Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батбилэг: Иргэд нэгдэж байж цар тахлыг эрсдэл багатайгаар даван туулж чадна

2020-4-29
0
ЖИРГЭХ

Дөнгөж 30 шүргэж яваа болов уу гэмээр нэгэн залуу Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоо амны хаалт үнэгүй тарааж байгаатай таарав. Тэрбээр их л даруухнаар “Амны хаалт үнэгүй аваарай. Өөрийгөө болон бусдыгаа хамгаалж, хайрлаарай. Танд баярлалаа” хэмээн амны хаалт тарааж зогсоно. Амны хаалт авсан иргэдийн дунд “Баярлалаа” гээд инээмсэглээд өнгөрөх нэг нь байхад авах ёстой юмаа авч байгаа хүн шиг хандаж, духаа үрчийлгэн харах нэгэн ч байх аж. Гэсэн ч өнөөх залуу огтхон ч дургүйцэхгээр араас нь “Баярлалаа” гээд чанга хэлэх нь их л өөриймсөг хандаж буй нь харагдав. Эл байдлыг хэсэг харж зогсоод түүнтэй ярилцаж үзмээр санагдав. Яагаад амны хаалт үнэгүй тарааж байгааг эхлээд асуулаа. Тэгэхэд өөдөөс нэг их том харснаа “Бид бүгдээрээ нэг дэлхийтэй. Би эрүүл мэндээ хамгаалж чадвал хайртай хүмүүсээ хамгаалж чадна гэсэн үг. Үүн шиг бусад хүмүүс ч гэсэн хайртай хүмүүсээ хамгаалаасай гэж хүссэн” гэж хариулав. Үйл хөдлөл, үг хэл нь төлөв даруухан түүнийг Ж.Батбилэг гэдэг. Худалдаа үйлдвэрлэийн их сургуулийг Эдийн засаг, математик загварчлалын чиглэлээр төгссөн. Хувиараа бизнес эрхлэх сэтгэл шулуудаж, гаднын байгууллагатай хамтарч ажиллахаар зорилт тавьжээ.

Ингэхдээ сайн дурын үйл ажиллагаа явуулах хүсэлдээ дийлдэн ажлын өрөөгөө үүнд тохирсон байдлаар тохижуулах мөрөөдөлтэй гэсэн. Ингээд хүмүүнлэгийн ажил хийх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн иргэдэд амны хаалт үнэ төлбөргүй тарааж буй Ж.Батбилэгтэй ярилцсанаа хүргэе.


-Амны хаалт үнэ төлбөргүй тарааж байгаад баярлалаа. Ийм сайхан сэтгэлтэй хүн олон байх болтугай гэж ерөөе. Та яагаад амны хаалт үнэгүй тарааж байгаа юм бэ?

-Баярлалаа. Бид бүгдээрээ нэг дэлхийтэй. Би эрүүл мэндээ хамгаалж чадвал хайртай хүмүүсээ хамгаалж чадна гэсэн үг. Үүн шиг бусад хүмүүс ч гэсэн хайртай хүмүүсээ хамгаалаасай гэж хүссэн. Тиймээс бусдад эрүүл мэндийг хамгаалахад бага боловч тус болъё гэж бодсон. Амны хаалт байтугай хоолны махаа авч дийлэхгүй олон хүн байна шүү дээ.  Эхний ээлжинд нэг ширхэг амны хаалтыг 1.3-1.5 юаниар хятадаас захиалж авчруулсан. Эхний ээлжинд 12500 ширхэг амны хаалт тарааж байна.

-Өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан уу?

-Тэгсэн.

-Одоо байгаагаа тараагаад дууссаны дараа яах бэ?

-Энэ аянд бизнес эрхлэгч, олон улсын байгууллагууд нэгдээсээ гэж хүсэж байна. Хандивын мөнгө өгч болно, эсвэл амны хаалт өгсөн ч болно. Хэрвээ хандив өргөвөл амны хаалт хямд үнээр оруулж ирээд үнэгүй тараая гэсэн зорилго бий. Олон нийтийг коронавирусний цар тахлаас хамгаалах хамгийн зөв арга нь хувийн ариун цэвэр сахих, амны хаалт зүүх шүү дээ. Тиймээс энэ ажлыг эхлүүлье гэж бодсон юм. Монгол Улсад дотооддоо коронавирус дэгдээгүй талаар дэлхий дахинд шуугиж байна. Өөрөөр хэлбэл, бид бусад орны иргэдийг бодвол амны хаалт зүүж, эрүүл мэндээ сайн хамгаалж байна. Эдийн засгийн хувьд бусад орныг бодвол арай уначхаагүй байна. Дэлхийн зарим орны дэлгүүрийн лангуу хоосорсон байна. Цар тахал эрчимтэй дэгдэж байгаа орнуудад ямар аймар байгааг бодох хэрэгтэй. Тиймээс иргэдийг маскжуулах зорилго тавин ажиллаж байна.

-Халамжийн байгууллагуудаар явж тараана гэж байсан. Хүсэлт гаргасан байгууллага бий юу?

-Хүсэлт тавьсан асрамжийн газруудад явж тараана. Хүсэлт гаргасан нэг газар бий. Цагаан сараар асрамжийн газар карантилсан юм билээ. Тэр утгаараа асрамжийн газар дахь өвөө, эмээ нартай гаднаас нь золголт хийсэн. Мөн хүнийх нь тоог гаргаж байгаад ажилчдаар нь дамжуулж өгөх бодол бий.

-Өнөөдөр бүтэн өдөржин амны хаалт тараасан гэсэн. Тусалъя, хамтаръя гэсэн хүн байв уу?

-Нэг эмэгтэй байсан. Материалынхаа үнийг тооцоод нэг маскийг 400 төгрөгөөр тооцож өгч болно гэсэн. Хэрэв хандив орж ирвэл хамгийн түрүүнд тэр эгчээс маск авъя гэж бодож байна. Хятадаас хамаагүй хямд тусах юм билээ. Нөгөөтээгүүр, дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн үг шүү дээ.

-Төр, засгаас цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалар зорилгоор олон үйл ажиллагаа явуулж байна. Иргэн хүний энэ ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улсын засаг захиргаа маш сайн ажиллалаа. Үүний үр дүнд эдийн засгаа сөхрүүлчихсэнгүй. Эдийн засаг хямарч байна гэж иргэд ярьж байна. Гэхдээ үүнээс ч илүү муу байж болох байсан шүү дээ. Бүгд гэрийн хорионд, хүнсний хомстолд орж болох байсан. Золоор ийм зүйл болсонгүй. Манай хоёр хөршид халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед амны хаалтаа сайтар зүүх хэрэгтэй. Улсаас нийт иргэдээ амны хаалт олгож чадахгүй байх. Тиймээс иргэд нэгдэх ёстой. Иргэдийн зүгээс хувцас, хоол хүнс, амны хаалт гээд юу ч хандивлаж болно. Хэрвээ танд бусдад өгөх юмсан гэсэн сэтгэл байгаад тараах зав гарахгүй байгаа бол би өмнөөс чинь хийж өгье.

-Одоогоор хэчнээн амны хаалт тараасан байна вэ?

-Өглөө Офицеруудын ордны автобусны буудал дээр очиж тараасан. Нэг цаг гучин минутын хугацаанд 750 ширхэг маск тараасан. Би нийт 12500 ширхэг амны хаалт худалдаж авсан. Энэ эрчээрээ бол хурдан дуусах бололтой. Хэрэв Нарантуул зах дээр тараавал цагийн дотор дуусах шинжтэй. Өнөөдрөөс эхлэн өдөр бүр тогтмол тараана.

-Самбар дээр олон орны хэлээр бичсэн нь анхаарал татлаа?

-НҮБ-ын зургаан хэлээр амны хаалт үнэгүй тарааж байна гэж бичсэн. Хамгийн гол нь эдгээр улсыг ч мөн иргэддээ амны хаалт үнэгүй тараагаасай гэж бодож бичсэн. Тэгэхгүй бол амны хаалт авъя гээд ч хомстол үүссэн ийм нөхцөлд хэцүү шүү дээ. “Эрсдэлийг даван туулахын тулд иргэн бүр ухамсартай бай” гэж хэлж болохгүй л дээ. Ухамсар байлаа гээд санхүү байхгүй бол яах вэ. Санхүү байлаа гээд амны хаалт олдохгүй бол яах вэ. Дэлхий дээр ийм тохиолдол маш олон байна шүү дээ.

-Иргэдийн хандлага хэр ер нь байна вэ?

-Архи амсчихсан нэг ах амны хаалтгүй явж байсан. Амны хаалт өгтөл “Баярлалаа” гэж хэлээд явсан. Царайнаас нь харахад ихэд баярласан шинжтэй байна лээ. Хавь ойр зогсож байсан зарим хүн “шал согтуу хүнд яах гэж өгдөг байна аа” гэх зэргээр хэлж байгаа нь сонсогдсон. Адилхан л хүн биз дээ. Өнөөдөр нийтийн тээврийн хянагч нар их тусалсан. Хамгийн гол нь иргэддээ хандаж хэлэхэд энэ аяныг давалгайлахыг уриалж байна. Бид нэгдэж байж энэ өвчнийг эрсдэл багатайгаар даван туулна шүү. Бүгдээрээ хичээцгээе.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Туяа (59.153.112.176)
    17/III нд буурал аавынхаа хойдын буянд зориулж 300 маска тараасан. Хүмүүсийг цэрвэх боловуу гэсэн айдастайгаар эхэлсэн. Хүмүүс харин ч талархаад авч байсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн.
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Мөнх (59.153.112.80)
    Эх оронч гэж энэнийг хэлнэ , ам хамараа билүүдэгчидээ
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.141.70)
    Сайн хүүхэд байна.Залуус маань бүгд энэ залуу шиг сэтгэдэг бол улс маань дороо л хөл дээрээ босчих байх шүү. Энэ хүүхдэд талархал илэрхийлж, ажил амьдрал нь сэтгэл шиг нь үргэлж өөдрөг байхыг ерөөе.
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
    • Баярлалаа
      2020 оны 04 сарын 29
  • Зочин (64.119.27.182)
    Мундаг юмааа
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    ter sogtuud ogohgui bol bolohgui virus taraana yah gej ogdog bainaa gej baigaa hmyys joohon dutuu tarhitai ni ilt oort ni haldana gej bodoh sohooch alga
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    IIm zaluus olon boloosoi. Tegvel l manai uls khugjinu duu. Dashramd manai ene zaluugiin yarianaas mask yned orood orood 450 - 500 tugrugsnuus khetgekhgyi bgaa yum bna. Tegekhed gaduur shunaliin tulamnuud nuga khuga zark bgaa bz dee. Yum bolokhuu ter mungu n'.
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    15 цаг 6 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    15 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    15 цаг 22 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    15 цаг 23 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    15 цаг 29 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    15 цаг 35 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК