Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнийн реформ

2020-2-11
0
ЖИРГЭХ

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 30 орчим жил болж байна. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөө, гадаад харилцаа, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн чөлөөт эдийн засаг зэрэг ардчиллын олон чухал үзүүлэлтүүд Монгол хөрсөнд нутагшин хөгжсөн нь түүхэн ололт гэдгийг судлаачид тодотгодог. Нөгөөтээгүүр, хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарч, орлогын тэгш бус байдал бий болж, баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, засаглалын тогтворгүй байдал үүсэж, урт хугацааны бодлого алдагдаж, авлига, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлст эрсдэл үүсэх болсон нь нууц биш.

Үүнийг засах, нийгэм, эдийн засаг, тэр дундаа үндэсний баялгийн гом цөмийг бүрдүүлэгч иргэн рүүгээ чиглэсэн урт хугацааны хөгжлийн бодлого тоймтой бодлого манайд үгүйлэгдсээр өдийг хүрсэн нь хаа хаанаа ил болсон асуудал юм.

Үе үеийн парламент, Засгийн газраас үүнд чиглэсэн бодлого, баримт бичгийг батлан гаргадаг дөрөвхөн жилийн настай буюу сонгуулийн цикл бүрт хэрэгжихээсээ шийдвэр гаргагчдын шүүгээг дүүргэсээр өнөөдрийг хүрчээ.

Тэгвэл өмнөх алдаагаа давтахгүй, тунхагийн чанартай баримт бичиг цаасан дээр үлдээхгүйн тулд нэгдсэн нэг зүгт харах томоохон бодлого, зорилт боловсруулснаа Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Нэр нь “Алсын хараа 2050”. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-нд 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн.

Сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан уг ажлын хэсгээс өнгөрсөн найман сарын хугацаанд эрдэмтэн, судлаачид, 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөллөөс бүрдсэн 1500 орчим хүн хамтран ажилласан байдаг. Ажлын хэсгээс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж дуусган Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-нд өргөн барьсныг Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжсэн билээ.

Улмаар Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсгээс “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго ч Монгол Улсын хөгжил урт хугацаанд тогтвортой байхад чиглэсэн гэдгийг УИХ-ын дарга онцолсон. Цаашлаад УИХ-аас хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж батлах асуудлыг тусгасан гэдгийг Ажлын хэсгийнхэнд дуулгасан.

Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрыг эзэлж байна. Хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд яваа нь энэ.

Эндээс дүгнэхэд Монгол Улсын цаашдын ирээдүйн макро эдийн засгийн бодлого нь урт хугацаанд тогтвортой, мөчлөг сөрсөн, өрийн дарамт болон зардлын өсөлтийн нарийвчлан тооцсон аргачлалаар дунд хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, улмаар урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангасан өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаад зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан байх шаардлагатай бөгөөд эдийн засгийн өсөлт хүний хөгжил, дундаж орлоготой иргэдийг тэтгэх цогц бодлогод илүүтэй чиглэх бодит шаардлагыг бий болсныг илтгэж байгаа юм.

Сүүлийн 40-50 жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн Япон, БНСУ, Сингапур, Тайвань зэрэг улс хөгжлийн тодорхой шатанд улс орныхоо хэмжээнд төрөөс маш сайн уялдуулан зохицуулсан төлөвлөлт хийж хөгжлийн бодлогоо 4-5, түүнээс дээш жилийн хугацаагаар боловсруулан амжилттай хэрэгжүүлж чадсан нь богино хугацаанд эрс хурдтай хөгжилд хүргэх чухал хөшүүрэг болсон байна. Мөн эдийн засгийн цар хүрээ, өсөлтийн хэмжээгээрээ дэлхийн эдийн засагт хүч түрэн орж ирж байгаа БНХАУ, БНЭУ зэрэг улс ч эдийн засаг, нийгмийн хөгжлийн алсын хараа, стратеги, бодлогоо урт, дунд хугацаагаар төлөвлөж хөгжүүлэх төрийн тогтолцоотой байгаа нь хөгжлийн үндэс нь болж байна. Тухайлбал, БНХАУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого “Хоёр ЗУУН жил”, БНСУ-ын 1999 онд баталсан “Алсын хараа-2025”, БНКУ-ын “Казахстаны хөгжлийн стратеги 2050”, НВУ-ын “Норвегийн эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөв-2060”, БНИУ-ын “Ирланд-2040, Үндэсний төлөвлөлтийн хүрээ” зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогуудыг улс орнууд хэрэгжүүлсээр иржээ.

Харин энэ удаад Монгол Улс өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-2050-ыг дэвшүүлж, хөгжлийн загвараа тодорхойлох гэж байна. “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын гол цөм нь Монгол хүн.

Энэ хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой байхаар төлөвлөжээ. Ингэхдээ 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна.

Энгийнээр тайлбарлахад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр хүн рүүгээ чиглэж, “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн дараах эрхэм зорилгыг тодорхойлсон байна. Үүнд:

Үндэсний нэгдмэл үнэт зүйл-"Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно".

Хүний хөгжил- "Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана".

Амьдралын чанар ба дундаж давхарга-"Cэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын  80 хувьд хүргэнэ".

Эдийн засаг-"ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15,000 ам.долларт хүрч,  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна".

Сайн засаглал "Тогтвортой засаглал тогтож,хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно".

Ногоон хөгжил "Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана".

Амар тайван, аюулгүй нийгэм-"Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”.

Бүсчилсэн хөгжил- "Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх  бүсүүдийг хөгжүүлнэ".

Улаанбаатар ба дагуул хот "Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ" зэрэг багтжээ.

Үргэлжлэл бий.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • худлаа худлаа (103.111.68.3)
    Энэ данхар толгойт баньд худлаа гар шүү.Итгэж болохгүй.
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.164.171)
    Элдэв болсон болоогүй хөтөлбөр монголд их байна. Ард иргэдээ ажилтай орлоготой болгох талаар ажил хиймээр юм даа. Ярих нь их ажил хийх нь бага туршлага мэдлэг тааруу байна
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (176.143.119.112)
    Үүл баатарын метротой болно гэдэг шиг үлгэр ярьсаар хорвоог бархаар байна шүү. Оюу толгойгоо өөрийн болгож чадаагүй байж олон янзын бүтэшгүй үлгэр ярихаа болимоордоо.
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.71.46)
    Энэ банди хараад байхад их л овилгогүй хүн шиг байдаг юм?!! Ямар ч байсан их том эрх мэдэл өгч болохгүй хүн байх шүү!!!!
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.24.252)
    Хийх естой зуйл ямарч телевлелт бодлогогуй дээшээ гарангуутаа баахан гаднын зээл бонд гаргачихаад хийсэн зуйлгуй баахан менге идэж уусан баяжсан нехдууд л болчихдог аливаа зуйлд телевлех чухал
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.75.99)
    ХХААЯ ны орлогч сайд болсон орос хэлний багш казак эмэгтэй сайд болонгуутаа эрдэмтдийг өрөөндөө цуглуулаад яах гээд .. юу гэх гээд байгаа нь ч мдэгдэхгүй байж байгаад гаргаж билээ. бодвол иимэрхүү хөгжлийн төлөвлөгөө маягийн юм гаргах гээ биз..
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.75.99)
    нэг нөхөр дээш гарангуутаа хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байдаг улс манайхаас өөр үгүй . нэг нам гарангуутаа 4 жилээр төлөвлөж балайрдаг улс орон манайхаас өөр үгүй. Ямарч малууд төрийн эрх мэдлийг авсан тэднээс хамаардаггүй төрийн тогтвортой бодлого төлөвлөлттэй түүнийг нь боловсруулж тодотгож хөгжүүлж байдаг онцгой эрх мэдэлтэй байгууллага боловсон хүчинтэй байж гэмээн улс хөгждөг юм .
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.25.172)
    Эрдэмтэн докторууд хийсэн бол зөв л юм хийсэн бодож байна. Үндсэн чиглэл байвал болно шүү дээ. Юунд нь эгдүүцээд байгаа юм газар шороогоо ухаж халтар ядуу зүдүү гадныханд хулхидуулж байснаас хамаагүй дээр өөрийн гэсэн үзүүлэх баримт материалтай энэ хүн юмны учир суман зангийг мэдэхгүй л байна даа.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.88.37)
    Galzuu hunii setgel hedlel uls ornoo
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Jookhon barimjaatai baimaar yum. Iim nukhdyyd deer suuchikhaar yaj ch ene uls oron khugjij, ard tymnii amidral deeshlekh ve dee.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Zochin (103.57.93.26)
    ОЮУН-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ ГЭСЭН 5 ХҮН ХУДАЛ ПОПОРЧ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ БАЙСАН. ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ДАРГА .АЮУРСАЙХАН АБ БАЙНГЫН ХОРООН ДАРГА,НЯМБААТАР ХЗБ ХОРООН ДАРГА .ДЭМЖИЖ ТУСАЛЖ ГҮЙСЭН НЭГЭН ЭТГЭЭД ЗТХЯ САЙД . ТУСЛАХ ДҮРД ТОГЛОСОН БАТЗАНДАН АХЫГАА ХӨХ ХОТ КОНСУЛ БОЛГОСОН МӨН БАТЗАНДАН ЗАСГИЙН ГАЗАР УНАГАХАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН УЧИР НАМАЙГ ЕРӨНХИЙ САЙД ИВЭЭЛДЭЭ АВСАН БИ ЯАЖ Ч ПОПОРСОН ЯМАР Ч НУУЦ ЗАДРУУЛСАН ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ГЭСЭН ЯРИА НЬ БИЧЛЭГЭЭР ЦАЦАГДСАН БОЛД ХОЙД СОЛОНГОСД ЗЭВСЭГ НАЙМААЛСАН,БАНКИНДАА ЗЭЭЛ АВСАН ХЭРЭГҮҮД ГЭЭД ЯРИГДААД ТАГ БОЛСОН.ИЙМ Л ХҮМҮҮС ТӨРД АЖИЛЛАЖ БАЙНА ДАА.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Ямар ч судалгаагүй сэтгэлийн хөөрөл Оюунэрдэны галзуурах төлөвлөгөө
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.214)
    Шал хуурай, хэрэгжих эсэх нь мэдэгдэхгүй тэнэг юманд бөөн мөнгө цаг зараад
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    1 цаг 37 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    2 цаг 16 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    2 цаг 20 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    2 цаг 45 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    2 цаг 47 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    2 цаг 54 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    3 цаг 1 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    3 цаг 7 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 11 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    3 цаг 41 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    4 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    5 цаг 8 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    5 цаг 54 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    6 цаг 24 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    6 цаг 40 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    7 цаг 0 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    7 цаг 4 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    7 цаг 29 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    7 цаг 50 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    8 цаг 7 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК