Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ipo наашилсан энэ үед “Эрдэнэс-Тавантолгой” эрүүл засаглалтай гэдгээ харууллаа

2020-2-21
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс-Тавантолгой” компани 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь компанийн засаглалын тулгуур зарчмууд  болох ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛСАН,  ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШИЙДВЭР  гэдгийг тодотгоё. Ялангуяа олон жил хүлээлгийн өрөөнд байсан IPO наашилж буй ийм үед компани засаглалын хувьд эрүүл гэдгээ боломжит бүхий л хувилбараар нь нотлох нь сайн хэрэг. “Эрдэнэс-Тавантолгой”-д өнөөгийн удирдлагууд нь ирэхээс өмнө засаглал нь арвин их асуудалтай байсныг монголчууд санаж буй байх. Ээдрээ дагуулсан олон хэрэг явдал 2016 оноос өмнөх “Эрдэнэс Тавантолгой”-д байсан. 1072 хувьцаатай холбоотой гарч байсан шийдвэрүүд нь ч эдийн засгийн бус улс төрийн шийдвэрүүд байсан. Харин 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тус  компанийг удирдаж буй эрхмүүд төрд зөв хүмүүс байвал төрийн шийдвэрүүд ч зөв гарч, төр  сайн менежер байж чаддагийг баталж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Зиндаа” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Намайг 2016 оны есдүгээр сарын 12-нд тэргүүн дэд захирлаар эргэж ирэхэд компанийн талаар 85-90 хувь сөрөг мессежтэй байсан шүү. Захирлууд нь авлига авдаг, тендер будилуулдаг гээд манай компанитай холбоотой сайн зүйл ховор байсан. Улс төр, бэлэн мөнгө тараадаг гээд бүх муу зүйлийг манай компанитай холбодог байлаа. Энэ бүхнийг зөвөөр ойлгуулах, иргэдэд бодит мэдээлэл өгөх ажлууд амжилттай хийгдэж байгаа нь үр дүн юм шүү. Үүний зэрэгцээ бид төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар 86 төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар болсон юм. ШУТИС болон МУИС- тай гэрээ байгуулж, сургалтын хөтөлбөрүүдэд нь тусгахаар болсон. Хувьцаа, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбар хэрхэн хөгжих вэ гэдгийг сургалтын түвшинд ойлгуулж эхэлж байна. Эрдэмтдийн зөвлөлд мэргэжлийн геологич, гидрогеологич, санхүүчдийг багтааж мэргэжлийн түвшний зөвлөгөө авах, хамтран ажиллах, санал, санаачилгыг нь бодлогодоо тусгаж байгаа. Түүнчлэн мэргэжилтнүүдэд чиг баримжаа олгох сургалтыг ч эрдэмтдээр дамжуулан хийдэг болж байна” гэж ярьсан юм.

Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой”-н нэр хүнд тун сайн байгааг бүгд мэднэ. Угаасаа компанийн засаглал сайн байхад нэр хүнд өсөх нь тодорхой л доо. Эхэнд дурдсанчлан  IPO  гаргахад техникийн талын бэлтгэлээ хангахаас гадна суурь нэр хүнд өндөр байх нь маш чухал байдаг. Ялангуяа олон улсын хөрөнгийн захын том тоглогчид чуулдаг Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргах компанийн нэр хүнд өндөр байх ёстой. Үнэндээ бол 2010 оноос хойш яригдсан IPO гарахад манай дотоодын талаас бол бүхий л нөхцөлөө биелүүлж, базааж чадаж буй цаг үе нь одоо л юм. Тэрнээс биш Чалкогийн өрний дороос өндийж дийлэхгүй байсан компани ямар нэр нүүрээрээ дэлхийн бирж дээр акулуудтай зэрэгцэх билээ дээ.

 

“Эрдэнэс-Тавантолгой”-н өнөөгийн удирдлагуудад БРАВО гэж хэлэх нь зөв байх. Учир нь Б.Ганхуяг захиралтай “Эрдэнэс-Тавантолгой” компани дотоод, гадаадад нэр хүндээ өсгөхийн тулд зөв дарааллаар үйл ажиллагаагаа сайжруулж өнөөдрийг хүрсэн.

 

Тухайлбал, “Эрдэнэс - Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны есдүгээр сард  “Coal Mongolia-2018” чуулганы индэр дээрээс олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар Тавантолгой орд 7.6-8 тэрбум тонн нүүрсний  нөөцтэй болох нь тогтоогдож байгааг,  жорк стандартад шилжүүлэх  ажлыг гүйцэтгүүлэхээр олон улсын тендер зарласан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.  Энэ бол ордын үнэ цэнэтэй шууд холбоотой чимэгтэй мэдээ гэдэгтэй гадаад, дотоодын төлөөлөгчид санал нэгдэж байсан юм. Өмнө нь нөөцийг нь зургаан  тэрбумаар хэмжиж, эдийн засгийн тооцоолол судалгааны түвшинд хийгдэж байсан бол жорк стандартын дагуу нөөцийн хэмжээ бүрэн баталгаажсанаар ордын үнэ цэн улам өсөж, IPO гаргахад жин дарах нөлөөллийг үзүүлэх юм.

Б.Ганхуяг захирал хэлэхдээ “Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг бол бид өөрийн салбарт, хөгжилд хэрэгтэй дэд хөтөлбөрүүдэд шаардлагатай хөрөнгийг босгох, нөгөө талаар урт хугацааны хөгжлийн бат бөх суурийг тавьж, дэлхийн томоохон санхүүгийнхэнтэй хамтран ажиллах, тогтмол орлогыг бий болгох асуудал. Ингэхийн тулд хөрөнгө босгодог. Бид дангаараа хийх боломж хомс учраас эхнийх нь хөрөнгө, удаах нь нэр хүндийн асуудал байдаг. Нэгэнт олон улсын зах зээлд нээлттэй компани болж, төрийн өмчийн компаниудаас анхдагч нь болж чадсан тохиолдолд компанийн урт хугацааны стратеги бодитой тодорхойлогдоно. Хамгийн чухал нь бид улс төрөөс хамааралгүй болно. Зөвхөн олон улсын зах зээлийг тодорхойлдог мэргэжилтэн, шинжээч, санхүүчид орж ирнэ. Тэд ашиг олохын тулд, аль, аль талдаа үр ашигтай байхын тулд бизнесийн зөв схемээр ажиллана. Нэг удаа мөнгө тараадаг процесс бүрэн алга болно. Дээрээс нь засаглалын хувьд тогтвортой болно. Олон улсаас хөрөнгө босгож, тэндээ “deal” хийх учраас энд тэр түвшний мэдлэг боловсролтой боловсон хүчин ажиллах юм. Түүнчлэн компанийн урт хугацааны бодлого хэрэгжих боломжтой болохын зэрэгцээ суурьшмал хот бүхий үйлдвэрлэлийн цогцолбор бүс байгуулагдах юм. Үүнийг хадгалахын тулд олон улстай холбоотой ажиллах ёстой” гэж байсныг сануулъя.

Түүнчлэн өнөөдрийн “Эрдэнэс-Тавантолгой”-гоос гарч буй шийдвэрүүд маргаашаа харсан, эрүүл алхмууд болж буйг тодотгоё.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    59 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    1 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    1 цаг 26 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    1 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    1 цаг 38 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 42 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    2 цаг 32 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    3 цаг 28 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    3 цаг 33 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    3 цаг 35 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    18 цаг 28 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    19 цаг 7 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    19 цаг 57 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    19 цаг 59 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    20 цаг 11 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    20 цаг 58 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    21 цаг 46 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    21 цаг 53 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    23 цаг 38 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК