Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бодлогогүй” Л.Болд гишүүн хурандаа Ж.Энхбаяраар ам руугаа “алгадуулав”

2020-4-25
0
ЖИРГЭХ

Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь зөрдөг гишүүд энэ цагийн парламентад цөөнгүй. Тэдний нэг нь АН-аас хөөгдөж, ШИНЭ намыг байгуулалцсан Л.Болд гишүүн. Өнгөрч долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцсэн. Эдгээрийн дундаас УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. Хэлэлцэж байгаа асуудлаар байнгын хорооны гишүүдийн дунд багагүй маргаан дэгдэж, хоорондоо ам зөрсөн.  

Л.Болд: Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хууль батлах ёстой юу гэвэл, тийм. Гэхдээ өргөн барьсан хэлбэрээр нь баталвал ямар ч хэрэг байхгүй. Харин ч сөрөг үр дагавартай. Хийж байгаа ажлыг саатуулсан, сааруулсан. Цаашид юу хийхээ тусгаагүй байна. Дэлхийн улс орнууд ангал руу унаж байхад Монгол Улс харин ч маш сайн барьж байна. УИХ ирэх таван сар гарангуут сонгууль гээд алга болно. Тиймээс болзошгүй аюулыг хохирол багатай даван туулахад зориулсан хууль батлах ёстой. Тийм биз дээ. Өнөөдөр Монголын дотоодод халдвар гараагүй байна. Гэхдээ ийм байдал хэр үргэлжлэхийг хэн ч таашгүй. Москвад хэдхэн хоногийн өмнө тайван байсан. Гэтэл өнөөдөр ямархуу байдалтай байна. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл хуулийн бүх гаргалгаа хийгдсэн байх ёстой. Хуулийн төсөлд тусгасан заалтыг уншвал та нарын инээд хүрнэ дээ.

Ж.Энхбаяр: Унш, унш.

Л.Болд: Минут дуусах гээд байна. За яах вэ. уншиж өгье. Өндөр насны тэтгэвэрт гарсан эмч, эрүүл мэндийн ажилтныг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажилд татан оролцуулж, урамшуулах. Энэний төлөө хууль гаргаж яах гэж байгаа юм бэ. Ойлгохгүй байна. Халдвар авсан байж болзошгүй иргэнийг олж илрүүлж, шинжилгээнд хамруулах, тусгаарлах ажлыг зохион байгуулна гэж байна. Энэ процесс огт хийгдэхгүй байгаа юм уу. Хаашаа юм бэ. Ийм юмны төлөө хууль гаргаж яах гээд байгаа юм бэ. 

Ажлын байр хадгалах талаар ААН-д дэмжлэг үзүүлнэ. Ямар дэмжлэг үзүүлэх гэж байгаа юм бэ.

Тэрийгээ тодруул л даа. ЖДҮХС-гийн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүжүүлэх. УИХ-д ийм эрх нь байгаа биз дээ. Хаанаас хэдэн төгрөгийг аваад хаашаа өгөх эрх нь нээлттэй. Ийм уриа лоозонгийн хуулиар яах гээд байгаа юм бэ. 

Гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах. Үгүй, ямар учиртай юм бэ. Хязгаарлачихсан биз дээ. Одоо үүнээс илүү яах гээд байгаа юм бэ. 

Өмчийн хэлбэрээс үл хамаарч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох. Зогсоочихсон биз дээ. Ийм жагсаалт баталж яах юм бэ. Бодитоор юу хийх хэрэгтэй гэдгээ бич л дээ. 

Т.Аюурсайхан: Манай улсын иргэд нэг хүний эрх чөлөөнөөс нийтийн эрх ашиг хөндөгдөнө гэдгийг ухамсарлаж, эв нэгдэлтэй байгаадаа вирусний халдварыг барьж байна. Гэтэл зарим улсад маск зүүх эсэх нь миний эрх чөлөө гэж байна. Тусгаарлана гэхэд "Ямар хуулийн заалтаар намайг тусгаарлах гэж байгаа юм бэ. Миний эрх чөлөөнд халдлаа" гэдэг тохиолдол гарсан. "Шинжилгээ өг" гэхээр "Өгөхгүй" гэж байна. Гадаад, дотоодын зарим иргэд "Шинжилгээний хариугаа хэлэхгүй, нууц" гэнэ. Хэнтэй уулзснаа хэлэхгүй гэж байна. Энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй байна. 

Ж.Энхбаяр: Л.Болд гишүүнээ, та хуульд байхгүй заалт уншаад байна. Бичиг баримттай андуурсан байх. Юмаа шалга. Хоёрдугаарт, та өнгөрсөн хугацаанд Монголд байгаагүй. Гадаадад явж явж ирээд тусгаарлагдсан. Монголын төр таныг авчирсан шүү. 

Л.Болд: Би ажил ярьж байна шүү. 

Ж.Энхбаяр: Авчирсан нь үнэн биз дээ. Та анх удаа байнгын хорооны хуралдаанд сууж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас эрс шийдэмгий алхам авч хэрэгжүүлсний хүчинд халдвар тархахаас сэргийлж чадсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн хууль эрхзүйн орчинг бий болгох шаардлага үүссэн. Аливаа бэрхшээл, гамшигт бэлэн байж даван туулна. Хуулийн төсөлд илүү, дутуу юм ерөөсөө байхгүй.  

Л.Болд: Би ажил ярьж байхад хувь хүн рүү дайрч доромжлоод байх юм. Би эх орондоо ирсний дараа 35 хоног тусгаарлалтад байсан. Энэ хугацаанд судаллаа. Бараг л сургалтад суусан юм шиг болсон. Т.Аюурайхан гишүүний хэлсэн саналыг тусгаж болж байна. Ийм хууль баталснаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн төрийн алба хаагчдын ажил хууль бус болно.

Ийм нэгэн маргаан байнгын хорооны хуралдаанаар болсон.

Л.Болд гишүүн цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах хуулийн төслийг ийн шүүмжилсэн. Шүүмжлэл нэг талдаа зөв байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ асуудалд няхуур хандаж л байгаа юм бол өөрөө аливаад хариуцлагатай байх ёстой. Гэсэн атлаа амны хаалт зүүх тал дээр хойрго хандсаар ирсэн. 

Үүнийг ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү соргогоор ажиж, элдэв хорон үгээр маажсаар байж амны хаалтыг нь зүүлгэсэн удаатай. Ийнхүү хийсэн үйлдэл, хийсэн үг нь цаг ямагт зөрж явдаг Л.Болд гишүүн ганцхан долоо хоногийн дотор хэдэнтээ амаа таглууллаа. Энэ мэт явдал цаашид давтагдахгүй байж үг, үйлдэл нь нийцдэг байхын ерөөл дэвшүүлье.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Генерал (64.119.20.187)
    Энхбаяр бас хэзээ хурандаа болсон юм бэ? яагаад ингэж хүнийг худлаа хөөрөгдөж байдаг юм бэ? Хүрэлсүхийг бас хурандаа гээд л хөөрөгдөөд байх юм. Хурандаа байтугай Энхбаяр дэслэгч болж үзээгүй, Хүрэлсүх ахлах офицер ч болж үзээгүй шүү дээ.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.25.69)
    Jadamba generalin erh bandi Enhbayar BHIS-g tugssun yum uu?tegeed hezee armin hurandaa tsolig avsan ve?Hurelsuh deslegch tsoltoi bsn gedgig arminhan yaridag...Tsergin hurandaa tsol bol mash tom tsol!
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Biis (202.9.40.156)
    Болд эев л юм ярьж бн шдэ, тэртээ тэргуй бусад хууль дэг журмаар зохицуулагдсан юмыг дахин хуульчлах ямар шаардлага бн? Маск зvvхгvй, шинжилгээ егехгуй бгаа хvнийг шийтгэх хууль монголд бхгvй хэрэг vv?
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.46.234)
    Одоо бүх эрэгтэй гишүүд хурандаа болчихсон юм уу. Харин цэргийн хувцасыг дурын дарга хүүхэн, рекламддаг сэтгүүлч нар өмсөөд явдгийг болохоор юм.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Гана (202.9.40.93)
    Болдоггүй шүү Болд та бодол санаа үйл явц чинь байнга зөрдөг шүү,поп зандан та 2 боливол дээр шүү!!
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.25.218)
    Энэ хууль байх нь зөв өө, одоогийн авч буй арга хэмжээнүүдээ мэдээж дараа ийм нөхцөл байдал үүсвэл яаж зохицуулах вэ гэдэг утгаар хуульчлан оруулна, дээрээс нь нэмээд ч гаргалгааг оруулна, нэг их цэцэн хүн болох гээд ядаад байсан Болд. Ер нь явж явж ирчээд учраа ч мэдэхгүй худлаа цэцэрхэх, оноо авч попрох шаардлагагүй ээ, Болд оо, бид хэн нь хэн бэ гэдгийг танисан шүү. Маск зүүхгүй цаг үрж Баасанхүүтэй хэрэлдээд л энэ бүхэн маш эвгүй харагдаж байна, ийм хүн гэж бодоогүй бас худал дүр эсгэгч юм байна гэж л дүгнэв. Энхбаяр гишүүнийг дэмждэг шүү энд буруутган гутаах гээд байгаа улсууд өөрсдөө хөгийн л гарууд байж таарна . Гишүүндээ амжилт хүсье
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.107.253)
    Л.Болд гишүүн монгол улсын холбогдох журмыг зөрчиж өвчтэй хүүхдээ битүү хамгаалалтын хувцастай онгоцонд суулгаж авчирсан% яг үнэндээ короанийн үед зугтаад зорьж очсон герман улс нь эмчлэхгүй гэсэн учраас л буцаж ирсэн.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.208)
    Хараагаад байгаа ардчилалынхаа буянд монголын топ 10 баяны нэг болчоод хөрөнгө хураах юм яриад байгаа хүндээ өөрөө хөрөнгөө нийгэмчлэх юм болов уу
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Jiduchin huurandaa! (66.181.177.242)
    MANgaruud huurandaa naraa hurandaa gej helj, duudahaas ichih heregtei!!!
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Bold Batzandan 2 hudlaa yarihaas oor hiij baigaa um algaa….
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • Irgen
      Mongolin hamgiin chuhal jagsalt hiiged...olon turiin umchiig butsaj avsn bzde...zuger hutsaj baihar sain medeleltei bj hutsaj bai duraka...Bold Batzandan mun shudraga 3 gishuune demjih heregtei!
      2020 оны 04 сарын 26
  • Зочин (103.57.95.69)
    Л.Болд гишүүн инээдтэй л харагдаж байсан одоо болимоор юм даа
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.26.153)
    Ж.Энхбаяр хошногод хэн яаж хурандаа цол өгсөн юм бол,цэргийн цол шаацан гишүүн хийцэн муу банди
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Мундаг хүндээ! БХ-н сайд болгох хэрэгтэй!
      2020 оны 04 сарын 26
  • Зочин (192.82.75.157)
    ЖДҮЧин, ёс зүйгүй Энхбаяр энэ удаагийнхаа үйлдлээр өөрийгөө жинхэнэ увайгүй, ёс зүйгүй гэдгээ дахин батлах шив.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • Сор
      Юун хурандаа вэ хаанаас ингээд цол аваад байна зардаг болсон уу
      2020 оны 04 сарын 26
  • Irgen (70.181.127.87)
    Bold gishyynii zuv shyy.ene hyn ih yum unshsan medeelel ihtei zuv hymyyjiltei .tiim ch uchraas ilyy zuv sanaa heldeg yynd ne uhaan ne hyrehgyi ulsuud hor ne hyrdeg baih.enhbayar met
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • Irgen
      Yag unen!
      2020 оны 04 сарын 26
  • Иргэн (103.212.118.242)
    Сүрков хэзээ хурандаа гэдэг болчихов. Хуурамч гар.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (202.9.46.18)
    болд гишүүн үнэн ярьж байна үгий нь ав сүржигнэхээс цаашгүй тэр ж.энхбаяр
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Tiim shu. Unen.
      2020 оны 04 сарын 25
  • zochin (202.21.109.49)
    hulgaich.hudslch mongo huulegch hurandaa unen ug khelsen ch hudlaa sonsogdh yum daa
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Хатуу хуульчилж авахгүй бол онгоцноос буугаад гэр лүүгээ явна гэх,тусгаарлалтанд ороод тансаг хоол тухтай орчин нэхэх,тусгаарлалтанд байхдаа тоглох бүр архи уух, тусгаарлалтанд байхдаа элдэв мэдээлэл бичих, худал мэдээлэл тараах ,төр засгаас авч байгаа арга хэмжээг илт гуйвуулах гээд зөрчил юм байгаа шүү. Хуульчилсан нь зөв. Дан эрүү,захиргааны болоод бусад хуулиар зохицуулаад явахад хүндрэл байгаа
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.187.188)
    Энэ үед хууль битгий хэл хатуу дэг журам ч чухал байна эцэст нь тийм хууль журам тогтоосон юм уу гэх хүн байж мэднэ
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    16 цаг 43 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    16 цаг 55 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    16 цаг 59 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    17 цаг 0 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    17 цаг 6 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    17 цаг 12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК