Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн халаасанд нэр дэвшүүлэх хэдэн квот яваа бол?

2020-2-07
0
ЖИРГЭХ

Эрх баригчид УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилтаа хийж, албан ёсоор баталгаажуулснаас хойш багагүй хугацаа өнгөрөв. Сонгуулийн шинэ “газрын зураг”-аар нийслэлд 24, орон нутагт 52 мандат байхаар хуваарилсан нь АН-ын эгдүүцэл, эсэргүүцэлтэй нүүр тулсан ч тэдний хүслээр болсонгүй. Аргаа барсан АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтад Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавина хэмээн найдаж буйгаа илэрхийлээд, шаардлагатай тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандахаа онцолсон.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал гээд томоохон хэд хэдэн шийдвэрт санал нэгдсэн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө хоёр гишүүний намын гаргасан шийдвэрт төдийлөн хориг тавих магадлал нь бага. Энэ байдлаараа тэд санал нэгдэж, зуузай холбосоор сонгуультай золгож мэднэ.

Сөрөг хүчин АН-ын зүгээс тойрог, мандатын хуваарилалтаар Цэцэд хандлаа ч гуравдугаар сарын 2-ныг хүртэл ямар нэгэн хуралдаан зохион байгуулах боломжгүй гэдгээ тэд хэдийнэ илэрхийлчихсэн. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих найдлага бага, Цэцийн хуралдаан нэг сарын хугацаанд “засварласан” энэ цаг үед С.Эрдэнэ дарга, АН-ын зүгээс яаж ч улс төр хийгээд суурин дээрээ хий эргэхээс өөрцгүй гэсэн үг.

Гагцхүү С.Эрдэнэ даргын эгдүүцлээс илүүтэй өөр нэгэн сонирхолтой асуулт хөврөх болсон нь нийслэлд 24, орон нутагт 52 мандатын хуваарилтаас Ерөнхийлөгчийн халаасанд хэд нь очих вэ?. Нэг үгээр, УИХ-ын сонгуулийн 76 мандатаас хэдэн квот нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ногдох бол? Учир нь, үүнийг илэрхийлэх үйл явдал өнгөрсөн өдрүүдийн улс төрд ганц нэгээр тодров.

Жишээ нь, олон нийтэд Чөлөөт ахмадын холбооны нэрээрээ танигдсан Г.Баасан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшихээр намын дарга С.Эрдэнээс батламжаа авсан нь саяхан. 

Нэгэн цагт төр, засгийн тэргүүнүүдтэй тэмцэж явсан түүний замнал 2017 оны наймдугаар сараас Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар болсноор өөрчлөгдсөн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа хийсэн томилгооны тэргүүнд шугаманд Г.Баасан байсан нь олон хүнд асуулт гайхширал төрүүлсэн ч тэрбээр Олон нийтийн зөвлөлд очсоныхоо зорилгыг гаргасан. 

Мэдээлэлд ойр байдлаа ашиглан бусдын эрх ашгийг хөндсөн зарим хэрэгтэй холбоотой асуудлыг ямар нэгэн цензургүйгээр олон нийтэд түгээж, улс төрийн зорилгоор ашиглах болсон нь нууц биш, хүн бүрийн өмнө ил болсон асуудал. Г.Баасан хатагтай ч Ерөнхийлөгчийн "цензургүй цагаан хоолой" болтлоо Ерөнхийлөгчид шадарласан. Харин энэ удаад АН-ын ҮБХ-ны хорооны нөхөн сонгуульд нэр дэвшихээр батламжаа авсан Г.Баасангийн зорилго арай өөрөөр илэрч мэднэ, магадгүй УИХ-ын сонгуульд нэр дэвших эцсийн шалтгаантай ч байж мэднэ. Түүний хувьд нөхөн сонгуулийн үр дүнгээр ҮБХ-ны гишүүн болох магадлал нь өндөр. Бараг сонгогдож таарна. Харин тэр үед УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших эрхтэй болсон Г.Баасанд С.Эрдэнэ дарга хаана, аль тойрогт мандат олгох вэ гэдэг нь сонирхолтой.

Ямар ч байсан АТГ-ын дарга асан Х.Энхжаргалыг албан тушаалаас нь буулгахад "үнэтэй" хувь нэмэр оруулсан Г.Баасангийн шагнал нь сонгуулийн аль нэг тойрог байх магадлалтай.

Үүнээс гадна үзэл бодлоо илэрхийлэх замаар АН-ын дарга С.Эрдэнэд шүүмжлэл дайх болсон УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг дурдаж болно. Ерөнхийлөгчийн зөвлөхийн албатай түүний хувьд АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн ч түүнийг нь С.Эрдэнэ хүлээж аваагүй.

Үүнд нь эгдүүцсэн Г.Уянга "АН-аас нэр дэвшихийн тулд эхлээд гишүүн болно, 12000 төгрөг. ҮБХ-ны гишүүн байх ёстой, зургаан сая төгрөг төлнө. Үүнийг давж чадвал 60 саяыг төлнө. Тэр мөнгө чиний сонгуульд зарцуулагдахгүйг чи мэдэж байгаа. Зүгээр л хариуцлагагүй, тайлан тавьдаггүй намын асар том бункерт орно. Чиний сурталчилгаанд явах намын гишүүдэд энэ мөнгө цалин болж очихгүй, тэдний хөлсийг чи 60 саяасаа гадна төлнө" хэмээн АН-ын даргад үг чулуудах болов.

Сонгуулийн кампанит ажлаас нь эхлээд өнгөрсөн хугацаанд дэргэд шадарлуулж ирсэн зөвлөхийнхөө энэ бухимдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга анзаарсан л байж таарна.

Тиймээс АН-ын дарга С.Эрдэнийн шийдвэрт нөлөөлж зөвлөх Г.Уянгынхаа нэр дэвшүүлэх замыг засах нь Ерөнхийлөгчид алга урвуулахтай адилхан, цаг хугацааны л асуудал. Ил болсон дээрх хоёр эрхэм болохоос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах АН-ын процесст үзүүлэх Ерөнхийлөгчийн нөлөө их болов уу.

Учир нь, тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалд очихоосоо өмнө АН доторх нөлөө бүхий фракц болох МоАХ-ны тэргүүний албатай явсан. Одоо ч тус холбоонд өөрийн гэсэн нөлөөтэй яваа. Сонгуулийн ялалтын бялууны зүсмээс хамгийн томыг нь хүртдэг, Засгийн газрын сайд нарын томилгоонд голлох нөлөөтэй оролцож ирсэн МоАХ-ны нөлөө одоо ч АН-д хүчээ алдаагүй нь АН-аас нэр дэвшүүлэх квотын тодорхой хувийг эзлэх нь дамжиггүй. Гагцхүү МоАХ-ны биш Монгол Улсын Төрийн тэргүүн Х.Баттулгын халаасанд хэдэн квот яваа, намын дарга С.Эрдэнэ түүнийг нь ёсоор болгох уу гэдэг нь сонирхолтой сэдэв. Энд АН-ын дарга асан, одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж байгаа З.Энхболд ч тодорхой хэмжээнд нөлөөлж таарна.

Эцэст нь хэлэхэд ээлжит сонгуулийн өмнө өрсөлдөгчөө намнадаг, харлуулдаг, нэр дэвших эрхийг хязгаарладаг танил технологи Монголын улс төрд өнөөг хэр нь байгаа бол прокурор, Авлигатай тэмцэх газар, шүүгчдийг хөдөлгөх эрх мэдэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүнийг даргалдаг Х.Баттулгын гарт байгааг санахад илүүдэхгүй.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.126.88.151)
    Ганц элчин сайд томилуулж чадахгүй хүнд юун квот мкот
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.219.247)
    За хүмүүсээ энэ удаагийн сонгуульд маш хариуцлагатай хандах ёстой шүү.Улс төрийн намууд суудал авч л байвал нохой,гахай ч хамаагүй нэр дэвшүүлж нөгөөх нь тохиолдоор шахуу сонгогддог явдал амьдралд байсаар ирсэнийг марталгүй санаж сонгоорой.Төрд хэрэгтэй нэр цэвэр,улс төрийн бохир тоглоомонд оролцоогүй,улс төрчдын хөл гар болж яваагүй,өндөр боловсрол,мэргэжилтэй залуусыг дэмжих хэрэгтэй байна.
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
    • Olziiduuren Lochin
      Myalaad b,san Elbegdorjiin zuv l boloh ni dee!.
      2020 оны 02 сарын 09
    • Elbegeegiin heldeg l unen boloh ni !.
      2020 оны 02 сарын 09
  • Purevdavaa (192.82.68.221)
    Medleg bolovsrol nimgen hiisen giiguulsen zuilgui Purevdavaa gej emegteichuuded er byaraa uzuulj yavdag neg erguu tulug bas BZD-s garna gd muruuduj yavna... tuunii duurgiin gazriig herhen ariljij bayajisniig ard tumen medne. battsogttoigoo udahgui deelee numrih biz
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • иргэн (66.181.161.21)
    Мөнхбаясгалан цэрэн гэх үнэнч нохойнуудаа бас дэвшүүлэх биз гэхдээ хэн ч дэвшсэн ард түмний сонголт мэргэг байхад л болно доо
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Баасан бид хоёр гишүүн болтол зай ч байна дөө яах гэж ингэж баримжаагзй юм бичиж балай мэдрэл авгайнуудын цусын хөөргөж байдгийн бэ. Наадуул чинь цэвэршилтийн шезо үе дээрээ явж байгаа шүү дээ (202.126.89.203)
    Бадрал
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Ахмадуудын эрхийг зөрчиж үндсэн хууль зөрчсөн Баттулга Хүрэлсүх 2 ын санаачилсан хуулийг ҮХЦэц яагаад хүчингүй болгохгүй өнгөрөв
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    20 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    24 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    31 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    59 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    1 цаг 3 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    2 цаг 3 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    4 цаг 6 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    4 цаг 38 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    5 цаг 39 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    5 цаг 46 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    5 цаг 57 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    6 цаг 11 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    6 цаг 25 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    6 цаг 25 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    6 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
    6 цаг 37 мин
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    6 цаг 44 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    6 цаг 51 мин
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    22 цаг 55 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    23 цаг 11 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК