Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Амарбаяр: “Эрдэнэс-Тавантолгой” нэг тэрбум долларын борлуулалт хийсэн анхны компани болсон

2020-1-03
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-2019 оны санхүүгийн тайлан аудитаар эцэслэн баталгаажаагүй байна. Компаниас гаргасан хаалтын дүнгээр бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн. 2.66 их наяд төгрөг гэсэн үг. Одоо бол ам.долларын ханш 2700 давчихсан байгаа. Жилийн жигнэсэн дүнгээр бодохоор нэг тэрбум ам.доллар байгаа юм. 2017 онд Оюутолгой компани 1.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан юм билээ. Гэхдээ Оюутолгой бол гадаадын хөрөнгө оруулалттай компани. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдээс борлуулалтын орлого нь жилийн нэг тэрбум ам.доллар давсан тохиолдол байдаггүй юм билээ. Тэгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” компани нэг тэрбум ам.долларын орлоготой ажилласан анхны Монгол компани болж байгаа юм. Татварын дараах цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрсэн. Татвараар улсын төсөв 660 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

-“Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажилласан гэж байна. Энэ онд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх үү?

-Компанийн тухай хуульд зааснаар тухайн жилийн цэвэр ашиг баталгаажсаны дараа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, үгүй юү гэдгийг компанийн эрх барих дээд байгууллага шийддэг. Манай компанийн хувьд эрх барих дээд байгууллага нь ТУЗ. ТУЗ 50 хоногийн дотор хуралдаад энэ асуудлаар шийдвэр гаргана. Манай компанийн хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.7 хувийг нь иргэд (хоёр сая 511 мянган иргэн), үлдсэн багахан хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа.

-Танай компанитай холбоотой 55 тэрбум төгрөгийн маргаан гарсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд цаасан дээр хөрс хуулаад 55 тэрбум төгрөг идчихлээ гэж иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилсэн. Бид тухайн үе бүрт нь мэдээлэл өгч байсан. Тэр хүмүүст хувийн журмаар ч мэдээлэл өгч буруу ойлгож байгааг нь тайлбарласан. Гэвч ташаа мэдээллээ тараасаар л байсан. Бүр АТГ-т өгсөн. АТГ шалгаад асуудал алга гээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Үндэсний аудитын газар дүгнэлтээ гаргахаас өмнө хуулж овоолсон хөрс, хөрс хуулалт хийсэн компаниудын тайлан хоорондоо зөрж байгааг лавласан юм. Манай компанид ирүүлсэн энэ тухай албан бичгийг нь иргэний нийгмийн байгууллагууд ямар нэгэн аргаар олж аваад “Аудитын дүгнэлт нь гарчихсан байна. Эд нар мөнгө идчихсэн юм байна” гэж тайлбарлаад, олон нийтэд мэдээлэл өгсөн. Яагаад зөрүү үүссэн гэхээр манай компани тайлангаа дутуу өгснөөс болсон. Хөрс хуулалтаас гарсан шороогоороо уурхай дотор зам тавих, уурхайн хотхон барих газраа тэгшлэх гэх мэтээр ашигласан. Үүнийгээ тооцохгүйгээр тайлангаа өгчихсөн байсан юм билээ. Тиймээс тайлангаа засч өгсөн. Аудитын тайлын эцэслээд гарчихсан байгаа. Удахгүй УИХ-д танилцуулах байх. Иргэний нийгмийн байгууллагынхан маань энэ дүгнэлтийг олж үзэх хэрэгтэй.

-Б.Ганхуяг захирлыг сонгуульд өрсөлдөхөөр болж ажлаа өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх ёстой. Харин манай гүйцэтгэх захирал ажлаа хийж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани томоохон төслүүд эхлүүлчихсэн явж байна. 2019 он бол бүтээн байгуулалтын жил байсан. Гашуунсухайтын төмөр зам, авто замууд, нүүрс баяжуулах үйлдвэр, уурхайн хотхон гэх мэт томоохон төслүүд эхлүүлчихсэн байгаа. Тиймээс энэ төслүүдээ үргэлжлүүлэхийн тулд улс төр бодох завгүй ажиллаж байна даа гэж хардаг.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • хэлгүй (202.9.46.39)
    жанхуу баттулга оросын далгавараа төмөр зам зогсоогоогүй бол ямар их нүүрс борлуулах байсан байгаа биз
    2020 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (85.242.136.19)
    Ashigtai ajilaad l bdag ard tvmen yaduuraad bdag yunix be
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
    • эзний амьд үлдэгсдийн нэгэн
      Салхитын орд гээд дөнгөж эхлэж байгаа юм ярих юм.Эрдэнэт.5 толгойн ашиг,нийт ашиг 6,3 гэх мэтээ нийтэд нөлөөлүүлэхгүй байгааг бодоход мартагнуулж байгаад олигархууд хуваадаг гэж ойлгоход хүрэх юм уу? нөт-н буцаалтаа харамлах юм: Сангийн сайд нь бүхнийг мэддэг бололтой харагдах юм. Ерөнхий сайдаас эхлээд улсынхаа э/з-г бүхлээр нь харж чаддаг гэж үү? Саяхан зээл тэглэлт боломжгүй,бохир у/т гээд ам уралдан шуугиж байсан нөхөд маргааш нь зөв гээд л төрийн тэргүүнийг зулгуудаж эхлэв.Сонгуулиар зөв хүнийг яаж олно доо,сонгогчдоо????? Төрийн тэргүүн зориг,сэтгэл гарган алаг алим шидсэн дээр хэмхэлдэн булаацалдаж ,ухаанаа уралдуулан, улаан алим болгох болтугай.
      2020 оны 01 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    2 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    2 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    2 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    2 цаг 42 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 46 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    3 цаг 36 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    4 цаг 32 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    4 цаг 37 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    4 цаг 39 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    19 цаг 32 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    20 цаг 11 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    21 цаг 1 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    21 цаг 3 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    21 цаг 15 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    22 цаг 2 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    22 цаг 50 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    22 цаг 57 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК