Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Шинэбаяр: Анхдагчид ачааны хүндийг үүрдэг

2019-9-16
0
ЖИРГЭХ

Улаанбаатар Хотын Банкны Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн Захирал Э.Шинэбаяртай ярилцлаа.


-Үндэсний үйлдвэрлэлийг бид яагаад бодлогоор дэмжих ёстой талаар эхлээд та бодлоо хэлээч?

-Дэлхий ертөнц үсрэнгүй технологийн ачаар өдрөөс өдөрт улам бүр ижилсэж байна. Бэстселлэр ном, Холливуудын киноны нээлтийг бид дэлхийтэй нэг зэрэг шахуу хийж байна. Өндөр хөгжилтэй улсын иргэдтэй адил хамгийн сүүлийн загварын Samsung, IPhone гар утас, зөөврийн компьютерийг ашиглаж байна. Тэгвэл энэ хурдацтай глобалчилалд үндэстнүүд ялгарч үлдэх ёстой юу, юугаараа бид ондооших вэ гэдэг асуудал өнөөдөр улс орнуудын өмнө тулгараад байна. Тэгвэл глобалчилалд ялгарч үлдэх нэг гарц бол нүүдэлчний соёл уламжлалд тулгуурласан Монгол хүний оюун санаагаар  бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, түүнийгээ экспортонд гартал дэмжих нь банк санхүү, бизнесийн байгууллагуудын хийх зүйл гэж хардаг.

Нөгөө талаас зэсийн үнээс хамаарч савладаг жижиг эдийн засгийг маань солонгоруулж олон тулгуурт болгоход ч алсдаа нөлөөлөх боломжтой гэх мэт өөдрөгөөр харвал үндэсний үйлвэрлэлийн олон давуу талуудыг дурдаж болно.

-Иймд банк санхүүгийн байгууллагын хувьд та бүхэн оюуны өмчийг барьцаалан үндэсний үйлдвэрүүдэд зээл олгох болжээ?

-“Үндэсний Үйлдвэрлэлийг Дэмжигч” уриатай ажилладаг манай банк энэ онд 20 жилийнхээ ойтой золгож байгаа гэхээр эртнээс л энэ чиглэлд алсын харааагаа чиглүүлж байсан гэж ойлгож болно. Үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэх үзэл сүүлийн үед залуучуудын дунд хүчээ авч байна, тэр хэрээрээ үндэснийхээ бараа бүтээгдэхүүнээ хэрэглэх нь илтэд нэмэгдэж, брэндүүдийн тоо ч өсч байна. Үүнийг орчин үеийн технологитой хослуулан өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломжийг манай бизнесийнхэн ч эрэлхийлж байна. Гагцхүү тэдний хувьд бусад бизнесүүдийн адил зах зээлд хангалттай нийлүүлэлт хийхэд санхүүгийн асуудал тулгардаг. Санхүүжилтийг банкууд олон төрлийн зээлээр шийдэж байгаа ч барьцаа хөрөнгийн асуудал үргэлж үүсдэг. Иймд “Оюуны өмч”-г эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг зорьсон анхных нь манай Улаанбаатар Хотын Банк билээ. Өнөөдрийн импортыг орлох үйлдвэрүүд маань маргаашийн экспортлогч нар гэж бид хардаг.

-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал олон жилийн турш <жижүүрийн яриа> байсаар ирсэн.  Яаж бодит ажил болгов?

-Бид оюуны өмчийн газраар баталгаажсан “Бараааны Тэмдэг”-ийг барьцаалан зээл олгож байгаа Монголын анхны банк юм. Оюуны өмчийг бодитоор эргэлтэнд оруулах хүч нь одоогоор банк санхүүгийн байгууллагад л байна. Анхдагчид ачааны хүндийг үүрдэг жамтай.  Бид олон талаас харж, гадаад дотоодын олон бизнес кэйс жишээг судалсаны үндсэн дээр “Барааны тэмдэг”-г барьцаалж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгож эхэлсэн. “Барааны тэмдэг” бол тухайн хувь хүн, бизнесийн байгууллагын бий болгосон брэндийн нэр хүнд, гол үнэ цэнэ нь юм. 

-Барааны тэмдэгийг барьцаалан зээл олгож байгаа Монголын анхны банк гэхээр энэ тал дээр нэлээд туршлага хуримтлуулж байгаа байх. Энэ зээлийнхээ онцлогийг дурдаач?

-Ийм төрлийн зээл анх барууны өндөр хөгжилтэй оронд 1997 онд нэвтэрсэн байдаг. Манай урд хөрш гэхэд 5 жилийн өмнөөс үүнд анхаарлаа хандуулж ирсэн гэхээр харьцангуй шинэ төрлийн зээл л дээ. Харин манайд хууль эрх зүйн хувьд тодорхой болгох зүйлс нэлээд байгаа. Эдийн бус хөрөнгийн барьцаатай зээл болохоор банкны хувьд эрсдэлтэй, гэхдээ үүнийг бид хоёрдугаарт тавьж байгаа. Юун түрүүнд харилцагчаа гэх маш том итгэл дээр суурилж тэдэнд санхүүгийн түлхэц өгч байгаа юм. Мөн зээл өгөөд зогсохгүй санхүүгийн зөвлөгөөг нэлээд өгөх шаардлагатай болдог. Гэхдээ энэ нь банк санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд ч бас эерэг нөлөөтэй гэж системийн нөлөө бүхий банкны хувьд үзсэн тул бид энэ зээлийг нэвтрүүлэхээр шийдсэн.

-Арилжааны банкуудын зээлийн хүүнд иргэд их бухимдалтай ханддаг. Танай “Барааны тэмдэг” барьцаалах зээлийн хүү бодит боломжийг олгож чадах уу?

-Зээлийн хүү маш олон хүчин зүйлээс хамаардаг ч Монгол Банкны бодлогын хүүг арилжааны банкууд суурь болгодог. Монгол Банкны бодлогын хүү дээр 2 хувийг нэмж “Барааны тэмдэг” барьцаалах зээлийн жилийн хүүг тооцож байгаа. Ийм зээлийн хүү одоогоор банкны зах зээл дээр байхгүй, бидний нэмж байгаа 2 хувь нь зардалдаа зориулагддаг гэвэл энэ зээлийн зорилго та бүхэнд ойлгогдож байгаа боловуу?

Гол нь энэ зээлээр дамжуулж бизнесэээ дараагийн шатруу ахиулчихвал бидний хамтын зорилго биелж буй хэрэг юм. Харилцагчид маань томрох тусам банк улам л бэхжиж байдаг.

-Тэгвэл “Барааны тэмдэг” барьцаалах  зээл гарснаас хойшхи та бүгдийн тэмүүлсэн хамтын зорилго хэр биеллээ олж байна вэ?

-Бид энэ оны хоёрдугаар сард бүтээгдэхүүнээ гаргасан. Бизнесүүд маань амжиллтай урагшилцгааж байна, цаашид ч илүү өргөжинө гэсэн хүлээлттэй байна. Энэ зээл үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжиж байгаа ч үүнд хамгийн их хожих нь хэрэглэгчид юм. Учир нь зээлийн хүү боломжийн түвшинд байх тусам иргэдийн гар дээр очих барааны үнэ хямд бас чанарт ч эерэгээр нөлөөлдөг.

Улаанбаатар Хотын Банк “Оюуны өмч”-г эдийн засгийн эргэлтэнд оруулахад түүчээ нь болсондоо бахдалтай байна. Манай зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарснаас хойш “Барааны тэмдэг”-г оюуны өмчийн газраар баталгаажуулах очер ихэссэн гэсэн. /инээв/ Энэ нь үндэсний баялаг бүтээгчид олон байгаа гэсэн үг. Өмнө нь ёс төдий байсан зүйл өнөөдөр бодит үнэ цэнийг бий болгож байна, энэ бахархмаар хэрэг биш гэжүү...

-Цаашид зээлийн хэмжээ, хүүг эргэж харах боломжууд байгаа юу? Илүү хүртээмжтэй болгох тал дээр ажиллаж байна уу?

-Оюуны өмч нь олон төрөлтэй. Барааны тэмдэгээс гадна Патент, Ашигтай загвар, Зохиогчийн эрх гэх мэт. Тодорхой хугацаааны дараа оюуны өмчийн бусад хэлбэрүүдийг барьцаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг ээлж дараалан бүрдүүлээд явна гэдэгт итгэлтэй байна. Биднээс гадна холбогдох  төрийн болон бизнесийг дэмжигч байгууллагууд үүн дээр санаа тавиад эхэлсэн нь үйл явцыг хурдасгахад нөлөөлөх байх.  

Харин бид анхдагчийн хувьд зах зээлийн хамгийн бага хүүг ямар ч үед санал болгохоор зоринодоо.

Ярилцсанд баярлалаа, Амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    30 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    32 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    1 цаг 28 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    2 цаг 31 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    2 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    5 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    5 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    6 цаг 2 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    6 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    6 цаг 14 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 18 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    7 цаг 8 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    8 цаг 4 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    8 цаг 9 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    8 цаг 11 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    23 цаг 4 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    23 цаг 43 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК