Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шударга бустай тэмцэх таны дараагийн алхам энд байна, Ерөнхий сайд аа!

2019-8-30
0
ЖИРГЭХ

Хурган дарга нар байгууллагынхаа газрыг хумсалж, халаасалдаг болох нь сандал ширээний тулаанаас илчлэгдэв.

Тодруулбал, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үе үеийн захирлууд хүрээлэнгийн мэдлийн газраасаа хумсалж хаус сүндэрлүүлдэг аж. Ингэхдээ газрын зөвшөөрлөө “Залуу судлаачдад зөвлөгөө өгөх төв”, “Номын өргөө” гэсэн уриа лоозонгоор халхавчилж аван тансаг зэрэглэлийн хоёр давхар хаус босгодог байна. Тус хүрээлэнгийн мэдэлд өмнө нь 15 орчим га газар харьяалагддаг байсан бол өдгөө 5 орчим га газар л үлдсэн гэж байгаа.

Ийм “хууль бус” зүйлийг нь хүртэл шинэхэн дарга М.Найданхүү нь хүртэл өөгшүүлж, өмөөрөн “Бүгдээрээ л байшин бариад байхад миний аав яагаад барьж болохгүй гэж” хэмээн хээв нэг хэлж сууна.

Яахав, БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад тус байгууллагын даргаар томилогдсон хүний эрх мэдэл нь их байх л даа. Тийм ч учраас ийн хаахалзаж буй ч магадгүй. Түүний аав Б.Мижигдорж нь тус байгууллагын зөвлөхөөр ажилладаг бөгөөд 70 насны босгон дээр гавьяат авахад нь хүрээлэнгийн удирдах зөвлөлийн хурлаар 24х24 /007 га/ метрийн хэмжээтэй газар өгчээ. Бараг “бэлэг” гэж ч хэлж болно. Энэ талаар тус хүрээлэнгийн өмнөх захирлаар ажиллаж байсан Т.Батсүх  өөрийн амаар хэлсэн юм.

Түүний хэлснээр хүрээлэнгийн газрыг экс удирдлагууд болох Ё.Загдсүрэн, Ш.Чадраабал, н.Эрдэнэсүрэн нар хаусаа барьсан гэнэ.

Уг хэргийн учиг хэрхэн тайлагдсан талаар уншигч танд доор сийрүүлье. Тухайлбал, Т.Батсүх нь тус газрын хүрээлэнгийн захирлын албан тушаал хашиж байхдаа томилолтод явахаар болжээ. Түүний жолооч нь тэтгэвэрт гарсан үе таарсан учир албаны унаагаа хүүгээрээ бариулж, өөрөө араас нь хувийнхаа унаатай хотоос гарч Өвөрхангайг зорьжээ. Ийн албаны унааг хүүдээ унуулсан учир түүний цалинг гурван сарын хугацаанд 20 хувира торгосон байгаа юм. За энэ ч яахав. Гэвч удалгүй уг шийдвэрийг цуцалж, энэ сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Энэ хугацаанд түүнийг албан тушаалаа өгөхийг шаардаж оюутан ахуйн найз нь хүртэл гэрт нь ирж зодсон гэх. Ингээд Т.Батсүхийг ажлаас чөлөөлсөн өдөр нь БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан М.Найданхүүг томилсон нь энэ юм. Томилгоог хийхдээ хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаагүй бөгөөд АТГ-ын ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг нь хүртэл байхгүй гэсэн.

Үүнээс л тэдний хооронд албан тушаалын “зодоон” эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хүрээлэнгийн өмнөх захирлаар ажиллаж байсан Т.Батсүх хууль бусаар, хүч хэрэглүүлэн албан тушаалаа өгсөн хэмээн уурсаж үе үеийн дарга нарынхаа булхайг зоригтой дэлгэсэн хэрэг. Ингэх учиг нь шинэ захирал М.Найданхүүгийн аав Б.Мижигдоржийн нэр дээр хүрээлэнгийн хэсэг газар шилжин очсон байна. Тус газрыг анх 2009 онд “Аж ахуй судалгаа, эрдэм шинжилгээ”-ний зориулалтаар авч 2015 онд хугацааг дахин сунгуулсан бөгөөд энэ хугацаанд нэг л мэдэхэд түүний эзэмшлийн газар болсон гэх. 

 

Эндээс харахад хөшигний цаана ямар хуйвалдаан өрнөдгийг харж болно. Эцэг эхтэйгээ нийлж төрийн газрыг хувааж идэж байна. Гэтэл эгэл жирийн иргэдэд бөөрөнхий гэрээ барих газар олдохгүй гуу жалган дээр суусаар л.

 

Тиймээс , Ерөнхий сайд аа. Таны танхимын гишүүний зөвлөх хүн ийм л дүр төрхтэй байна. Та “шударга бустай тэмцэнэ” гэж хэдэнтээ хэлсэн. Тэгвэл шударга бус зүйл чинь манай улсын стратегийн чухал ач холбогдолтой энэ газар өрнөж байна. Өөрсдийгөө илчлээд төрийн газрыг хэрхэн зувчуулдагаа олон нийтэд зарлачихлаа. Та мэдсэн ч мэдээгүй юм шиг суусаар байх уу. Захирлууд нь байгууллагаа тойруулж хаусыг хэд хэдээр нь сүндэрлүүлж байхад ажилчид нь малын бивоверын зориулалтаар барьсан шаардлага хангахгүй тарчигхан байшинд амьдрах нь шударга гэж үү. Дахиад хэлье, шударга бустай тэмцэх таны дараагийн алхам энд байна, Ерөнхий сайд аа!

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэд (66.181.181.206)
    Аюулын хүүхэд гэсэн чинь нутгын нэр бузарласан лүд шивдээ
    2019 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.39.2)
    Энд тэндгүй байдаг ийм булайг илчилцгээе.
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
  • э (64.119.21.7)
    Агентлагын хурган дарга нараа сольж чадахгүй байж үхсэн ацны шударга ёсв Шударга бус байдал анрхи ноёлож байгаа газар бол дунд шатны байгууллагууд
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • хүрээлэнгийн зочин (202.131.251.138)
    Лхам гэдэг сэтгүүлч батсүх луйварчингаас хэдэн төгрөг авсан бололтой. Хамгаалж байна Батсүх хүрээлэнгийн шинэхэн баригдсан авта гаражийг газартай нь луйвардаж авсан бас санхүү мөнгөний асар их хэрэг нууж байгаа этгээд ш дээ. Наад захын жишээ хэлэхэд францаас улсын мөнгөөр авч ирсэн сүүний үүлдрийн Альпин ямааг бүгдийг нь устгасан хүн шүү дээ иймэрхүү үйлдлийг нь ХААИС, Зайсан даяараа мэдэж байгаа. 2018 оны тайлангаа эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлээд 58 хувийн үнэлгээ авч ажлаа хүлээлгэж өгөх шийдвэрч эрдмийн зөвлөлөөс гарч байсан даа.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шударга бустай тэмцэх таны дараагийн алхам энд байна (66.181.176.128)
    ТЭТГЭВЭрийн хөгшин хотын ганц Шүд, эрүү, нүүрний төвөөр үйлчлүүлэх гэж, өглөө 6 цагт тус төвийг зорилоо. ЭНЭ төвд машины зогсоол битгий хэл, үйлчлүүлэгч иргэд суух сандал ч гаднаа алга. ГАДНАА гишгэх газаргүй энэ байрыг сонгох хэрэг байсан юм уу? Хувийн шүдний эмнэлэгт шүд авуулахад 100 000 - 120 000, эмчлүүлэхэд 140 000 болдог гэж Индранил эмнэлгийн лавлахаас мэдэж болно. Ийм байхад улсын ганц шүүдний эмнэлэгээ өөд нь тамаар байна. ЗОРИУЛАЛтын бус байранд орсон энэ эмнэлэгийн байрыг харахад өрөвдмөөр юм. АВТО гараажийн зориулалтаар бариад шахсан барилга гэж байна. ГАДНАА машины зогсоолтой, зохих тохижилттой байр бариулж болоогүй юм уу? ЭМЯамныхны шахаасны энэ байр их муу байр байна шүү. АВЛИГА өгч л шахсан бололтой
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Иргэн (103.9.90.53)
    Таны хандаж байгаа хүн хийж биш хэлж тэмцдэг ш дээ. Гэхдээ таны арга хэмжээ авахуулах хүмүүс бага тушаалын балчирууд учир сэлэмний үзүүрт өртөж мэдэх юм.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    32 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    48 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    1 цаг 28 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    2 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    2 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    2 цаг 20 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    2 цаг 49 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    2 цаг 50 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 55 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    2 цаг 57 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    3 цаг 2 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    3 цаг 12 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    3 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    3 цаг 24 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    3 цаг 31 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    3 цаг 59 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    4 цаг 4 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    4 цаг 14 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    4 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК