Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Дэлхийн эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэх чуулганыг Монголд зохион байгуулах санал ирсэн

2020-4-23
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо. Уг виртуал хуралд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын Ерөнхийлөгч Кейзо Такеми, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай болон 20 гаруй улсын парламентын дарга, гишүүд оролцсон юм.

Энэхүү виртуал хурлаар дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулахад парламентын үүрэг оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсаны зэрэгцээ парламентаас шаардлагатай хууль тогтоомжуудыг хэрхэн батлан гаргаж байгаа талаарх туршлагаасаа хуваалцаж, санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай улс газарзүйн хувьд тахлын голомттой ойр.  Урд хөршид вирус тархаж эхэлсний дараа буюу 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар манай улсад халдварт өвчний 35 тохиолдол бүртгэгдэж, тэднээс найм нь бүрэн эдгэрсэн. Үлдсэн 27 хүнд эмчилгээ хийж байна. Нас барсан хүн байхгүй. Бүх тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Тиймээс бид өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд төвлөрч ажиллаж байна.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаа онлайн хэлбэрээр явуулж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг дэгийн тухай хуульд оруулсан. Иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих цогц арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс ажилтнуудыг ээлжээр ажиллуулах, 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг цахимаар ажиллуулах, гар ариутгах бодисыг өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх, ажлын байранд нэвтрэх хаалган дээр биеийн хэмийг хянах, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг таних талаар зөвлөмж, сануулгыг байршуулах, эрүүл мэндийн байдал, холбогдох мэдээллээр асуумж бөглүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” гэв.

Түүнчлэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн газраас Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын VI чуулганыг Монгол Улсад энэ оны наймдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн. Хэдийгээр цар тахлын тархалтын байдал хэрхэхийг урьдчилан таамаглах боломжгүй ч чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна" гэв.

БНСУ, Япон, Филиппин, Фижи улсын парламентын гишүүд өөрсдийн улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн систем, тусламж үйлчилгээний асуудал хариуцсан захирал Мартин Тайлор ДЭМБ-аас улс орнуудад үзүүлж буй тусламж, зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дулам (66.181.178.49)
    Элбэгдорж АСЕМ з/б -лж яаж сүржигнэж, хэмжээлшгүй идэж уулаа. Тэр асуудлын учрыг одоо болтол эцэст нь тултал тооцож шалгаж чадаагүй байгаа шүү. Ер нь хариуцсан ажлаа төгс хийчихдэггүй юмаа гэхэд өөрт ноогдсноо олигтойхон хийцгээж байгаач.
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    18 цаг 9 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    18 цаг 21 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    18 цаг 25 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    18 цаг 26 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    18 цаг 32 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    18 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    18 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК