Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Ган-эрдэнэ: Ганц хуудас цаас л шинэ бүтээгдэхүүнийг маань хэрэглэгчдэд хүргэсэн юм даа

2019-9-16
0
ЖИРГЭХ

ЧАКРА брэндийн үүсгэн байгуулагч Ш.Ган-эрдэнэтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд импортыг орлох үндэсний үйлдвэрүүд эрчимтэй нэмэгдэж байна. ЧАКРА ч тэдгээрийн төлөөлөл яах аргагүй мөн билээ, та бизнесийнхээ талаар товч танилцуулаач?

-Манайх 2017 оны 04-р сараас эхлэн ХАА-н болон байгалийн түүхий эдийг боловсруулж органик хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг  ЧАКРА нэртэйгээр зах зээлд нийлүүлж эхэлсэн. Харин одоо бол ЧАКРА эмийн үйлдвэрлэлээс гадна ГАЛБИНГАА гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Энэ оны 03-р сараас эхлэн Япон улсруу экспортлож эхлээд байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүнүүд л зөвхөн экспортод гардаг байсан нь өөрчлөгдөж байх шиг байна. Урлаг соёлынхон маань ч гараад эхэллээ, том жишээ нь The Hu хамтлаг. ЧАКРА брэнд ч бас богино хугацаанд экспортын бүтээгдэхүүн болсон гэхээр бахархалтай сонсогдож байна. Дараагийн экспортоо хаашаа гэж харж байна вэ?

-Хурдан гэж үү? /инээв/ Манайх Япон руу экспорт хийгээд хагас жил боллоо. Чацарганаас гаргаж авсан ургамлын хатаасан нунтаг омегаг хагас боловсруулсан түүхий эд  хэлбэрээр хоёр төрлийг нь экспортолж байна. Өнгөрсөн өвөл Польшид туршилтын борлуулалт хийсэн нь амжилттай болсон тул саяханаас албан ёсоор экспортлож эхэлсэн. Польш дахь албан ёсны дистрибьютерээрээ дамжуулан цааш Европын холбооны улсууд руу нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Япон, Германы олон улсад магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй лабораториуд манай бүтээгдэхүүнүүдийг шинжлээд амжилттай гэсэн хариу гаргасан байгаа. Өнгөрсөн 6-р сард бид Европын холбоо, Хойд Америкт хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид 25-н бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээж мөн адил утгатай хариу авсан. Ингэснээр Европ, Хойд Америк зэрэг улсууд руу экспортлох боломжтой болсон тул бид Америкийн органик барааны сүлжээ дэлгүүрээр борлуулахаар судалж байна. Энэ мэтчилэн эцсийн бүтээгдэхүүнээ өндөр хөгжилтэй улсууд руу экспортлохоор эрчимтэй ажиллаж байнадаа. Түүхий эд нь зэрлэгээрээ болохоор гадаадын ферм болон тариалангийн  түүхий эдээс шимт чанараараа хамаагүй илүү тул органик шинж чанараараа экспортын шаардлагыг хангаж, сонирхлыг нь татаж байгаа байх. Монголын айраг, сүү, саам зэрэг нь хагас зэрлэг бүтээгдэхүүнд орно. Учир нь адуу мал бэлчээрийн зэрлэг өвс ногоо идэж байгаа шүү дээ. 

-Монгол оронд зэрлэг жимс ногоо болон сүү цагаан идээ элбэг. Түүхий эдээ ямар шаардлага сонголтоор хаанаас авдаг вэ?

Онгон зэрлэг байгалийн түүхий эд гэдэг чухал. Жишээ нь: Ингэний сүүг Өмнөговиос , айраг саамаа  Булганы Могодоос, ямааны сүүг  Дундговиос, аньсыг Завханаас гэх мэт сорчилж авдаг. Байгаль эх өөрөө маш ухаалаг шүү дээ. Хүн дэлхийн хаана, ямар бүсэд амьдарч байна түүндээ таарсан тухай бүсийнхээ ургамал жимс ногоо, хоол хүнсийг хэрэглэхээр заяагдсан байдаг. Монгол хүн далайн загасны өөхнөөс гаргасан омега хэрэглэхэд сэрүүднэ, оронд нь жимс ногоо, чацарганаас гаргаж авсан ОМЕГА хэрэглэхэд илүү үр дүнтэй байх жишээтэй. Айрганд хүртэл ОМЕГА агуулагддаг.

-Байгалийн органик бүтээгдэхүүн тэр дундаа уламжлалт бүтээгдэхүүнээ хэрэглэх хандлага харьцангуй ихсэж байх шиг байна.  Гэхдээ зэрлэг түүхий эдийг боловсруулж органик бүтээгдэхүүн гаргах технологи амаргүй байхдаа?

-Тэгэлгүй яахав. Эртний Монголчууд эсгийнд сүүгээ шингээж хатаагаад, эргүүлж пургиулж хатаасан сүү гаргаж авдаг нүүдэлчний нарийн технологитой байсан.  Өнөө цагт бид генийн өөрчлөлтгүй, экологийн цэвэр түүхий эд болох байгальд ургасан зэрлэг чацаргана, нэрс, аньс, долоогоно, чонын элэг жимс, хуш модны самар, цэцгийн тоос, чага мөөг, ингэний сүү, гүүний саам, монгол сармис, зөгийн бал, гоёо, хармаг, барагшуун зэрэг маш олон түүхий эдийг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан тусгай технологиор өндөр илчлэг шимтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгодог. Үүнийг биологийн идэвхит бүтээгдэхүүн ч гэдэг. Эдгээр бүтээгдэхүүний  текнологийг бид өөрсдөө судалж туршиж бий болгосоноороо онцлог юм. Мөн эдгээр эх орны түүхий түүхий эдүүдээ Америк, Герман зэрэг орны багахан хэмжээний түүхий эдтэй хослуулсан арьс арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Үүндээ Япон болон БНСУ-н технологийг ашиглаж байна даа.

-ЧАКРА хүнсний нэмэлт болон ГАЛБИНГАА гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчид хэрхэн үнэлж байна вэ?

-Хэрэглэгчид манай бүтээгдэхүүний үнэ болон чанарт ам сайтай байдаг.  Борлуулалтын 70- 80 хувийг байнгын хэрэглэгчид бүрдүүлдэг.  Хөрөнгө оруулалт хийе гэсэн санал гадныхан их тавьдаг. Харин бид хэт олон тоогоор үйлдвэрлэхээс зайлсхийж бүтээгдэхүүнээ илүү чанартай, органик байлгахыг зорьдог. Манай түүхий эдийн нөөц ч байгаль цаг уураас  хамаарч хязгаарлагдмал байдаг. Монгол эрс тэс дөрвөн улиралтай. Сүүлийн 2-3 жил самрын ургац бага байгаа тул манай самартай бүтээгдэхүүн бага гарч байна. Энэ жил гэхэд нэрс бага бас үнэтэй байна. Бид байгаа түүхий эдээрээ элдэв орлуулагч, дүүргэгчгүй органик бүтээгдэхүүн хйихийг л зорьдог. Манай үйлдвэр хүчин чадлынхаа 30 хувийг л одоогоор ашиглаж байна. Цаашид бүрэн ашиглаад ирэхээр дотоодын зах зээлийн 5-10 хувийг хангах боломжтой.

-ЧАКРА брэндийн бизнесийн амжилт үнэхээр том төсөөлөгдөж байна. Үндэсний үйлдвэрлэл эрхлээд явахад бахархалтай ч хэцүү зүйлс байдаг л байхдаа?

-Зөвхөн манайх гэлтгүй бизнесийн бүх салбарт л эргэлтийн хөрөнгө байнга дутагдаж байдаг. Гол нь эхлэл чухал. Эхэлчихсэн байхад тал талаас босгоод ирж болно. Манайх гэхэд өнгөрсөн 2-р сард ногоон цайтай ГАЛБИНГАА гоо сайхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах болсон юм. Сав баглаа боодлоо гадаадад захиалчихаад авах гэтэл санхүүгийн хувьд гацчихаж билээ. Тухайн үед барьцаалж болох үл хөдлөх хөрөнгө, биет зүйлсээ бүгдийг барьцаалчихсан байв. Яг тэр үед “ЧАКРА” гэх барааны тэмдэгээ барьцаалж  Улаанбаатар Хотын Банкнаас зээл аваад түүгээрээ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж билээ. Ингэж л ганц хуудас цаас л шинэ бүтээгдэхүүнийг маань хэрэглэгчидэд хүргэсэн юмдаа. /инээв/

-Барааны тэмдэг гэхээр ЧАКРА брэндээ хэлээд байна уу?

-Тиймээ. Гол үнэ цэнэ бол брэнд буюу цаасан дээр буусан албан ёсны нэршлээрээ “барааны тэмдэг” юм. Ер нь үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийн хамгийн гол өмч нь брэнд түүнийг бүтээж буй технологи байдаг. Тэрнээс байшин барилга, тоног төхөөрөмж биш л дээ.  Банк санхүүгийн байгууллага үл хөлдөх хөрөнгө л барьцаалж зээл өгдөг шүү дээ. Харин бид анх удаа барааны тэмдэгээ барьцаалсан, тийм боломж ч анх удаа гарч ирсэн нь бидний эгзэгтэй үед туйлын хэрэг болсон.

-Барьцаалсан зүйл чинь л шинэлэг өөр болохоос таны санхүүгийн асуудлыг шийдэж байгаа адилхан л зээл биш гэжүү?

-Өнгөрсөн хавар санаандгүй телевизээр барааны тэмдэг барьцаалж зээл өгнө гэсэн мэдээлэл үзээд Улаанбаатар Хотын Банкны салбарт хандсан л даа. Өмнө бол оюуны өмчөө барьцаалаад зээл авах боломж байгаагүй. Гол нь хүү маш бага байсан. Сарын 1.1% хүүтэй ийм зээл гэж хаана ч байхгүй л дээ. Бод доо, жилийн хорин хэдэн хувийн хүүтэй бизнесийн зээлтэй хүн чинь зээлийн төлөлт, дэлгүүрийн түрээс, НӨАТ бусад зардал гээд л явчихаар барааны үнээ өсгөхөөс өөр аргагүй биз дээ? Харин ийм барааны тэмдэгийн зээл ч юмуу, эсвэл Жайка, Азийн Хөгжлийн Банкны төслийн зээлүүд жилийн 8-12 хувийн хүүтэй байгаа нь хэрэглэгчидэд очих барааны үнэд шууд эерэгээр нөлөөлж байгаа нь маш том давуу тал юмдаа.

Ярилцсан Б.Од

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бибиби (202.131.228.167)
    урлагийн хүн гсндээ мэдрэмжтэй юмаа
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    30 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    32 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    1 цаг 28 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    2 цаг 31 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    2 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    5 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    5 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    6 цаг 2 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    6 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    6 цаг 14 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 18 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    7 цаг 8 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    8 цаг 4 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    8 цаг 9 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    8 цаг 11 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    23 цаг 4 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    23 цаг 43 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК