
Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэлж байна. Тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ болох “Цахим Дорноговь” өдөрлөг төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхлэж байна.
Тус сургалтаар:
- Хиймэл оюуны ойлголт, хэрэглээ
- Бүтээмж нэмэгдүүлэх шийдлүүд
- Төрийн цахим үйлчилгээ
- Кибер аюулгүй байдал
- Мэдээллийн технологийн үйлчилгээ зэрэг чухал сэдвүүдийг хамарч, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү: “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд цахим шилжилт, хиймэл оюун нэн чухал үүрэгтэй. Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм.
























































