Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 Ерөнхийлөгч өө, хэний буруу юм бэ?

2020-4-28
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтэд коронавирусний цар тахал дэгдсэн нь хүн төрөлхтөний хуурамч багыг хуулж, хэн нь хэн бэ гэдгийг харуулах завшаан олгов. Цөөн үгээр хэлбэл, арьс өнгө, шашин шүтлэгийн ялгаварлал устгаагүй гэдгийг, үр хүүхдээ аварч л байвал улсын эрх ашиг огтхон ч хамаагүй гэдгийг, өөрийгөө хамгаалж байвал найз нөхөд, ойр тойрны хүмүүс эрсдэлд орсон ч хамаагүй, эрхээ эдэлж л байвал үүрэг түй ч хамаагүй гэсэн явцуухан, аминчхан бодол дэлхийн өнцөг булан бүрт нэвт шингэсэн хэвээр болохыг харуулав. Адаглаад л монголчууд үнэхээр цус нэгтнээ гэсэн сэтгэлтэй эсэхэд хүртэл эргэлзэхэд хүрэв. Асуудал хоёр талтай.

Гадаад дахь монголчуудын хувьд эмчилгээ хийлгэх гэж, эс бөгөөс ажлаар эсвэл сургуульд суралцахаар хилийн дээс алхсан бол цөөн хэдхэн иргэн аялал жуучлалаар явсан. Тэдний хувьд ямар нэг аргаар эх орондоо очихыг хүсэмжлэх ч эрсдэл дагуулж очихгүйн тулд хувийн ариун цэврийг сайтар сахиж буйгаа илэрхийлж, авралын гараа сунгахыг гуйсан. Аргаа барсан зарим нь шахаж шаардаж, бүр суулт хийнэ гэв.

Эцэстээ бүр үсээ хусуулна, масктай жагсаалт хийнэ гэдгээ хүртэл мэдэгдэв. Энэ бүхэн нь Монголдоо суугаа олон хүнд огтхон ч таалагдсангүй.

Бидний олонх нь гаднын улсаас эрсдэл тээж авчрах нь буруу. Дотоодод эрсдэл үүсвэл яах вэ гэдэг зүйл ярьсан. Үүнийг ч улстөрчид дэмжиж, чартер онгоц хөөргөх тоог хумихаар болж байв. Харамсалтай нь, иргэдийн олонх нь гадаадад буй цус, үндэстэн нэгтнээ сайн дураараа гадагшаа зугтаасан юм шигээр ярьж хэлэн увайгүй үйлдэл гаргав. Угтаа бол цагийн эртэд хөлтэй болгон Солонгос, Америк, Европийг зорьж суралцах нь суралцаж, ажиллах нь ажилласан Тэдний олсон таван төгрөгөөс Монгол дахь ахан дүүс, аав, ээж нь зулгааж идээгүй биш идсэн. Тэдний явуулсан мөнгөөр орон сууц худалдан авч, өр зээлнээсээ салсан. Юу үнэн, энэ л үнэн.

Гадаадад боловсрол эзэмшсэн залуус Монголын хөгжлийг хурдасгахад гар бие оролцсон. Ирээдүйд ч тийм байх болно. Тэд зөвхөн өөрийнхөө төлөө юм шиг ч тэдний суралцсан бүхэн эх оронд минь хэрэгтэй. Гэсэн атлаа “Сайн дураараа гадаад явсан юмнууд гэж адлах нь хэтийдсэн увайгүйдэлт мэт.

Нөгөөтээгүүр, Монголд боломжийн цалин өгөөд ажиллуулдаг байсан бол Солонгос улсад 40 мянган монгол залуус боолын хөдөлмөр эрхлэх байсан уу.

Хэрвээ Монголын боловсролын салбар адаглаад Сингапур шиг байсан бол монгол залуус боловсролоо дээшлүүлэхээр өр зээл тавин байж гадаадад суралцах байв уу.

Хэрвээ Монголын эрүүл мэндийн салбар орчин үеийн технологитой, шилдэг боловсон хүчинтэй байсан бол амь гуйсан иргэд харийн улсыг зорих байсан уу.

Энэ бүхэн унхиагүй төрийн буруу юу, эвсэл унхиагүй, урагшгүй төртэй болсон монгол хүний буруу юм уу?

 

Гадаад дахь монголчуудаа татан авчрах ажиллагаа удаашралтай байгаа шалтгааныг гаднаас эрсдэл тээхээс айсандаа гэж хэн ч хэлсэнгүй. Харин тусгаарлах байрны хүрэлцээ тааруу, эмч, эмнэлгийн ажилчид болоод нисэх багийн бүрэлдэхүүн хүрэлцээгүй гэдгээр халхавчилсан. Үнэхээр тусгаарлах байрны хүрэлцээ тааруу юу гээд үзэхээр тийм биш ч юм шиг. Учир нь гаднаас ирсэн иргэдийг зочид буудал, сувилал, эмнэлгүүдэд тараан байршуулсан. Одоогоор зөвхөн зочид буудал, мөн тооны сувилалд тусгаарлагдсан иргэдэд ойролцоогоор 30 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын алба үйлчилж буй гэх тооцоо бий.

УОК-ын Шуурхай штабаас нэгэн цагт томоохон зочид буудлуудтай гэрээ байгуулахаар ярилцаж байна гэж өмнө нь мэдэгдэж байв. Тухайн үед тусгай үүргийн онгоцоор улс төр, бизнес, спортын салбарын цуутангууд ирсэнтэй холбоотой ийм зүйл яригдсан. Энэ нь ч сүүлд батлагдсан.

Гэтэл дараахан нь тусгаарлах байрны хүрэлцээгүй байна. Буудлууд хоногийн 150 мянган төгрөг гэсэн гэх мэдээлэл цацагдсан. Ийм байх боломжтой гэж үү.

Угтаа бол Улаанбаатар хотод үйлчилгээ, орчны тохижилт дунд зэрэглэлтэй, хоногийн 60-70 мянган төгрөгийн ханштай зочид буудлууд захаас аваад бий. Адаглаад л Нарны зам, Жуков, хорооллоор ийм стандартын буудлын өрөө нь хов хоосон олон сарын нүүр үзэж байна. Тэднийг байр савыг голоод байхаар биш. Тэгсэн ч УОК-ын гишүүдийн нүдэнд өртөөгүй нь хачирхалтай.

Уг нь бол тусгаарлах байр болохоос биш зочид буудлын үйлчилгээ нэхэхгүй шүү гэдгийг УОК-оос хэлээд анхааруулчихсан. Энэ утгаараа бол ямар ч тансаг буудал байсан хамаагүй зүгээр л өгснийг нь идээд, уугаад хэвтэж байх ёстой бололтой юм.

Тэгвэл ийм л юм бол заавал томоохон гэдгээр халхавчилж зэрэглэл өндөртэй зочид буудал гэж гүйх нь ямар шаардлагатай юм бэ.

Тусгай үүргийн онгоцоор Солонгосоос Улаанбаатарт ирээд тусгаарлалтад орлоо гэхэд гурав орчим сая төгрөг зарцуулах тооцоо бий. Ийм хэмжээний мөнгийг халааснаасаа шууд гаргаад өгчих энгийн иргэд хэчнээн билээ. Тийм атлаа зэрэглэл өндөртэй зочид буудлаар халхавчилж, тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна гэх бас өрөөсгөл болов уу. Одоогийн байдлаар “Амар”, “Токио Инн” зэрэг буудлуудад гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж байна. Яг ямар шалгуураар тэднийг сонгож аваад бусдыг нь нүд үзүүрлэсэн нь сонин. Буудлууд үйлчлүүлэгчээ багтаахгүй болоод УОК-оос тавьсан саналыг хүлээж авахгүй, хэлсэн ханшийг нь голж сууна уу, эвсэл УОК-т хэн нэгэн эрх мэдэлтэн нөлөөлж байна уу. Үүнийг бодох л хэрэгтэй.

3.

Нөгөөтээгүүр, Энэтхэг улсад насанд хүрээгүй 300 орчим хүүхэд эрсдэл дунд байна. Уг нөхцөл байдлыг харгалзан үзээд үндэсний авиа компани онгоц хөөргөх боломжтойгоо илэрхийлсэн. Онгоцны багийнхан ч хангалттай гэдгээ хэлсэн. Гэтэл УОК-оос МИАТ компани нислэг үйлддэггүй чиглэлд онгоц хөөргөхгүй гэж “шантаажилж” суух нь МИАТ монопольдов уу, эсвэл гаднаас иргэдээ авчрах сонирхол, ялангуяа хөгжил тааруу улсад гацсан иргэдээ авчрах сонирхол бага байна уу гэж хардахаар.

Яг ийм асуудал яригдаж байх энэ цаг үед УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин гаднаас иргэдээ татан авах ажиллагаа яагаад удаашралтай байгаагийн мөн чанарыг зарлачих шиг боллоо. Энэ нь “УИХ-ын сонгуулийн санал хураах үед тусгаарлагдах байранд орсон иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссан байхаар зохицуулалт хийж байна. Сонгууль болж санал хураах гээд байдаг. Гэтэл нэг хэсэг нь тусгаарлагдчихсан байж байдаг. Хүний эрхийг ингэж боож болохгүй” гэж өнөөдөрхөн хэлэв.

Түүний хэлдэг зөв. Хүний эрхийг боож, хааж болохгүй. Бүр сонгууль өгөх эрхийг нь хангалттай нээж өгөх ёстой. Гэхдээ асуудлын гол нь түүний хэлснээр гадаад дахь иргэдээ долоо хоног бүр авчраад байх юм бол сонгуулиар олон мянган иргэн тусгаарлах байранд тусгаарлагдсан байх болно.

Энэ нь сонгуулийн дүнд сөргөөр нөлөөнө гэсэн санаа цухалзаж буйга та анзаарсан байх.

Тэгэхээр дундын зэрэглэлтэй зочид буудлуудад тусгаарлах иргэдийг байрлуулахад хүч, цаг зав зарцуулахгүй байсны цаад шалтгаан энэ юм байна. Бүр цаашлаад МИАТ компанийн нислэг үйлддэггүй чиглэлд онгоц хөөргөхгүй гээд гэдийх нь бас ийм шалтгаантай юм байна гэж хардахаар.

Аргагүй л улс төр эхэлж.

Түүний балагт гадаад дахь монголчууд өртчих шиг болов. Харамсалтай. Уг нь бол нөөц боломж юу л байна бүгдийг нь дайчлаад гадаадад гацсан 200 мянган иргэнээсээ ядаж талыг нь аваад ирсэн бол ирэх сонгуулийг МАН өнгөлөх нь лавтай байв. Гэвч тэд санал хураалт гэсэн явцуухан эрх ашгаасаа айж сайн нэр зүүхээс нэг алхам ухрав. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өө. Гадаадад олон мянган хүүхэд эрсдэл дунд хөл хорионд байна. Унхиагүй төрийн харгайгаар амьд үлдэх гэж, амь зогсоох гэж харийг зорьсон тэдний буруу юм уу, эсвэл улс төр бодож суугаа урагшгүй төр буруутай юм уу???. 

Яг хэний буруу юм бэ, хэлээд өгөөч.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.18.113)
    ATD TUMEN BIDNII BURUU! SUULIIIN 30d JIL DANDAA HEDEN HALTAR TUGRUGNUUS BOLJ HULGAICH LUIVARCHDIIG SONGODOG TED N EH ORON ARD TUMNII TULUU BUS UURSDIINHUU TULUU AJILLAJ HULGAI LUIVAR HIISEER BIDNIIG YADYYGIIN YADUU URNII TULAM BOLGOSON BAINA TEGEHEER ODOO UHAMSARTAI SONGOLT HIIHGUI BOL UDAHGUI BUGD DUUSNA!!!!!!!!!!
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    bichlegiin aldaagaa hyanaj baij hevlej baigaach
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    yag ynendee ihenh hymyys shal demii yavj oorsdiigoo hohirooj baigaa…ochnoon jil haraar gadnii orond ami zuuh ymar heregtei um be jishee ni…helch ugui mongo ch ugui yavsan hymyys zondoo l baigaa shdee ynen shaltgaantai ni zoohon baih
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Хэцүү ч юм даа. Сонгуулиар хаяад иргэдээ гэмээрсэн дээ (64.119.20.22)
    Иргэн
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    15 цаг 4 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    15 цаг 17 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    15 цаг 21 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    15 цаг 22 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    15 цаг 28 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    15 цаг 33 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 цаг 36 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК