

-Ирэх сарын 15-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана. Уг хуралдаанаар таныг Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл байна?

-Надад ямар ч төлөвлөгөө алга. Сонгууль дөхөхөөр төрийн ажлыг өгөөд сонгуульдаа бэлдэж эхэлнэ шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга болох асуудлыг хурлаар л шийднэ. Би түүнийг урьдчилж яриад яахав. Тэгээд ч миний энд хийх ажил дуусаагүй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал зэргийг бэлдэх ёстой.

-Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байна. Тухайлбал, таван шүүгчийн нэр яригдсан. Энэ үнэн үү?

-Ирэх долоо хоногт Шүүхийн тухай заалтууд ороод ирэхээр энэ асуудал яригдана. Ер нь манай шүүгчид хамгийн өндөр цалин авдаг, халдашгүй эрхтэй. Энэ эрхийг юу гэж ойлгодог гэхээр “Халдашгүй авлига аваад байвал намайг хэн ч яаж ч чадахгүй юм байна. Зөвхөн тэтгэврийн нас хүрээд халагдах юм байна” гэж ойлгодог. Салхитын мөнгөний ордын хэргийн шүүх хурал дээр давж заалдах, хяналтын шатны шүүгч нарыг оролцуулан 17 шүүгч авлигын хэргээр шалгагдаж байна шүү дээ. Мөн УИХ-ын гишүүдээс нэр бүхий таван шүүгчийг “Авлига авсан эсвэл ажлаа хийж чадахгүй байна” гэсэн өргөдөл ирсэн.

 

 Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Bagsh (66.181.166.140)
    Shuuh yu buteedeg gej iim undur tsalin ugdug bainaa
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
  • ганаа (103.26.194.234)
    Монгол төрд хэрэгтй зангарагтай хүн дээ Таван толгойг монголын ард түмэндээ үлдээсэн хүн шүү Нүүрсний намыхан боож үхэх нь дээ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.79)
    Энэ пигмей Монголын төрийг мөн ч их хорлон сүйтгэж байна даа!!! Шал хэрэггүй баахан юм нуршиж хэрэлдэж байхын оронд парламентаа 2 танхимтай л болгочих ёстой юм л даа!! Даанч эд нар шууд ард түмний хяналтанд орчихно гэдгээ мэдээд зайлсхийгээд байгаа юм!!! Яамаар ч юм бэ дээ????
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.161)
    Шүүх ялзарсан. Харин та нар юу ч хийж чадахгүй нь дээ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.76)
    Монгол улсын хөгжил дэвшилд Шүүх засаглал тэр дундаа шүүгчид яг нүдэнд гарт баригдахаар ямар баялаг бүтээсэн бэ???? нэг жагсаалт гаргах уу шүүгч нараа.Харин ч Захиргааны хэргийн Төмөрбаатар гэдэг Шүүгч хэдэн зуун сая доллар авилгалд аваад Америк хэмээх орон руу хээвнэг зугтсан нь гарцаагүй үнэн. Шүүгч нарын шүүн тасалах ажиллагаанд шийдвэр гаргахдаа алдсан ч авилга аваад шийдвэр гаргасан ч ардаа хүлээх хариуцлага хүлээх заалт 590 орчим хуулинд байхгүй учир дураараа дургиж дунд чөмгөөрөө хууль монголын ард түмний эрх ашгийн дээгүүр гишгэж байгаа нь Захиргааны хэргийн олон шийдвэрээс харагддаг.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.76)
    Mongol ulsiin hogjil devshild ene shuuh ter dundaa shuugchid chuham yamar huvi nemer oruul gart barigdaj nudend hargadhaar yamar bayalgiig bii bolgovoo ene 30 jild. neg jagsaalt gargana baigaa Shuuhiin eronhii zovloloo. harin ch buur heden zuun say dollar avaad Tomorbaatar gedeg shuugch shig Amerik zugtaad yavsan gartsaagui unen.Sistemeer oorchil shuugchid hariutslaga tootsoh zaaltiig huulind oruulj og, Shuugch nariin dund aldsan ch ardaa huuliin hamgaalaltai gedeg suuri oilgolt baigaa uchir shuugchid huuli esiig ulandaa gishgej bga n unen. yagad gevel tedend huuli zuin hariutslaga tootsoh huuliin zaalt 590 orchim huuliin alind n ch baihgui.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.17.86)
    ЗИ овогт монголын хуулийг уландаа гишгэдэг !!! Энэ гөхөрийг ТӨРөөс зайлуулах цаг болжээ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • өндөрнастан. (103.212.117.211)
    З Энхболд хаа очсон газраа балаг тарьж явдаг үл бүтэх нөхөр.төриин өмчииг самарсан тужиин нарсииг таирч үгүи хиисэн.уих дарга баихдаа хүнии үг хэлэх эрхииг
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Элыэг (202.126.89.207)
    Зика вирусээр Монголын төр дутвал гэж. Ийм хогийг бүү сонгоорой ард түмэн минь
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Шүүхийн орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй...Гадныхантай нийлж Монгол улсыг цөлмөж байгаа этгээдүүдийг харъяатаас хасаад явах хэрэгтэй...
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.189.248)
    УИХ ыг тараах хэрэгтй
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    32 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    48 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    1 цаг 28 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    2 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    2 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    2 цаг 20 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    2 цаг 49 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    2 цаг 50 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 55 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    2 цаг 57 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    3 цаг 2 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    3 цаг 12 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    3 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    3 цаг 24 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    3 цаг 31 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    3 цаг 59 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    4 цаг 4 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    4 цаг 14 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    4 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК