Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МИАТ уу, "Хүннү Эйр" компани уу?

2020-4-28
0
ЖИРГЭХ

Засгийн тэргүүн өнөө маргаашгүй чухал нэг асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай тулгарах бололтой. Энэ нь Энэтхэг улсад хорионд ороод буй монгол иргэдтэй холбоотой асуудал. Цар тахлын эрсдэлээрээ БНЭУ хамгийн эрсдэл бүхий орны тоонд багтаж буй. Тус улсад манай улсын 500 гаруй иргэн бий бөгөөд тэдгээрийн хувьд бүгд хатуу хөл хорионд, хоол хүнсний хомсдол, халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа юм. Тиймдээ ч дээрх иргэд эх орондоо буцах хүсэлтийг Улсын онцгой комисст удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүргээд буй. 

Харин "Хүннү Эйр" компани 88 зорчигчийн суудал бүхий онгоц хөөргөж Монгол Улсын иргэдээ татан авах боломжтойгоор УОК-т мэдэгдээд буй. 

Уг хүсэлтийг хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй ч тус улсад гацсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. 

Энэтхэгт хөл хорионд орсон иргэдийн 300 орчим нь насанд хүрээгүй хүүхэд бол цөөнгүй нь эмчилгээгээр очсон хүмүүс юм. Харин үлдсэн хэсэг нь их, дээд сургуульд суралцдаг оюутан, эсвэл богино хугацааны тэтгэлэгт хамрагдахаар очсон иргэд юм.

Ар гэрийнхний зүгээс шаардлагыг хүлээж авахгүй бол эсэргүүцлийн өөр хэлбэрт шилжихээ эхнээсээ цахимаар шаардаад буй. Энэ утгаараа УОК-т багагүй шахалт болох нь дамжиггүй юм.

УОК-оос иргэдээ татахдаа МИАТ компанийн тогтмол нислэг үйлддэггүй чиглэлд онгоц хөөргөхгүй гэсэн байр суурьтай байгааг албаны эх сурвалж өгүүлсэн.

Хэрвээ ар гэрийнхний шаардлагыг хүлээж аваад иргэдээ татахаар боллоо гэхэд МИАТ эсвэл "Хүннү Эйр" компанийн аль нэг нь нислэг үйлдэх болно. Хэрвээ "Хүннү Эйр" компанид  нислэг үйлдэх зөвшөөрөл олговол энэ завшааныг ашиглаж, агаарын замаа өргөтгөж, цаашид тогтмол нислэг үйлдэх сонирхолтой байгаа юм байна.

Гагцхүү тус компанийн онгоцыг бага багтаамжтай гэж УОК-оос голохгүй л бол цар тахлын хүнд нөхцөлд хувийн хэвшлийнхэн эрсдэлийг үл тоон ийм санаачлага гаргасан нь талархууштай. Нөгөө талаасаа цөөн тооны суудалтай онгоц хөөргөх нь манай улсад ашигтай. Учир нь тусгаарлах байрны хүртээмж тааруу, эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал их байгаа энэ цагт цөөн тооны иргэдээ 7-14 хоногийн давтамжтай авчрах нь бөөгнөрөл, ачаалал үүсгэхгүй байх давуу талтай юм. Үүнийг ч УОК-ын гишүүд ойлгож, ухаарч байгаа. Тэгвэл өнөөдөр комиссын хуралдаан болно.

Уг хуралдаанаар энэтхэг улс дахь иргэдийн нөхцөл байдлын талаар ярилцах мэдээлэл бий. Асуудлыг хэлэлцэх болсон бас нэг шалтгаан нь Энэтхэгийн талаас иргэдээ авах болбол бүх талаараа туслана гэдгээ мэдэгдсэн нь хоёр улсын дипломат харилцаагаа хүндэтгэж буй хэрэг, нөгөөтээгүүр магадгүй иргэдээ эрсдэлд орохоос нь өмнө ав гэсэн найрсаг шахалт байхыг үгүйсгэхгүй юм. Үүнээс гадна УОК-оос Энэтхэг рүү нислэг үйлдэх зөвшөөрлийг "Хүннү Эйр" компанид олгосон гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Тэгвэл энэ мэдээлэл ташаа байх үндэслэлтэй. Учир нь энэ сарын 27-нд болох байсан УОК-ын хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилж, өнөөдөр болохоор товлогдсон.

Хэрвээ өнөөдрийн хуралдаанаас иргэдээ татах шийдвэр гаргалаа гэхэд МИАТ уу, "Хүннү Эйр" хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Гагцхүү асуудлын хариултыг Ерөнхий сайд л мэдэх байх.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.23.226)
    MIAT turshlatai,naidvartai arai deer bzde
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    15 цаг 7 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    15 цаг 19 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    15 цаг 23 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    15 цаг 24 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    15 цаг 30 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    15 цаг 36 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК