Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЗГ: Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэхэд 118.2 тэрбум төгрөг зарцуулна

2020-4-22
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина

“ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Зорилт бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой заажээ.

ХХААХҮ-ийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулж хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний салбарын тасралтгүй найдвартай ажиллагааг хангана. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Боловсрол соёл, урлаг, спортын салбарын хөгжлийг дэмжиж, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Энэчлэн төсөлд тусгагдсан 103 арга хэмжээний хүрээнд нийт 10,3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана хэмжээн тооцоолсон байна.

Мөн энэ өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав

“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж,  Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв. 

Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг илрүүлэлтийг нэмэгдүүлсэн. Цагдаагийн албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулах, боловсронгуй болгох аяныг өрнүүлсэн. Албан хаагчид, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн аж.

Иймд цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь өгөөжтэй хэмээн үзжээ. Мөн 2018 оны байдлаар жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 10.000 хүнд 169 гэмт хэрэг, дэлхийн улс орнуудын 100.000 хүн тутамд харьцуулан тооцоолох аргаар тооцоход жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 100.000 хүнд 1686 гэмт хэрэг ногдож байна. Энэ нь хүн ам багатай манай улсын хувьд гэмт хэргийн гаралт өндөр байгааг харуулж байгаа аж.

Жилд дунджаар 31.000 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, иргэд аж ахуйн  нэгжид 184.8 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч 900 гаруй хүн нас барж, 10351 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.

Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага 90 гаруй хуулийн 180 орчим хэм хэмжээний хэрэгжилтийн хүрээнд иргэд олон нийтэд хууль сахиулах үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа ч дээрхи тоон үзүүлэлтүүд өсөх хандлага ажиглагдсаар байгаа аж. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахад техник технологийн хувьд хоцрогдсон, үйл ажжиллагааны арга боловсронгуй болоогүй, алба хаагчдын ажлын ачаалал их, төсөв хөрөнгийн хүрэлцээ дутмаг зэргээс шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байна хэмээн үзэж байгаа аж.

Иймд ЦЕГ, ХСИС-ын хамтарсан ажлын хэсгээс цагдаагийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ явуулж, энэхүү хөтөлбөрийг бусад бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсныг Засгийн газрын гишүүд дэмжин батлав. Хөтөлбөрийн хугацаанд үндсэн таван зорилтыг хэрэгжүүлж, 118,2 тэрбум төгрөг зарцуулах аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.46.49)
    КККК нээрээл ёстой л нэг ярга хувцастай зураг харагдсын шүү? Аргачгүй биз дээ цэргийн ямарч боловсролгүй их л сайндаа ротын комиссар нам улс төрийн ажилтан амьтан шүү дээ тэгж хал цэрэг шиг ярга хувцас өмссөн зургаа энд тэнд тавилгүй ч яахав дүрдээ итгэнээ гэж кккккк
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (150.129.140.116)
    Tsagdaag hogjuulj boloogui yu dood shatandaa heveeree darga nar ni l tom ordond suuj bgaa ingej heregjuuleh hereggui surguuli tsetserlegtee zartsuulmaar ym shuuh tsagdaa tagnuul prokuror ni tom tom ordond suuj emneleg ymar bgaag harah uhaan bhgui ba gej uu
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • irgen (202.21.117.210)
    Цагдаа цагдаа л гэхийн өөр бусад тусгай албадаа бэхжүүлээчээ. Хөгжингүй орнуудад цагдаа чинь зүгээр хэв журам сахиулдаг байгууллага шүү дээ. Гэтэл цагдаад болсон болоогүй бүх чиг үүргээ цуглуулаад чихчихсэн өнөөх нь явдаггүй сурсан зангаараа ганц нэг эрүүлжүүлэх, хулгай, замын цагдаа гээд хэдхэн хэсэгтээ төвлөрөөд бусад нь байдаггүй. Заавал экологийн цагдаа гэнэ үү тусд нь нэр хоч өгч байж ажиллах ёстой юм уу хаашаа юм. Бусад албадаа хөгжүүлээ.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.46.137)
    Хөөеээ хэдэн цэрэгтээ ганц нэг сөнөөгч онгоц аваад өгчих сэтгэл хурандаа биш ядаж нэг ахмад ч байж үзээгүй энэ хүнд даанч алга гэжүү дээ. Албан тушаалаа ашиглан генерал Ц.Тогоог эргүүлдэж байгаад шууд л хурандаа болцон гэж нэг хэсэг их яригдсан шүү. Дараа зургийг нь харсан чинь социализмын үеийн хурандаа погонтой генерал бүс бүсэлчихсэн ёоооо ёстой нэг хөгийн хал цэрэг харагдана лээ
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Энэ их мөнгийг зөв зүйлд зориулах юмсан!! Монголын цагдаагийн бай-ыг үндсээр нь шинэчлэе гэвэл боловсон хүчнээ барууны өндөр хөгжилтэй улсуудад бэлтгэж, удирдах албаны сэлгээг яаралтай бүрдүүлэх нь чухал! Одоо хүртэл Оросын (НКВД) школоор бэлтгэсэн дарга нар Цагдааг удирдаж байгаа учраас элсэнд суусан машин шиг дороо хий эргээд байгаа юм! Зүгээр ч хий эргэхгүй орчноо бохирдуулна, хохирооно!
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Sonin shyy, ali hediin hiih estoi ajluud ….songuuli dohood ireheer hymyysiin tolgoi joohon ajillaad irdeg umuudaa
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    18 цаг 9 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    18 цаг 21 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    18 цаг 25 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    18 цаг 26 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    18 цаг 32 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    18 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    18 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК