Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Амартүвшингийн зургаан сар

2019-12-26
0
ЖИРГЭХ

Банкны салбарынхан түүнийг “Хас”-ын тодотголоор нь мэднэ. Үзэгчид “Монгол ТВ”-ийн “Шарк” гэдгээр нь илүү танина. Харин өнөөдөр тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувиар төрд зүтгэж байна. Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар очихдоо тэрбээр “Манай банкинд тулгамдаж буй гурван том  зүйл байна. Нэгдүгээрт, Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй томоохон зээлүүдийг төлж барагдуулах. Хоёрдугаарт, банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавих шаардлагыг өөрчлөх. Эцэст нь, зээлийн багцын чанарыг сайжруулах ажил байгаа” гэж байв.

Түүнээс хойш, Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсноос хойш яг зургаан сарын хугацаа өнгөрчээ.

Тэгвэл тус банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин тэргүүтэй удирдлагын багийнхан 2019 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулсан юм. Мэдээллийн эхэнд Г.Амартүвшин захирал Засгийн газар, Үндэсний аудитын газраас хийсэн шалгалт хүрээнд гаргасан чиг үүргийг гүйцэтгэж ажилласан гэдгээ онцолсон. Түүний хэлснээр Хөгжлийн банкинд бий болсон чиг үүргийн давхардлыг арилгах үүргийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж, анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулжээ. Ингэснээр 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэсэн байна. Мөн банкны дэргэд Тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулжээ.

Уг хэлтсийг байгуулснаар таван сарын хугацаанд 704 тэрбум төгрөгийн зөрчилтэй зээлдэгчдийн асуудлаар ажиллаж, 3.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлжээ.

Үүнд нийт 22 зээлдэгч багтаж байгаа аж. Улмаар 350 гаруй тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлийг өөрчилж, эргэн төлүүлэх графикийг шинэчилжээ.

2019 оны эхний 11 сарын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн үлдэгдэл 2.7 их наяд төгрөгт хүрснээс 46.7 хувь нь ам.долларын, 35.8 хувь нь төгрөгийн, 17.5 хувийг бусад валютын зээл эзэлж байгаа гэнэ. Тус банк 2020 онд гаднаас шинэ эх үүсвэр татан төвлөрүүлэх бодлого барьж байгаа гэнэ.

Энэ бонд нь илүү тодорхой, зорилтот төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн байхаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна бусад орны Хөгжлийн банкуудтай хамтран ажиллаж урт хугацааны зээлүүд авах төлөвлөгөөтэй байна. 2020 онд 320-350 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхээр тооцжээ.

Өдгөө Хөгжлийн банкны чанаргүй зээлд хамгийн жин дарахуйц хувь эзэлж байгаа таван аж ахуйн нэгж буй. Тэдгээр нь “Кью Эс Си”, Хөтөл, “Монгол Драй Милк”, Эрэл, Капитал банк. Эдгээр таван компанийн нийт зээлийн хэмжээ нь 530 тэрбум төгрөг. Жишээ нь, “Кью Эс Си” компани гэхэд 163 тэрбум, Хөтөл 161.2 тэрбум, Капитал банк 56 тэрбум зэргээр хамгийн томоохон зээлдэгчид болж байгаа юм.

Эндээс Капитал банкинд Хөгжлийн банкнаас 56 тэрбум төгрөгийг байршуулсан ч тус хөрөнгө эрсдэлд орсон байдаг. Харин “Эрэл” компани томоохон гурван төсөлд зээл авсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй явна.

Хагас их наяд төгрөгийн зээл авсан атлаа өнөөг хэр нь төлөөгүй байгаа уг асуудлыг шийдүүлэхээр холбогдох өргөдлөө Улсын ерөнхий прокурорт хүргүүлснээ Г.Амартүвшин захирал тодотгосон. Харин МАК-д Хөгжлийн банкнаас олгосон 166 тэрбум төгрөгийн зээл олгосноос 27 тэрбумыг нь эргэн төлүүлж, үлдсэнийг нь шинэ графикаар төлүүлэхээр ярилцаж байгаа аж. Ямартай ч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд зургаан сар ажиллах гэрээ байгуулсан Г.Амартүвшингийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн тэрбээр тодорхой тоон мэдээлэл, томоохон зээлийн асуудалд төвлөрч ярьсан нь энэ байв.

Түүнийг цааш үргэлжлүүлэн ажиллах эсэхийг Хөгжлийн банкны ТУЗ эцэслэн шийдэх учиртай.

Энэ тухай өөрөө ч “Цааш үргэлжлүүлэн ажиллах эсэхийг ТУЗ шийдвэрлэнэ. Миний хувьд мэргэжлийн банкир учир банкны салбартаа үргэлжлүүлэн ажиллана” гэсэн тайлбарыг өгнө лээ. Түүнийг ажилласан зургаан сарын хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий таван компанийн зээлийн асуудал прокурорт шилжиж, цалингаас 460 сая, нийт үйл ажиллагааны төсвөөс 3.1 тэрбум төгрөгийг хэмнэж, зарим зээлийн графикийг шинэчилжээ.

Чамлахааргүй харин ч чанга атгах ёстой л үзүүлэлт.

Харин одоо хуулийн байгууллага асуудлыг хэрхэн мухарлах, улстөрчид дотоод асуудал руу дахин гар дүрэхгүй, хамаарал бүхий компаниараа дамжуулан том дүнтэй зээл гаргуулахгүй байх нь Хөгжлийн банк гэхээсээ Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй. Юу үнэн энэ үнэн. 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • 147 (202.9.46.153)
    сайн хүний удам ийм л байна даа. амжилт шүү.
    2020 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.117.243)
    Тухайн ажлыг улс төрөөс ангид мэргэжлийн салбарын хүн удирдвал яг ийм жишгээр амжилттай ажиллаж чадна. Энэ залуу захиралд амжилт хүсье. Эрч хүчээр урагшаа.
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • Ган (126.255.40.24)
    Ер нь аль ч салбарт улс төр л орохгүй бол бүх юм ном журмаараа л явна. Амартүвшинг үргэлжлүүлж ажиллуулах хэрэгтэй.
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (150.129.140.152)
    чадалтай залуу
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.177.211)
    Энэ банкир шиг өөрт оногдсон ажлаа ном ёсоор нь бүрэн дүүрэн төгс хийчихдэг залуус олон өолоосой . 6 сард багагүй ажил амжуулжээ. Мэргэжлийн хүний онцлог ийм л бгаа юм . Манайд олигтой улс төрч бхгүй . Тийм уламжлал ч бхгүй мөртлөө аливаа томоохон албан тушаалд улс төрийн томилгоо гээд солиордгийн . Нөгөөдүүл нь яг жлс төрч бж харагдаач . Бүгд луйварчин , цүнх баригч , идэж уухын хэнээтнүүд бдаг. !!! Сонгууль хурдан болоосой !!!!
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Гомбо (124.158.76.14)
    Энэ нэг эргүү юм хийх ажлаа тайлагнахдаа эрүүгийн хэрэг , прокурортой харилцсан гэсэн хөгийн юм ярьдаг боллоо шүү....энэ гадныханы гар хөл болсон хүн хогнуудыг төрөөс яаралтай зайлуулах хэрэгтэй
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
    • gombo mal sda
      2019 оны 12 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    2 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    2 цаг 15 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    2 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    2 цаг 42 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 46 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    3 цаг 36 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    4 цаг 32 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    4 цаг 37 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    4 цаг 39 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    19 цаг 32 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    20 цаг 11 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    21 цаг 1 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    21 цаг 3 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    21 цаг 15 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    22 цаг 2 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    22 цаг 51 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    22 цаг 57 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК