Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ганхуяг: Эрдэнэс-Тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг худлаа

2020-3-16
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.03.16/ хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нүүрсний экспорт зогсоод байсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсны үндсэнд өнөөдрөөс Гашуун сухайтын боомтоор нүүрсний экспорт эхэлснийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна. 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 16-ны хооронд мэдээллийн төвийн байранд 825 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан бол 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4050 хүн холбогджээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28’152 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 63’512  иргэн мэдээлэл, зөвлөгөө аваад байна. Мөн өнгөрсөн долоо хоногт “1072 Хувьцаа мэдээллийн төв” нэртэй фэйсбүүк хуудсыг давхардсан тоогоор 20 мянга орчим хүн үзэж, мэдээлэл авсан байна. 

Ногдол ашигтай холбоотойгоор иргэдээс ирж буй түгээмэл асуултын хариулт:

Ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.

Өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

Хэвлэлийн хурлын төгсгөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг 1 тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улстөрчид ярих боллоо. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байгаа. Түүн дотор IPO хийх асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал гэх мэт шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн.  Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах,  IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох, ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. “Эрдэнэс-тавантолгой” ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо,  Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл.

-Страто компани танайхаас хямд үнээр нүүрс авдаг, энэ компани З.Энхболдын хамаарал бүхий компани гэж иргэн Наранбаатар мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Страто компани З.Энхболдод хамаатай эсэхийг би мэдэхгүй. Тэр нь Эрдэнэс-тавантолгойд хамаатай ч зүйл биш. Нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрүүдээ бид дэмжиж хамтран ажиллах бодлого барьдаг. Энэ хүрээнд Страто, Их говийн илч зэрэг компаниуд манайхаас нүүрс аваад, угааж экспортлохоор гэрээ байгуулсан. Гэхдээ зах зээлийн үнээр! Страто компани 150 мянган тонноор 2 удаагийн гэрээ байгуулсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас  гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг манай компани авсан. Угаасаа гэрээнд заачихсан зүйл. Харин үүнийг “Страто” ХХК зөвшөөрөөгүй, шүүхэд хандсан. Иймэрхүү маргаантай л байгаа. 

-Бодь Интернэшнл” ХХК-тай нүүрсний нууц гэрээ хийсэн юм уу?

-Энд нуугаад, нууцлаад байх юм байхгүй. Та бүхэн мэднэ, Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам барих бол Эрдэнэс-тавантолгой ХК-ийн хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн нэг. Учир нь бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 доллараар тээвэрлэж байгаа. Хэрвээ төмөр замтай болчихвол 8 доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс-тавантолгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг яаралтай барих хэрэгтэй. Улс төржилтийн сэдэв болоод зургаа долоон жил энэ ажил таг зогссон байсан. Үүнийг бид хөдөлгөсөн. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барихад тэрбум шахам доллар шаардлагатай. Энд шаардагдах санхүүжилтийг босгох, гэхдээ манайхаас бэлэн мөнгө авахгүйгээр нүүрс аваад төмөр зам бариад өгөх хөрөнгө оруулагчийг сонгоод хамтран ажиллаж байна. Нүүрсээ зах зээлийн үнээр өгнө, гол нь удаан хугацааны туршид тогтвортой худалдан авагч нэмэгдэж байна гэсэн үг.  Гашуунсухайтаас гадна Зүүнбаянгийн төмөр замд ч бид хөрөнгө оруулалт хийж байгаа. Төмөр замын ач холбогдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засаг, бизнесийн ашгаас гадна улс үндэстний эрх ашиг, цаашлаад байгаль экологид хүртэл маш чухал ач холбогдолтой.  Эцэст нь, нэг л зүйлийг он хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    59 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    1 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    1 цаг 26 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    1 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    1 цаг 38 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 42 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    2 цаг 32 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    3 цаг 28 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    3 цаг 33 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    3 цаг 35 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    18 цаг 28 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    19 цаг 7 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    19 цаг 57 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    19 цаг 59 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    20 цаг 11 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    20 цаг 58 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    21 цаг 46 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    21 цаг 53 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    23 цаг 39 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК