Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Уртнасан нарын баривчилгааны үзүүр С.Эрдэнэд хүргэх үү?

2020-2-06
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан нарыг саатуулж, цагдан хорих 461 дүгээр ангид хорив. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэл нь тэднийг хорьж, шалгах шалтгаан болсон байна. Тодруулбал, НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банкинд давуу байдал олгож 240 тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт яллагдагчаар тооцжээ.

Ц.Уртнасангийн хувьд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад С.Эрдэнийг сайд болоход Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар очсон нэгэн.

Сонирхолтой нь, Капитал банкинд давуу байдал олгосон гэх үндэслэлээр хуулийн байгууллагын хаалга татсан Ц.Уртнасан нарын баривчилгааны үзүүр АН-ын дарга С.Эрдэнэд хүргэх үү? гэсэн асуулт улс төр, нийгмийн хүрээнд хэдийнэ гараад байна.

Ц.Уртнасанг АН-ын С.Эрдэнэтэй эртнээс ойр явсан, шадар хүн нь гэдэг. Тиймдээ ч сайд болсныхоо дараа их наяд төгрөгөөр хэмжигддэг сангийн тамгыг Ц.Уртнасанд хариуцуулсан нь лав. Үүнийг нь батлах хэд хэдэн үйл явдал өнгөрсөн хугацаанд өрнөжээ. Жишээ нь, НДСангийн мөнгийг арилжааны банкинд байршуулахдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авсны дараа гэрээ байгуулах тогтоолыг 2009 онд баталж байжээ.

 

Гэвч С.Эрдэнэ сайд болсноосоо хойш жилийн дараа буюу 2013 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар өөрийгөө “томилж”, 2009 оны тогтоолын журмын шинэчлэн баталсан байдаг.

Шинэчлэн баталсан журмаар НДСангийн мөнгийг арилжааны банкинд байршуулахдаа Үндэсний зөвлөлд биш даргад нь танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэнд гэрээ байгуулахаар өөрчилжээ. НДСангийн мөнгийг ямар банкинд яаж байршуулах тухайгаа Үндэсний зөвлөлд биш дан ганц С.Эрдэнэ сайдад танилцуулж, зөвшөөрөл авахаар өөрчилсөн нь энэ. Өөрийгөө даргаар нь томилж, холбогдох журмыг шинэчлэн баталсан С.Эрдэнэ сайдын цаад санаа нь ч үүгээр илэрсэн байж болох. 

Ийнхүү НДСангийн мөнгийг Үндэсний зөвлөлийн оролцоогүйгээр С.Эрдэнэ сайдын зөвшөөрөл, Ц.Уртнасан даргын гарын үсэгтэйгээр арилжааны банкинд байршуулах болсон нь эцэстээ Капитал банктай холбогджээ. Энэ хүрээнд холбогдох ном журмынх нь дагуу, боломжтой банкинд НДСангийн 240 тэрбум төгрөгийг байршуулах боломжтой байтал тамир тэнхээ, хэзээ ч дампуурч мэдэх эрсдэл үүссэн Капиталыг зориуд сонгосон нь хардлага төрүүлж байгаа юм. 240 тэрбум гэдэг бол бага мөнгө биш. Гэтэл ийм хэмжээний мөнгийг дараа нь гарч болох эрсдэлийг тооцохгүйгээр гарзанд гаргаж, Капитал банкинд “амь тариа” хийсний цаад шалтгаан, зорилго юу байв. Хэн ч харсан энэ нь зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үү.

Капитал банкийг татан буулгах шийдвэр гарсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Капитал банк нь 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсон. Банкны үйл ажиллагаа нь доголдоод дөрвөн жил болсныг онцлох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн өрийн дарамт Засгийн газарт өрийн дарамт үүсч байна. Тэтгэврийн даатгал гэхэд олон талын төлөөлөлтэй байдаг. Энэ хүрээнд 104 тэрбум төгрөг байршиж байсан. Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум. Нийлүүлэхээр 240 гаруй тэрбум нь даатгалын мөнгө болж байгаа юм. Үндсэндээ 2007 оноос бага хэмжээтэй байршиж байгаад 2013, 2014 онд 100, 100 тэрбумаар нэмэгдээд энэ хэмжээнд очсон. 2016 оны наймдугаар сараас мөнгө нэмж байршуулаагүй” хэмээн ярьж байв.

Эндээс харахад Авлигатай тэмцэх газраас Ц.Уртнасан нарыг зүгээр ч нэг саатуулж, яллагдагчаар татаагүй бололтой. Харин Капитал банкинд НДСангийн мөнгийг 2007 оноос бага хэмжээтэй байршуулж байсныг  2013, 2014 онд огцом нэмэгдүүлж 100, 100 тэрбумаар өсгөсөн нь хуулийнхны анхаарлыг татаж, хэргийн сэжүүрээс атгах шалтгаан болжээ. Цаашлаад Ц.Уртнасан нарын баривчилгаа АН-ын дарга С.Эрдэнийг ч хөлдөө чирж мэдэхээр байгаа юм.

Санаж байгаа бол 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр АН-ын дарга С.Эрдэнэтэй ам зөрөхдөө “С.Эрдэнэ Та Нийгмийн даатгалын сангаас нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг, завшдаг, мөн мөнгө байршуулдаг, зээл авдаг бузар булай их юм хийсэн. Тэр чинь удахгүй ил болно. Бид нотолно. Матрын нулимс гаргаад байх хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна. Наад улс төр чинь явахгүй” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан оргүй үг биш байсан бололтой. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.179.31.106)
    баабар нэгэн цагт Эрдэнийг АН даргаар тавих гэж байгааг эсэргүүцэж та нар намаараа шоронд эргэж рчиж байх юмуу гэж байсан нь үнэн болох нь ээ
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (49.195.50.80)
    Мэлхий юу ч хийхээс буцахгүй луйварчин даа. Ийм нэг юмнуудаа толгой дээрээ тогтоож байгаа бол хохь чинь үхэр монголчуудаа.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • гахайг шоронд хий (66.181.161.77)
    бүдүүн мэлхийн гэдсийг хага татах цаг иржээ
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.107.92)
    МЭЛХИЙГ ШУУД УСТГА..
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • 98 (202.9.46.29)
    1960 аад оноос хойш төрсөн иргэдэд нэрийн данс гэж юм нээгээд баахан мөнгө хуримтлагдсан нь Энэ Эрдэнээг цалинжуулаад дуусаа ю
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (202.21.108.219)
    МАН-ын засгийн үед болж байгаа МАН-ын засгийн үед МАН-ын гишүүний банк дампуурсан МАН-ын мөнгө алга болгосон нөхөр нь баригдаж хоригдоогүй байдаг, Мөнгийг нь хадгалж өсгөсөн хүмүүсийг нь баривчилж байдаг МАН сонгуулийн өмнө АН-ыг сульдуулах гэж...
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • см (202.179.22.102)
    Женко өөрийнх нь улсуудыг дэвшүүлэхгүй болохоор шахалт хийж байгаа юм аа Тэрний дэвшүүлж байгаа улс нь МАН тай тохироо хийсэн сул улсууд аманд өгч МАН ыг гаргах санаатай учир Эрдэнэ эсэргүүцэхээс аргагүй Сөрөг намын дарга хэн ч байсан сонгуульд ялах л зорилготой ордог Хэнч байсан сул тойрог алдах юм бол сонгуульд орж яахавдээ
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • ЛХагва (202.9.47.21)
    Эрдэнэд үзүүр нь биш уг нь хүрнэ Е рөөсөө буруутан нь Эрдэнэ байна шүү дээ Тэр хавсралтууд нь тодорхой л байна шүү дээ Эрдэнэ гэж ардчилсан намыг бүхэлд нь бузарласан хүн байна даа
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • zochin (202.9.46.222)
    yaj davarkhaaraa ingetlee davarchikhdag b.na aa.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.17.97)
    Еерседдее зориулж хууль баталдаг хумуусийг шалгах хэрэгтэй
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (192.82.71.57)
    Ингээд л НДЕГцын тэтгэвэрийн данс хоосорсон байх нь. Алив юм илрэнэ ээ. Яаж балардуулаад мөр байж л байдаг.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.17.88)
    АТГ-ын ур чадвар, сэтгэл зүтгэлээс л шалтгаална шдээ!!!
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    АН Д ЭНЭ ХҮНЭЭС САЛАХ ГАНЦ БОЛОМЖ БОЛ ХИЙСЭН ХЭРГЭЭР НЬ БАЙХ ГАЗАР ЛУУ НЬ ЯВУУЛАХ ТИЙМ УЧРААС АТГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ САЙН ХАМТАРЧ ЭНЭ УВАЙГҮЙ ХҮНЭЭС САЛАХ ЁСТОЙ
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • иргэд олон түмэн (103.212.117.97)
    Монголын төрд шургалаж ял завшигчдын нэг болсон Эрдэнийг төрөөс зайлуулах цаг болсон,АН бол энэ гэмт хэрэгтэний баг өмсгөл байх учиргүй
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (2.50.32.241)
    Эрдэнэ удирдаж байгаа нууц бишээ
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • zochin (103.212.118.13)
    daatgaliin xuraamjiig nemegduulexiin orond naad xulgaichdaasaa daatgaliin uregdsen mungiig olj ir ug ni daatgaliin ter ix mungiig arvijuulj baix eostoi ulsuud baixgui yu. tegeed tetgevriin shinechleliig xurdan xiix xeregtei
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.9.46.62)
    Уртнасан бол гүйцэтгэгч жараахай,цаана нь С.Эрдэнэ гэгч халим байгаа шүү,сайн шалгавал их юм гарнаа.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Өвгөн (202.9.46.85)
    Тэр Тэр нэгэн цагт В.И.Ленин гуай ард түмэн тонн тонн нүүрс вагон вагон металлурагийн олзворлолтыг мэддэг үгүй бөгөөд ойлгоддог үгүй тэдэнд ойр зуурын амь зуулга түүнд таарсан юмыг өгч хүн бүр тэгш амьдарч байна гэдгийг ойлгуулах ёстойг зөвлөж байв .Үүнийг хэрэгжүүлсэн хүн нь И.В.Сталин байлаа.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Chuluun (202.131.253.72)
    Erdene bol tolgoilogch n...
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Уртнасан гэгч НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа нэг л биш хүн харагдаад байдаг байсан нь ингээд нотлогддог байжээ. (66.181.190.63)
    Иргэн
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • зоч (202.21.117.162)
    с, эрдэнэ гэгч энэ хүн нийгмийн даатгалын мөнгийг банкинд байршуулж хувь авч амташсан шүү дээ хуулийнхан сайн шалгаарай хүний санаанд багтахгүй их юм илэрнээ
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    23 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    26 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    34 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 2 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    1 цаг 6 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    2 цаг 6 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    4 цаг 9 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    4 цаг 41 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    5 цаг 41 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    5 цаг 48 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    5 цаг 59 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    6 цаг 13 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    6 цаг 27 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    6 цаг 28 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    6 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
    6 цаг 39 мин
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    6 цаг 46 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    6 цаг 53 мин
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    22 цаг 58 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    23 цаг 14 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК