Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуурай замын цэргийн командлалын офицер, ахлагч нар орон сууцтай боллоо

2020-4-27
0
ЖИРГЭХ

Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн командлалд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэгэн баярт үйл явдал тохиолдов. БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр Хуурай замын цэргийн командлал алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо бариулж, энэ өдөр ашиглалтад хүлээн авсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Батлан хамгаалахын сайд зөвлөх Д.Бүрэнтогтох, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, барилгын ажлыг гүйцэтгэгч “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчиллаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Шинэхэн байраа хүлээн авч байгаа Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд тусгайлан баяр хүргэе. Командлал бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөл нь маш их сайжирч байгаад сайдын хувьд баяртай байна. Ер нь алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулна гэдэг цаад утгаараа эх орныхоо төлөөх үүргээ сайн биелүүлэхэд чухал хөшүүрэг болдог. Болдогсон бол бүх цэргийн алба хаагчдадаа орон сууц барьж өгөх юмсан. Даанч тийм боломж байхгүй. Гэхдээ аль болох нийгмийн хамгааллыг нь дээшлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Гурван жилийн хугацаанд 100 гаруй алба хаагчдын орон сууцыг шинээр барьж, албан тушаалын 600 орчим айлын орон сууцыг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хувьчиллаа. Бүх насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан болон өдгөө алба хааж байгаа офицер, ахлагч нартаа өгсөн” гэсэн юм.

Үүний дараа албаны хүмүүс байрныхаа түлхүүрээ гардан авсан зарим алба хаагчийнхаар зочилсон бөгөөд хамгийн эхний айл нь Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Дагвацэрэнгийнх. Тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн амьдардаг. Эхнэр нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид алба хаадаг цэргийн бүсгүй байна.

Хошууч Д.Дагвацэрэн “БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлагад олон айлын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөнд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Эхнэр бид хоёр үр хүүхдүүддээ санаа зовохгүйгээр үүргээ гүйцэтгэх болсондоо баяртай байна” гэв.  Энэ үеэр Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар энэхүү албан тушаалын орон сууцанд өөрийн гэсэн байргүй, түрээсийн болон аав, ээжийндээ амьдардаг, олон хүүхэдтэй алба хаагчдаа хамруулсан тухай онцолж байсан юм.

Дараагийн айл нь Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн хэрэг хөтлөгч, дэд ахлагч Б.Нандин-Эрдэнийх.

Түүний нөхөр Э.Дүүрэнжаргал өдгөө БНСУ-д ажиллаж байгаа бөгөөд тэд сургуулийн насны гурван хүүхэдтэйгээ аав, ээжийндээ амьдардаг байсан юм. Зээ охиноо албан тушаалын орон сууцтай болсон баярт мэдээг сонссон өвөө, эмээ нь болох Н.Буянтогтох, Д.Цагаанхүү нар гэрт нь хүрэлцэн ирсэн байв. Н.Буянтогтох гуай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарт хандаж “Ийм сайхан байрандаа миний охины гэр бүлийг оруулж өгсөн баярлалаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байг” гэж ерөөсөн. Тэрээр 1960-аад онд барилгын цэргийн ангид гурван жилийн алба хааж байхдаа эзэмшсэн мэргэжлээрээ буюу мужаанаар улсад 36 жил ажилласан буурай ажээ. Цэргийн албаар үргэлж бахархаж явдгаа ч илэрхийлэв. Зочдыг гарах үеэр Э.Дүүрэнжаргал, Б.Нандин-Эрдэнэ нарын том хүү Д.Анхбаяр “Цэргийн ах, эгч нартаа баярлалаа. Манайхыг гоё байртай болгосонд баярлалаа” хэмээсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Төгсгөлд нь онцлох айл бол Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаярынх. Тэдний ам бүл долуулаа, хүүхдүүдийнх нь олонх нь цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг байна. Гэр бүлийн хүн нь ч ялгаагүй мөрдэстэй цэргийн бүсгүй ажээ.

Дэд хурандаа С.Ууганбаяр “Үнэхээр их баяртай байна. Миний бие Зэвсэгт хүчинд 26 дахь жилдээ алба хааж байна. Зэвсэгт хүчний 256, 120, 084 дүгээр ангиудад алба хааж байгаад гурван жилийн өмнөөс Хуурай замын цэргийн командлалд томилогдон ажиллаж байна. Офицер, ахлагч нарын хүүхдүүд цэрэг, армидаа элэгтэй болж өсөж торнидог жишгээр долоодугаар ангийн бага охиноос маань бусад нь Зэвсэгт хүчний 084, 310, 340 дүгээр анги болон цагдаагийн байгууллагад алба хааж байна. Гэртээ нэг тасаг командлаад амьдарч байна гэсэн үг. Манайх өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн орон сууцгүй, голдуу түрээсийн байр хөлслөн амьдарч байсан. Харин өнөөдөр ийм сайхан байртай болсондоо маш их баяртай байна. БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудад хань ижил, үр хүүхдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэдгээ хэлье. Одоо ажлын төлөө зүтгэхээс өөр зүйлгүй” гэв.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар:

-2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь бие даасан төрөл цэрэг болсоныг та бүхэн мэднэ. Энэ цагаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах зорилгоор БХЯ, ЗХЖШ-аас шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, үр дүнд ч хүрлээ. 2017 оны 4 дүгээр сард манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны 9 дүгээр сард өөрийн гэсэн байртай болж, энэ өдөр  офицер, ахлагч нарын албан тушаалын 30 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч байна. Хуурай замын цэргийн командлалын бие даасан байдлыг бүрэн хангах хүрээнд удирдлага, бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлагад талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгснийг дурдах ёстой. Цаашдаа алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжилнэ.

 

“Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд:

-Барилгын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн тасралтгүй гүйцэтгэсэн. Энэ барилга чанарын өндөр түвшинд баригдсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хоёр орцтой, айлууд нь 2-3 өрөөтэй, өвөлдөө дулаахан, дуу тусгаарлагчтай, 10 автомашины гарааштай, гаднаа мөн зогсоолтой.  Мэдээж манай компани дөрвөн жил барилгынхаа чанарыг нь хариуцна гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (31.165.215.200)
    goe goe estoi saihan medee, ahlagch nart ih tuslah estoi gol ajil hiideg hymyys…saihan bayrtai zaraitai goe hymyys bainaa, bayar hyrgie saihan medee sonsoh goe umaa ta bygdiin omnoos bayatai baina
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Ёооох (103.229.122.189)
    Монголд чинь тэнгисийн цэрэг гэж бас байдаг юм уу? Элбэгдорж, Баярцогт, Энхсайхан нарын усанд ойр газар нутгийн данжаадууд командалдаг байх даа?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    16 цаг 43 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    16 цаг 55 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    16 цаг 59 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    17 цаг 0 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    17 цаг 6 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    17 цаг 12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК