Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баярхүү: Энэ оны эхний улиралд авлигын гэмт хэргийн улмаас улсад 100.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан

2020-4-29
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны тайланг хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж хүргэдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг цар тахлын онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаа учраас цахим технологи ашиглан явууллаа. 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хүргэж байна.


Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зөвлөмж хүргүүллээ

АТГ нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх” чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийн хүрээнд төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр, цаг үеийн үйл явдалтай холбогдуулан авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлэв. Үүнд:

  • Засгийн газар, 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт төсөв, санхүүгийн зарцуулалт, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, төрийн үйлчилгээтэй холбогдох асуудлаар гарсан зөрчил дутагдлыг арилгах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга батыг сайжруулж авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлэв.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д тусгасан хөрөнгө оруулалтын ажлыг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг мөрдөх, ил тод, нээлттэй, өрсөлдөх тэгш боломжийг хангах зарчмыг мөрдөж үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг хүргүүлэв.
  • Засгийн газраас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх зорилгоор төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, эрх мэдэл болон мэдээлэлд “ойр” этгээдүүдэд давуу байдал олгох боломжийг гаргуулахгүй байх, хуульд заасан сурталчилгаатай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар нэн даруй мэдэгдэж байх үүргийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн иргэн, албан хаагчдад аливаа хэлбэрээр шийтгэл оногдуулахаас зайлсхийх, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ биелүүлэх зэргээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зөвлөв.
  • Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарт Ковид-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив өгч буй үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах, зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх талаар зөвлөмжийг хүргүүлэв.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийг хянан үзэж холбогдох зөвлөмжийг хүргүүлэв.

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр төрийн байгууллагуудад ажиллав

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн ажлуудыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Тухайлбал,

  • “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг”, “Авлигын гэмт хэргийн хор уршиг, урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр нийтийн албан тушаалтнуудад зориулсан цахим сургалт явуулж 841 албан тушаалтныг хамруулсан байна.
  • Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Хил хамгаалах ерөнхий газар, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сум, нийслэлийн Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус ажиллаж холбогдох зөвлөмжийг өгөв.
  • Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигатай тэмцэх ажилд иргэд, олон нийтийг өргөнөөр оролцуулах чиглэлээр мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг хийж байна.
  • ХОМ-ийн зөрчилтэй 14 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

2020 оны 1 дүгээр улиралд 233 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж нийт 14 албан тушаалтны илэрсэн зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасан хариуцлага тооцуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэв. Дээрх 14 албан тушаалтны 9-д нь албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 3-т нь албан тушаал бууруулах, мөн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 2-т нь албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах хариуцлага ногдуулжээ.

Зөрчлийн 184 гомдол, мэдээлэл шалгасан нь 67,2 хувиар өссөн

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 184 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 81 өргөдөл, гомдол, мэдээлэл ажиллагаанд хянагдаж байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 71 буюу 67,2 хувиар өссөн, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 27 буюу 14,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Өргөдөл, гомдол, мэдээлэл шалгаад холбогдох байгууллага, албан тушаалтанд хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцлийн талаар анхааруулж, зөвлөсөн 26 албан бичиг хүргүүлсэн. Хянан шалгасан өргөдөл, гомдолд холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх явцад авлигын гэмт хэргийн шинжтэй 12 гомдол мэдээллийг шалгуулахаар холбогдох хэлтэст шилжүүлсэн байна.

Нийтийн албанд томилогдох 3035 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 3035 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн, одоо 155 мэдүүлэг хянагдаж байна. Урьдчилсан мэдүүлгийн 73,3 хувийг нийслэл Улаанбаатар хотоос, 26,7 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.

Хянан шалгасан мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан 149, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан 101, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон 5 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хариу хүргүүлсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй 266 гомдол, мэдээлэл шалгав

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  2020 оны эхний улиралд гэмт хэргийн шинжтэй 266 гомдол, мэдээлэл шалгаснаас  124  гомдол, мэдээлэл буюу 46.6 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 89 гомдол, мэдээлэл буюу 33.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай, 6 гомдол, мэдээлэл буюу  2.3 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, 47 гомдол, мэдээлэл ажиллагаанд, шийдвэрлэлт 82.3 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 266 гомдлын 157 буюу 59.0 хувийг Улаанбаатар, 109 буюу 41.0 хувийг орон нутгийн гомдол эзэлж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 751 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 751 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 73 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 180 буюу шалгасан хэргийн 23.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 13 буюу шалгасан хэргийн 1.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 7 хэргийг өөр хэрэгт нэгтгэж, 6 хэргийг түдгэлзүүлж, одоо 476 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 407 хэрэг, мөрдөн байцаалтын 69 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 35.8 хувийг шийдвэрлэсэн.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар хуульд заасны дагуу мөрдөгчийн мэдэгдэл 11-ийг бичиж, 4-т хариу авсан. Эхний улирлын байдлаар 12 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Энэ оны эхний улиралд авлигын гэмт хэргийн улмаас 100.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй өмнөх онуудад үйлдэгдсэн болон тайлант хугацаанд гарсан нийт хэргийн улмаас урьдчилсан байдлаар 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 9.7 их наяд төгрөг нөхөн төлүүлж, 129.2 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.

Харин зөвхөн 2020 оны 1 дүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөг, үүнээс мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.

АТГ энэ онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгө, Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа Бэрэн ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан, мөн Капитал банкны хэрэгт Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хөрөнгө завшсан мөнгө угаасан байж болзошгүй Д, Г нарт холбогдох хэрэгт 3.5 тэрбум орчим төгрөгийн мөнгө, хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.81.171.2)
    амжилт
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Сэлэнгэ: "Шударга ёсны андгай"-г өглөө бүр уншсан сурагч бусдыг дээрэлхэхгүй, энэрч хайрлана
    2 цаг 48 мин
  • Я.Содбаатар:Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийг МАН-ын "Удирдах зөвлөл" хүлээж авлаа
    2 цаг 48 мин
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
    2 цаг 51 мин
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
    4 цаг 7 мин
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
    4 цаг 19 мин
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
    5 цаг 38 мин
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
    6 цаг 3 мин
  • Непалын шинэ Ерөнхий сайд, реппер Балендра Шах ард олондоо шинэ уран бүтээлээ цацжээ
    7 цаг 4 мин
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
    7 цаг 36 мин
  • Дайн эхэлснээс хойш Персийн буланд зургаан Азийн иргэн амь үрэгджээ
    7 цаг 58 мин
  • Доналд Трамп: Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеиг ижил хүйстэн гэж Тагнуулын төв газар надад мэдээлсэн
    8 цаг 30 мин
  • Ормузын хоолойг хаасан гол хүн болох Ираны тэнгисийн цэргийн ахмад алагджээ
    9 цаг 35 мин
  • Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ
    9 цаг 38 мин
  • АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад 10 хоногийн турш цохилт өгөхгүй
    9 цаг 46 мин
  • “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэллээ
    9 цаг 56 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 3 мин
  • Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж, аваргын төлөө өрсөлдөөн улам ширүүсч байна
    10 цаг 6 мин
  • УЕФА Аваргуудын Лигийн шөвгийн найм 
    10 цаг 13 мин
  • Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
    10 цаг 19 мин
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
    10 цаг 38 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
  • Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК