Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НҮБ-ын Хүүхдийн Сан: Өвөлжилт хүндэрсэн Завханы хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүллээ

2020-4-24
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран уур амьсгалын өөрчлөлттэй  холбоотой цаг уурын хүндрэл, цочролын үед хүүхдэд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг энэ өвөл туршилт байдлаар Завхан аймагт хэрэгжүүлж эхэлсэн билээ. Туршилтын эхний шатанд Завхан аймгийн өвөлжилт хүндрэх магадлалтай Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул сумын 0-5 насны 2730 хүүхдэд тус бүр 40 000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Засгийн газрын хэрэгжүүлдэг хүүхдийн мөнгөний тогтолцоог ашиглан хүргэсэн. Мөнгөн тусламж авсан айл өрх хүүхдүүддээ дулаан хувцас, гутал, шаардлагатай ханиадны эм, амин дэм авч өгчээ.  

Нийт 490 000 ам.долларын санхүүжилттэй цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний тус туршилтын 2 дахь үе шат сая Завхан аймгийн Улиастай сумаас бусад хөдөөгийн  23 суманд хэрэгжиж, 0-5 насны 6747 хүүхдэд 20 000 төгрөгийн тусламжийг 2 ба 3 дугаар сард хүүхдийн мөнгөний тогтолцоог ашиглан хүргэлээ.  Өвөлжилт хүндэрсэн, дээрээс нь COVID-19 цар тахал нүүрлэсэн энэ хүнд үед хүүхдийн мөнгөн тусламж айл өрхөд ихээхэн дэм болж байгааг иргэд ярьж байна. “Үүнээс өөр орлого одоогоор бидэнд алга, барааны үнэ бас тодорхой хэмжээгээр өссөн, хүүхдийн сургууль, цэцэрлэгийг хаасан байгаа тул бид хүүхдийн энэ мөнгөн тусламжаар амьдралаа болгож байна” гэж малчид НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажилтнуудад ярьжээ.  

Хэдийгээр зудын улмаас ихэнх малчид төл бага хүлээн авч байгаа, ноос, ноолуурын үнэ доогуур, орлогогүй байгаа ч хүүхдээ хоолтой, дулаан хувцастай байлгахад санаа зовохгүй байгаагаа ярилаа.

“Нэг тэрбум тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бүхий цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний энэхүү туршилтыг бид ирэх өвөл дахин хэрэгжүүлж, үр нөлөөг нь судалсны дараа Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгааллын тогтолцоондоо шингээн, санхүүжүүлэн хэрэгжүүлдэг болно гэж итгэж байна. Ингэснээр манай нийгмийн хамгааллын тогтолцоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болон аливаа цочролын үед хүүхдүүдээ илүү сайн хамгаалах чадвартай болж, улмаар хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд урт хугацаанд сөрөг нөлөө бүхий эрсдэлээс гэр бүл, хүүхдийг сэргийлэх болно” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн Б.Зоя хэлэв.

Их Уул сумын Засаг даргын орлогч С.Бавуусүрэн хэлэхдээ “Сумын төсвийн бүх байгууллагын нэг сарын нийт төсөв 36-40 сая төгрөг байдаг. Тэгвэл энэ хүүхдийн мөнгөн тусламж нь тухайн суманд сард 17 сая төгрөгийг 0-5 настай хүүхдэд олгож байгаа нь сумын мөнгөн эргэлтийг бараг 50 хувиар тэлж, орон нутгийн эдийн засагт мөн давхар эерэг нөлөө үзүүлж байна. Мөн малчдын өмнө тулгардаг аливаа цочролыг хүүхдэд хохирол багатай даван туулахад энэ арга хэмжээ чухал үр нөлөөтэй байна” гэв.

“Зудын үед бид мал, малчдад түрүүлж тусламж үзүүлдэг, хүүхдүүдээ орхигдуулдаг байсан. Харин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид байгалийн гамшгийн үед хүүхдүүддээ илүү сайн дэмжлэг үзүүлэх тогтолцоотой болох боломжтой байна. Өнөөдөр манай аймагт хэрэгжүүлж байгаа энэ санаачилга маргааш улс орон даяар хэрэгжих хөтөлбөр юм. Үүнд Завхан аймаг өөрсдийн туршлагаа хуваалцан манлайлан ажиллахад бэлэн байна” гэж Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан ярилаа.

Дээрх хөтөлбөрийн санхүүжилтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангаас гаргаж байгаа юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    16 цаг 43 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    16 цаг 55 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    16 цаг 59 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    17 цаг 0 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    17 цаг 6 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    17 цаг 12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК