Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэ хууль, журам өр төлөх хугацааг 1-2 жил сунгах боломж олгосон"

2019-11-28
0
ЖИРГЭХ

Ирэх оноос хэрэгжих Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журмын талаар ТЕГ-ын Татварын орлогын газрын ахлах байцаагч Т.Тамираас тодрууллаа.


- Шинэ хууль хэрэгжихтэй холбоотойгоор татварын өр хураах үйл ажиллагаанд орсон өөрчлөлт ямар онцлогтой вэ?

Татварын албаны зүгээс татварын өр хураах ажиллагаанд хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, татварын өр төлөх субъектын хувьд өөрчлөлт орсон. 

Тодруулбал, өртэй татвар төлөгчөөс гадна татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, мөн өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд төлөөгүй тохилдолд татварын өрийг хураана.

Хоёрдугаарт, эрсдэлтэй нөхцөл байдал буюу татвар төлөгч татан буулгах шийдвэр гаргасан, Монгол Улсад оршин суух хаяггүй болсон, татвар төлөгч хууль бус үйлдлээр татвар төлөхөөс зугтах, эсхүл зугтахыг оролдох, татварын буцаан олголт авах, залилангийн шинжтэй үйлдлээр хөрөнгө шилжүүлэх, санаатайгаар дампуурах зэргээр татвараа төлөхгүй болох нь тодорхой болсон тохиолдолд өр хураах албадлагын үйл ажиллагаа эхлүүлнэ. 

Гуравдугаарт, татвар төлөх хугацаа сунгасан боловч энэ хугацаандаа татвараа төлөөгүй тохиолдолд өр хураах албадлагын үйл ажиллагаа эхлүүлнэ. 

-  Өр хураах үйл ажиллагаа нь хэрхэн явагдах вэ?

- Шинэ хуулиар гүйцэтгэлийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлсэн зохицуулалт үйлчлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хөрөнгө битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх буюу дуудлага худалдааг татварын алба зохион байгуулахаар хуульчлан журамласан.Татварын өр хураах ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ.

 Татварын алба хугацаандаа төлөөгүй татварын өрийг албадан хураахаасаа өмнө татвар төлөгчдөд татварын өр төлөхийг мэдэгдэх зорилгоор нэхэмжлэх хүргүүлэх, сануулах, анхааруулах зэрэг 2-3 удаа мэдэгдсэний дараа дараах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Татварын өрийг мэдэгдэх, төлөхийг шаардах
  2. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах
  3. Бэлэн мөнгө хураах
  4. Хөрөнгө болон авлага битүүмжлэх
  5. Битүүмжилсэн хөрөнгө хураах
  6. Битүүмжилсэн хөрөнгө мөнгөн хэлбэрт шилжүүлэх буюу дуудлага худалдаа
  7. Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлого хуваарилах – өр барагдуулах гэсэн процесс байна.

Татварын албанаас хэрэгжүүлэх өр хураах болон албадлагын үйл ажиллагаа бичил, жижиг, дунд, том бизнес эрхлэгчдэд адил тэгш хэрэгжинэ. Хэрвээ татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол өр барагдуулах хугацааг уртасгасан зохицуулалт орсон нь татвар хураах үйл ажиллагааны бас нэг онцлог юм.

- Татвар төлөгчийн татварын өр барагдуулах хугацааг сунгасан гэж байна. Хэр хугацаанд сунгасан бэ?

-  Одоогийн хуулиар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын өрийг төлж чадахгүй бол татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гэж заасан нь татвар төлөгчдийн хувьд тун бага хугацаа байсан. 2020 оны Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэ хууль, журам өр төлөх хугацааг 1-2 жилээр сунгах боломж олгож байгаа.

- Татвар төлөгчийн хүндэтгэн үзэх ямар шалтгааныг харгалзан үзэх вэ?

-  Шинээр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн асрамжлах, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, гамшиг тохиолдох, татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татвар төлөгчийн үйл ажиллагаанд гурван жил дараалан их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадвар муудсан зэрэг тохиолдлуудад татвар төлөх хугацааг нь 24 сар хүртэл хугацаагаар сунгаж уртасгасан.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч харьяалах татварын албанд бичгээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд хөрөнгийн байдал, санхүүгийн чадавхи зэрэг шалтгаанаа тодорхойлон хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх хуваарийг гаргаснаар хугацааг сунгах зохицуулалт юм.

- Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэх зарчмын талаар тодруулаач? 

- Татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн бол хөнгөлөлтийн хугацаанд тухайн татварын өрийг хураах албадлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй. Мөн татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийн 20 хувиар хөнгөлнө.

- 2019 оны хувьд ААН-үүдийн татварын өр төлөлт хэдэн хувьтай явж байна вэ?

- Татварын албан татвар хураах, өр барагдуулах үйл ажиллагаанд татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх хандлагад суурилсан сегментийн бодлогыг хэрэгжүүлснээр 2019 оны аравдугаар сарын 31-ний байдлаар татварын өр дутуу төлөлтийн 81.7 хувийг хураан барагдуулан ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    7 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    17 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    3 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    3 цаг 22 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    3 цаг 38 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    3 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    3 цаг 50 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 53 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    4 цаг 44 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    5 цаг 40 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    5 цаг 47 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    20 цаг 40 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    21 цаг 18 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    22 цаг 9 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    22 цаг 11 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    22 цаг 23 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    23 цаг 10 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    23 цаг 58 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК