Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олны анхаарал татсан авлига, албан тушаалын хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн бэ?

2020-4-22
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олны анхаарал татсан хэргүүд шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн болон прокророос шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн шүүх хурлыг хэзээ товлох талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс дараах хэргүүдийг шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

1. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа /Улсын Их Хурлын гишүүн/ нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  хянаад: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна. 

2. Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг БЗДЭХАШШ 2020-03-03-нд хүлээн авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, 12 хавтаст хэрэг нийт 3 удаа хойшилсон. Эхний удаа буюу 2020-03-10-ны өдөр хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр, дараагийн удаа буюу 2020-03-17-ны өдөр Улсын яллагч ирээгүй үндэслэлээр, 3 дахь удаа 2020-04-06-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй үндэслэлээр 2020-04-22-ны 10 цаг хүртэл хойшлуулсан. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

1.Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад 2020-04-16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг  шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг маргааш буюу 2020.04.23-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлож, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. 

2.Нийслэлийн прокурорын газраас 2020-01-22-ны өдөр “Хөгжлийн банк”-ний захирал асан Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг ирүүлснийг СБДЭХАШШ хүлээн авч: Урьдчилсан хэлэлцүүлэг шүүх хурлыг 2020-03-04-ний өдөр зарласан. Шүүх хурал хойшлуулсан шалтгаан:

-2020.03.04-ний өдөр яллагдагч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатараас Европ руу эрүүл мэндийн шалтгаанаар явж байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 020.03.20 09:30 цагт хийхээр хойшлуулсан  

-2020.03.20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд яллагдагч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан тул тухайн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч уг татгалзлыг шийдвэрлэх хүртэл 2020-04-03-ны өдрийн 14:30 цаг хүртэл хойшлуулсан. СБДЭХАШШ-ийн ерөнхий шүүгч уг татгалзлыг хүлээн авахаас  татгалзаж шийдвэрлэсэн. 

-2020-04-03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Ч.Отгочулууны өмгөөлөгч Л.Дашравдан шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан тул Ерөнхий шүүгч татгалзлыг шийвэрлэх хүртэл хойшлуулсан. Ерөнхий шүүгч уг татгалзлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020-05-01-ний 10 цагт товлосон. 

3. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг 2020-02-19-ний өдөр СБДЭХАШШ хүлээн авч хянаад:  2020-03-18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдаж яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-01-ний өдөр зарласан боловч  өмгөөлөгч Д.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч М.Цэрэнбат хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан /2020.04.20 10 цаг/

2020-04-20-ны шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр  өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх хуралдааныг 2020-05-08-ны 09 цаг хүртэл хойшлуулсан. 

4. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанхуягийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялыг, 

Шүүгдэгч С.Сандагдоржийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг, 

Шүүгдэгч “Чингисхаан банк” ХХК-ийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банканд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор ...хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ...албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг...” яллагдагчид болон өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж, “Чингисхаан” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

5. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг СБДЭХАШШ 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ардчилсан намын зөвлөлийн дарга ажилтай Д.Эрдэнэбат, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол-Оросын хамтарсан сургуульд багш ажилтай Баярбаатарын Болор, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Золжаргал, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Дашдоржийн Доржханд, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Балжиннямын Минжбадам, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ламжавын Санжаадорж, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Дангаагийн Ганбат. 

Одоо хэрэг шүүхийн шатанд шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцах үе шатанд байна. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

1. Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн. 

2. С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх 2020-03-23-нд хүлээн авсан. Шүүгч хэргийн материалтай танилцах шатандаа явж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хэргийн хугацааг сунгах боломжтой. /Хэрэг 461 хавтас / 

-С.Баярцогт-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1,  

-Б.Ариунсан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,

-Б.Бямбасайхан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,

-С.Баяр-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,263.2, 

-Ч.Давааням-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3,

-Б.Бадрал-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,

-Д.Ганболд-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
    59 мин
  • О.Сэлэнгэ: "Шударга ёсны андгай"-г өглөө бүр уншсан сурагч бусдыг дээрэлхэхгүй, энэрч хайрлана
    3 цаг 59 мин
  • Я.Содбаатар:Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийг МАН-ын "Удирдах зөвлөл" хүлээж авлаа
    3 цаг 59 мин
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
    4 цаг 2 мин
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
    5 цаг 18 мин
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
    5 цаг 30 мин
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
    6 цаг 49 мин
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
    7 цаг 14 мин
  • Непалын шинэ Ерөнхий сайд, реппер Балендра Шах ард олондоо шинэ уран бүтээлээ цацжээ
    8 цаг 15 мин
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
    8 цаг 47 мин
  • Дайн эхэлснээс хойш Персийн буланд зургаан Азийн иргэн амь үрэгджээ
    9 цаг 9 мин
  • Доналд Трамп: Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеиг ижил хүйстэн гэж Тагнуулын төв газар надад мэдээлсэн
    9 цаг 41 мин
  • Ормузын хоолойг хаасан гол хүн болох Ираны тэнгисийн цэргийн ахмад алагджээ
    10 цаг 46 мин
  • Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ
    10 цаг 49 мин
  • АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад 10 хоногийн турш цохилт өгөхгүй
    10 цаг 57 мин
  • “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэллээ
    11 цаг 7 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 13 мин
  • Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж, аваргын төлөө өрсөлдөөн улам ширүүсч байна
    11 цаг 17 мин
  • УЕФА Аваргуудын Лигийн шөвгийн найм 
    11 цаг 24 мин
  • Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
    11 цаг 29 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
  • Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК