Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бие даагч буюу яллагдагч, туйлбаргүй, шантаажчин, фэйсбүүк "од"-ууд

2020-4-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 208 бие даагч өрсөлдөхөөр аудитад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ. Тэдгээрийн дунд "Алтан Дорнод Монгол" компанийн Т.Ганболд, Ерөнхийлөгчийн Шашины бодлогын зөвлөх Ц.Хуланаас эхлээд цахим орчинд багагүй дуулиан тарьж, бас ч үгүй цөөнгүй удаа эсэргүүцлийн акц өрнүүлж явсан эрхмүүд багтжээ. Тухайлбал, "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин, хүний эрхийн хуульч М.Ичинноров, фэйсбүүк "од" дуучин Нара буюу М.Нарантуяа, генерал Б.Баярмагнай, Exclusive компанийн захирал Г.Майцэцэг нар мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Ингээд дээрх таван нэр дэвшигчийг товчхон танилцуулъя.

 

Х.БЭЭЖИН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН

Нэр даагч дундаас яллагдагчаар татагдсан эрхмүүд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин. Тодруулбал, МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад "Байгаль орчин, эх орноо хамгаалах нэрийн дор ТББ, бүлэг, холбоо, иргэнийн зүгээс бизнесийн тодорхой салбар түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дарамт шахалт үзүүлэх, дайрч орох, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарч, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү"  гэсэн гомдол ирсэн байдаг.

Энэ дагуу цагдаагаас шалгаад "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм.

Түүнтэй холбоотой асуудал энэ мэт дуусахгүй. Байгаль орчин хамгаалахаар тууштай тэмцэж буй нь сайн ч гэлээ, ТББ-ууд уул уурхайн компаниуд тэр дундаа, хятадын хөрөнгө оруулалтын компаниудыг шантаажилдаг гэсэн яриа явсаар ирсэн. Тэдний нэг нь түүний журмын анд Монгол Улсын харцага Ганхуяг. Босоо Хөх Монгол ТББ-ын тэргүүн тэрбээр бусдыг дарамталж мөнгө нэхдэг байсан нь ил болж, хуулийн хаалга татсан. Эндээс үзвэл, ТББ нэрээр энэ мэт хууль бус үйлдэл хийдэг байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч албаныхан хэлж байсан удаатай юм. 

 

ЖАГСАГЧДАА ОРХИСОН ГЕНЕРАЛ

Цагтаа "Цэргүүдээ замын голоос орхиж явахгүй" гэж хэлж байсан хүн бол генерал Б.Баярмагнай. Гэвч өнгөрсөн жил Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалын үеэр тэрбээр жагсагчдын эгнээнээс нэрээ татсан. Учир нь жагсагчид Төрийн ордон руу дайрна, давшилна гэж хэлсэн нь түүний эгдүүцлийг хөдөлгөж, замын голоос ийн буцахад хүргэсэн юм. Тэгвэл тэрбээр бие даан нэр дэвшихээр энэ сарын 24-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. 

Тэрбээр Дорноговь аймагт төрсөн. АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежийг тус тус дүүргэсэн. Артиллерын команд тактикийн офицер, стратеги-оператив, команд штабын мэргэжилтэй. Цэргийн ухааны магистр. Бригадын генерал.

Ажлын туршлагын хувьд Цэргийн их сургуульд курсын захирагч, дамжааны багшаас ЗХЖШ-ын дэд даргын албан тушаалыг хаших явцдаа цэргийн албанд тасралтгүй 20 жил ажиллаж. 

Мөн “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-ны үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан. НҮБ-ын Сьерра Леон Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн нэгдүгээр ээлжийг удирдан үүргээ амжилттай гүйцэтгэж “Энхийн төлөө медаль”-иар шагнагдаж зэргээр зэвсэгт хүчний салбарт гүйцэтгэсэн үүрэг тоймгүй их. Энэ утгаараа салбарын төлөөлөл болж чадахаар хүн гэж дүгнэж болно. Гэвч төрийн албанаас гарч улс төр хөөх болсноор зөв голдиролоо олж чадахгүй бэдэрч яваа гэхэд болно.

 

ФЭЙСБҮҮК "ОД" НАРА

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт бие даан өрсөлдөхдөө АН-ын дарга С.Эрдэнийг багагүй сандаргасан хүн бол дуучин М.Нарантуяа. Хэдхэн хүний саналаар өвдөг шороодсон тэрбээр ирэх сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ хэдэнтээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр мөрийн хөтөлбөрөө мөн хүргүүлсэн байна.

Сав л хийвэл цахим орчинд дуулиан тарьсан лайв хийж, олныг шуугилдаг тэрбээр хууль тогтоох байгууллагын гишүүн болж чадах хэмжээний туршлагатай нэгэн мөн үү гэвэл, биш.

Үүнийг ч иргэдийн санал, сэтгэгдэл олонтоо гэрчилдэг. Түүний өрсөлдөх болсон шалтгааныг санал хуваах төлөвлөгөө гэж хардах хүмүүс бий юм. Алин ч бай, түүнд ирэх сонгуульд ялалт байгуулах боломж тун бага гэдэг нь ойлгомжтой. 

 

ЖДҮ-ГЭЭ НЭЭХ ГЭСЭН "ШАНТААЖЧИН"

ЖДҮ-гээс зээл авсан зээлээ эргэн төлөөгүй гэх шүүмжлэлд өртөж явсан Exclusive компанийн захирал Г.Майцэцэг мөн бие даан нэр дэвшихээр болжээ. ЖДҮ-гийн дуулиан дэгдэхтэй зэрэгцэн үйлдвэрлэсэн хувцсаа үнэгүй тараана гэж хорооллын Номин их дэлгүүрийн өмнө иргэдийн цугуулсан ч эцэстээ Улаанчулуутын хогийн цэг дээр аваачиж шатаана гэж мэдэгдсэн олны дургүйцлийг төрүүлсэн.

Хамгийн гол нь ЖДҮ-гээс авсан мөнгөөрөө урласан гэх хувцсаа шатаасан эсэх нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золгосон.

Багагүй олон жил муу нэр зүүж ирсэн тэрбээр Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ бас гаргаж байсан поп бизнесмэн. Гэвч эл санаархалаа мартаж нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр эл үйлдлээ хийхээс өмнө коронавирусаас хамгаалах хамгаалалтын хувцас урласан. Үүнээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 50 мянган ширхэгийг худалдан авч УОК-т хүлээлгэн өгсөн нь Г.Майцэцэгийн нэр төрийг өргөх акц болсон юм.

Энэ ч утгаараа түүний сонгуулийн хөшигний цаана Ерөнхийлөгчийн нөлөө бий гэх хардлага бас бий юм.

 

ТУЙЛБАРГҮЙ ХУУЛЬЧ

Хүний эрхийн хуульч гэх алдартай М.Ичинноров нам гүм амьдралдаа цэг тавихаар шийдсэн бололтой. Иргэний хөдөлгөөний намаас МАН-д орж, төд удалгүй МАХН-ыг дэмжихээ илэрхийлж байсан түүнийг туйлбаргүй нэгэн хэмээн олон нийт шүүмжилдэг.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилагдсан өдөр МАХН-д оччихсон гүйж явсан.

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар хамраа ч зухуйлгаагүй тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Юм хийсэн ч шүүмжлэнэ, хийгээгүй ч . Олны танил байх гэдэг маш их золиос үүрдэг амьдрал шүү” гэсэн удаатай. Хэзээний улстөрчдийг дагаж, далд "пи ар"-ыг нь сурталчилж явдаг гэдэг утгаараа олон нийт түүнд шүүмжлэлтэй ханддаг. Гэвч гишүүн Д.Гантулгын хүчингийн хэргийн араас багагүй хөөцөлдсөн, бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэсэн зэргээс нь харвал шаггүй сайн хуульч гээд хэлчихэд болно. Харамсалтай нь, Тахарын алба байгуулагдах үед Гэрч, хохирогчийг хамгаалах албаны даргаар очсон ч гавьтай ажил хийсэнгүй гэдэг шүүмжлэлд өртөж байв.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Ard tumen (75.86.79.22)
    Bolorchuluun, S.Javkhlan, Horovin Altankhyag, Uyanga, Tordoin Ganbold, Batkhuu Gankholog, Tsoodol Khulan, Baasan, Bayrmagnai narig shudarga ard tumen Mongolchuud bid irekh songuulid 100% demjine. Iim l khumuus uls ekh ornikhoo erkh ashgiig 1-rt tavij ajillaj chadakh oyun medlegtei, es surtakhuun ondor sakhilga battai, ajlin arvin turshlagatai buteelch khumuus mon. Ene khumuust ekh oron ard tumenee khairlakh setgel, zurkh 2 ni zereg tsokhilj baigaag tednii khiij baigaa ajilin ir dun chadvar kharuulj baina. Mongolchuud bid100% demjine. Shudarga ard tumen chini ene khumuusiinkhee saruul ukhaand itgej tord orj ajillakh uilst ni amjilt ekh oron ard tumniikhee ureeduid sain saikhan ololt devshilt avchirakhin toloo mash ikh amjiltig ta bukhendee khusie!!! 0
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Бүгдээрээ их бага нь ямар юм гэхээс "өвчтөй" хүмүүс байна ш дээ, ард иргэд минь бид арай ийм хүмүүсийг сонгож доош орохгүй шүү. Тэгээд ч бие даагч гэдэг сул цалин авдаг , ямар ч асуудлыг шийдвэрлэх эрх мэдэлгүй хүмүүсийг 4 жил зүгээр тэжээх гэж үү.
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.245.226)
    сонгууль юм уу юу юм , хэнийг сонгох болж байна даа
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    нара энэ хүн хувийн амьдаралаа цэгцлээгүй байж улс орон бас цэгцлэнэ гэчихжээ ичээчээ юманд бас хил аязгаар гэж бий өөрийгөө арай буруу үнэлчихэж
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.85)
    БИЕ ДААГЧИДААС СОНГОХ Ч ХҮН БНА СОНГОХГҮЙ Ч ГАРУУД ДЭВШСЭН БНА ТЭД БОЛ ИЧИХ ХЭРЭГТЭЙ БИД СОНГОХ ХҮНЭЭ ГАРГААД Л ИРНЭ
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • irgen (143.176.142.132)
    za ta nar ene erguunuudiig shuumjleh yaah ve , oorsdoo erguuteed buruu songolt hiiv de
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    estoi torlyy shurgah gesen ….icheesee , ter zereg huvzastaigaas busad ni ch dee omnoos ni icheed muuhai umaa
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.118.27)
    Энэ женко хогийндуу хуухнуудэд их дуртай бололтой. Тамгын газраа ч тиймэрхуу юмнуудаар дуургэчихсэн, энд тэнд ес суртахуунгуй завхай авгай нарыг дэмжээд л явдаг. Гуя гуяа л юм бхда
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • Чи бол энэ хүүхнүүдийн хэнийх нь ч энэд хүрэхгүй ш дээ
      2020 оны 04 сарын 28
  • Bie daagchid hereggui (64.119.22.182)
    Ih hurald bie daagchid ogt hereggui. Olonhyn sanalaar shiidver gargadag parliamentad negdsen bodlogo, zohion baiguulalttai uls turiin huchin buyu nam bodlogoo heregjuuleh bolomjtoi. 25 n Altai bie daagch shig hereggui yum bhgui gej yarisan baina lee dee. Unen shuu. Baahan ereever huraavar hudlaa tsetserhsen humuusiin tsugluulga bolno. Daraa ni hariutslaga huleej chadvargui. Namyg bol daraagiin songuuliar ni shiitgechihej bolno. Engiin tailbarlaval iim l baina.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.187.188)
    Баярмагнай минь хэрэгтэй газар зөвлөгч хий ёстой чадна . чадахаар ч хүн юм Тэр командгүй жагсаал юунд ч хүргэж мэднэ ,зай барьсан нь зөв
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.187.188)
    Арай саяхан хувцас шатаасан сураг байсан "арай"" үгүй байлгүй дээ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.88.129)
    Утгаа алдлаа ийм хүмүүсийг дээрээ залчихаад юу хүлээж суухав дээ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Zochin (66.181.178.118)
    Esgii hiih gazar nohoi hereggvi gedeg shig turd ednii hereg yuch baihgvi yasan sonin hvmvvs ve uursdiiguu mun duwiilguwuuuu
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Иргэн (66.181.161.71)
    Нараад итгэнэ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • СОНГОГЧ
      БИЕ ДААГЧДЫН УРТ ЖАГСААЛТАНД ЦӨӨН ТООНЫ ГАЙГҮЙ ХҮМҮҮС БАЙХ ШИГ. ГЭХДЭЭ "ШИРЭЭНИЙ ХҮҮХЭН" БАЙСАН, "НЭГ ШӨНӨ УНТАЖ ӨӨХ ШАТААХ ХҮН БАЙНА УУ" ГЭСЭН ЗАР НҮҮР НОМОНДОО ТАВИАД БАЙСАН Ч ГЭХ ШИГ ДАНДАА СЭЖГИЙН ЮМААР АЛДАРШИХ ГЭЖ ОРОЛДДОГ "ДУУЧИН" ХЭМЭЭХ ХОЧТОЙ НАРА ГЭГЧ ЭНЭ ХҮҮХЭН БОЛ ЖӨИШЭЭ НЬ ОГТ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. БАС ТӨРИЙН МӨНГӨ, ТӨСВИЙН ХӨРӨНГӨ, ТҮМНИЙ ӨМЧИЙГ ХУВЬДАА ЗАВШИЖ ХУЛГАЙЛАН ИДЭЖ ХУДРАГАГҮЙ ЗАЛГИСАН НЬ ИЛ БОЛЖ ШҮҮХЭД ХҮРТЭЛ ШИЛЖЧИХСЭН БАЙГАА АВАРГУУД Ч ЭНЭ ЖАГСААЛТАНД ИЧИХГҮЙ ЦОХИЖ ЯВНА.ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСИЙН ЦУГЛУУЛГА НЭР ДЭВШИНЭ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ГЭХЭЭР ОЙ ГУТАЖ БАЙНА.ТЭД СОНГОГДВОЛ УИХ МААНЬ ОДООНЫХООСОО ДОЛООН ДОРДОЖ ТӨРИЙН ЗАВХРАЛ ГЭГЧ Л БОЛОХ БАЙХ..
      2020 оны 04 сарын 28
  • Иргэн (64.119.20.22)
    Баярмагнай л дээр юм
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ёоо нэг бодлын Ерөнхийлөгчийн засаглал дэр юм дөө. Энэ мэт балай юмнууд гарч ирээд байвал бид сурч боловсорч хөдөлмөрлөх хэрэг байна уу (64.119.20.22)
    Дургүй хүрчихлээ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    15 цаг 7 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    15 цаг 19 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    15 цаг 23 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    15 цаг 24 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    15 цаг 30 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    15 цаг 36 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК