Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хонгорзул: Чех улсаас Монгол руу буцах хүсэлтэй 200 иргэний зардлыг дааж, үнэ төлбөргүй буцаана

2020-5-01
0
ЖИРГЭХ

Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг олон улсын IOMPRAHA тусламжийн байгууллагаас Чехэд амьдардаг монголчуудаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг үнэ төлбөргүй нутагт нь хүргэж өгөх талаар ярьж буй. Ингэхдээ аль ч төрлийн визээр ирсэн иргэдийг харгалзахгүйгээр нислэгт багтаах бөгөөд энэ талаар тус байгууллага Дотоод хэргийн яамтайгаа ярилцан шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар Монголын 80 орчим иргэн бүртгүүлсэн бөгөөд 200 хүн бүрдчихвэл Монгол руу шууд нисэх тусгай нислэгийг шийдвэрлэх, Монголын Засгийн газартай холбогдон тусгаарлах байр зэрэг дараагийн шатны асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дээрх хөтөлбөрийн хүрээнд нутаг буцах гэж буй Д.Хонгорзул хэлсэн юм. Тэрбээр нутаг буцах бүхий л арга замыг эрэлхийлж байгаа бөгөөд тус байгууллагатай байнга харилцаж мэдээлэл авч, олон нийтэд түгээдэг юм байна. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Тусламжийн байгууллагаас монголчуудыг үнэ төлбөргүй нутаг буцааж, тусгаарлагдах байрных нь 50 хувийн төлбөрийг даана гэсэн яриа байсан. Яг ямар учиртай хөтөлбөр юм бэ?

-Сайн дурын хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг 1951 онд байгуулагдсан байгууллага. Швейцарь улсын Женев хотод төв нь байдаг. Дэлхийн 171 улсын Засгийн газартай холбоотой байгууллага гэсэн.  Би 15 жилийн өмнөөс Чех улсад амьдарч байна. Энэ байгууллага нь цагаачлах эрх авч чадаагүйн улмаас амьдрах байргүй, нутаг буцах мөнгөгүй болсон эсвэл зөвшөөрөлгүй газраар нууцаар хил давж орж ирсэн гадаад иргэдийг нутаг буцах хүсэлтийнх үндсэн дээр үнэ төлбөргүй буцаадаг. Ингэхдээ тасалбарыг нь уг байгууллага хариуцахаас гадна халаасны 500 евро өгдөг юм билээ. Европын холбооны улсуудад амьдардаг монгол иргэд энэ байгууллагын тухай мэдэх байх. Сайн дурын нутаг буцаах хөтөлбөр гэдгээр нь.

-Энэ нислэгт ямар иргэдийг багтаах юм бол?

-Коронавирусний халдвар гарсантай холбогдуулан Чех улсын Дотоод хэргийн яамтай уг байгууллага холбогдож, нутаг буцах хүсэлтэй монгол 200 иргэн байна. Эдгээр хүмүүс ийм шалтгаантай гэж танилцуулсан. Энэ хөтөлбөрөөр бичиг баримтгүй иргэдийг буцаах төлөвлөгөө бий. Өмнө нь 200-250 хүнтэй тусгай нислэг гаргая гэхээр хүний тоо нь хүрэхгүй байсан юм байна. Тиймээс аяллын визээр эсвэл ажлын шугамаар визтэй ирээд буцаж чадахгүй гацчихсан байгаа хүмүүсийг хамруулах хүсэлт Дотоод хэргийн яамдаа тавьсан юм байна. Эхлээд Дотоод хэргийн яамнаас нь энэ хүмүүс өөр зорилготой ирсэн. Аялал жуулчлалаар ирсэн хүмүүсийг үнэгүй хөтөлбөрт нь хамруулж болохгүй. Дөрвөн сая төгрөгийн үнэтэй тасалбар авах чадвартай гэж өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхийн бол нутаг буцаая гэж ярилцсан гэсэн. Дөрвөн сая төгрөгөөр тасалбар авах хүн хэр их байх вэ. Хэцүү шүү дээ. Тиймээс аль ч визээр ажиллаж, амьдарч байгаа хүн хүсэлтээ өгвөл хамруулна гэсэн.

Монголчууд онлайнаар хүсэлтээ явуулсан атлаа хүний эрхтэй холбоотой асуудал учраас гарын үсэг нь эх хувиар байх ёстой. Анкетаа бөглөөд гарын үсгээ эх хувиараа шуудангаар илгээх шаардлага тавьсан. Одоогийн байдлаар шуудангаар материалаа илгээсэн 80 орчим хүн байна. Уг нь цахимаар 200 хүн монгол руугаа буцах хүсэлтэй гэж бүртгүүлсэн гэсэн. Хэрвээ тоо бүрдвэл дараа дараагийн асуудлаа түргэн шуурхай шийдэх боломжтойг 
тухайн байгууллагын зүгээс хэлсэн. Тухайлбал, онгоцоо бэлтгэх, Монгол Улсын Гадаад харилцааны яамтай холбогдох, өдөр хоногийг товлох ёстой. Уг нь хүний тоо нь бүрдчихвэл Монгол руу буцах хүсэлтийг нь шийдвэрлэж өгье гэж яриад байгаа.

-Хүний тоо хүрэхгүй бол яах вэ. Европын холбооны бусад улсаас буцах хүсэлтэй иргэдийг хамруулдах боломж бий болов уу?

-171 оронтой холбоотой учраас Европын холбооны улсад цагаачлал хүссэн, бичиг баримтгүй  ч монгол буцах хүсэлтэй эсвэл иргэд тухайн улсынхаа энэ байгууллагад хандахад монгол руугаа буцах хөтөлбөрт хамрагдах боломжтой. Чех улсаас буцах хүсэлтэй иргэдийн тоо 200 хүрэхгүй бол хил залгаа улсад байгаа монголчуудыг хамруулж нэг баг болгож Монгол руу хүргэх боломж хэр байгааг судалж үзнэ гэсэн. Чех улс хөл хориогоо тавдугаар сарын 17-ныг хүртэл сунгасан. Гэхдээ ихэнх нь ААН-ийн үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын 27-ноос эхэлсэн. Хилээр орж ирж байгаа хүмүүсийг түргэвчилсэн тестээр шалгаж хэрвээ халдвар илрээгүй бол 14 хоногийн тусгаарлалтад орохгүйгээр Чех улс руу нэвтэрч болох зохицуулалт авч хэрэгжүүлж байна.

-Иргэдийн тусгаарлагдах байрны төлбөрийн 50 хувийг төлнө гэсэн яриа байсан. Энэ талаар мэдээлэл байна уу, танд?

-Одоогоор ийм мэдээлэл гараагүй байна.

-Сайн дурын олон улсын тусламжийн байгууллага учраас нутаг буцах хүсэлтээ гаргасан л бол шийдвэрлэж өгдөг гэж ойлгож болох уу?

-1998 оноос хойш Чех улсад энэ байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Үүнээс хойш Монгол руу буцах хүсэлтэй иргэдийг байнга хамруулж байсан юм байна. Монголчууд Европын оронд ажиллаж, амьдрах дуртай хэрнээ виз гарахгүй болохоор хил зөрчиж орж ирэх явдал их гардаг байсан. Эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар амьдрах байргүй, бололцоогүй болсон тохиолдолд уг тусламжийн байгууллагад ханддаг байсан гэсэн үг. Мэдээж дээр дурдсанчлан онгоцных нь тасалбарыг 100 хувь даахаас гадна халаасны мөнгө өгдөг байсан. Энэ удаад ямар шийдвэр гаргах эсэхийг мэдэхгүй байна.

-Улс орнууд өөрийн чадах хэмжээгээр иргэдээ бусад орнуудаас татаж байна. Чех улсын хувьд хэчнээн иргэнээ гаднаас татсан бол. Танд мэдээлэл бий юу?

-Чех улс гуравдугаар сарын 15-аас эхлэн хөл хорио тогтоосон. Энэ үед коронавирусээр 100 хүн өвдсөн байсан. Өнөөдрийн байдлаар 6000 гаруй хүн өвчилсөн байна. Нэмж халдвар илрээгүй. Дотооддоо өвчний тархалтыг сайн барьж байгаа. Европын  орнууд дунд Чех улс хатуу дэглэмтэй байсан нь халдварыг тогтооход чухал нөлөө болсон гэж олон улсын байгууллагууд үзсэн. Тиймээс дөрөвдүгээр сарын 27-оос эхлэн хөл хориогоо 50 хувиар бууруулсан. Засгийн газраас нь ажилчдынхаа цалин 80-100 хувь өгч байсан. Мөн гадаад улсаас 26 мянган иргэнээ авчирсан. Ингэхдээ олон дамжлага нислэгтэй иргэдээс тал зардлыг нь заримыг нь үнэ төлбөргүй авчирсан. Иргэдийнхээ хувьд сайн арга хэмжээ авч байгаа. 

-Та бүхэн Монголын Элчин сайдын яамандаа хүсэлт гаргаж үзсэн үү. Ямар хариу өгч байна вэ?

-Би 13-15 насны хоёр хүүхдээ гэрт нь үлдээгээд ирсэн. Тиймээс нутаг буцах боломж, арга зам юу байна гэдгийг бүгдийг нь судалж байна. Чартер нислэгт хүсэлтээ өгсөн. Ер нь Элчин сайд руугаа яриад ямар ч нэмэргүй юм байна лээ. Харин олон улсын байгууллагаас хөтөлбөр гаргасан байхаар нь орчуулагчаар дамжуулж мэдээлэл авсан. Одоо хэчнээн хүн хандсан байна, нөхцөл байдал ямар байгааг байнга холбогдож мэдээлэл авч байна.  

-Уг нь Монгол руугаа буцах хүсэлтэй 200 гаруй иргэн онлайнаар бүртгүүлсэн гэсэн. Харин гарын үсгээ шуудангаар явуулаад л асуудал нааштай шийдэгдэх зүйлд 80 орчим хүн л бүртгүүлсэн гэхээр иргэд жаахан хойрог хандаж байх шиг санагдаж байна?

-Надтай мессенжерээр холбогдож байгаа хүмүүсийн ихэнх нь шуудангаар захиагаа хүргэе гэвч даанч завгүй байна. Гарч чадахгүй байна. Маргааш л явуулъя зэргээр их хойрог хандаж байгаа нь ажиглагдсан. Чех улсад албан ёсоор, ажлын гэрээгээр амьдарч байгаа 5000-7000 иргэн байдаг. Эднээс Монгол руугаа буцъя гэсэн хүн бараг байхгүй. Харин над шиг шалтгаантай ажлаар ирсэн 75-80 хүн байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • UUGAN (176.77.147.71)
    Khongoroo Honey EMAIL HAYAG YUM UU FACEBOOK HAYAG YUM UU HEREV FACEBOOK HAYAG BOL ZURAG YAMAR VE
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Иргэн (211.36.136.140)
    Одоо тэгээд үнэгүй нутагруу нь хүргээд өгье гэхээр манайхан жоохон идэвхгүй царайлаад яг яах гээд байгаан мэдэгдэхгүй орк зан гаргаад байдаг шүү
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (66.181.161.26)
    Нямхүү эмчдээ ажилын амжилт.халдвар таарахгүй төлөө олон хоног тэмцэж байгаа эмч сувилагч нартаа баярлаад бахархаж явдаг.олон сар нойр хоолоо мартаж халдвар оруулахгүй төлөө тэмцэж байхад шантаач өнөрөө мөнхбаясгалан зэрэг нөхдүүд ичиж амьдраасай.хүн тайлбарлаад яриад байхад тэнэг асуулт тавьж хүнийг уурлуулж байхаа болимоор юм.өнөрөө мөнхбаясгалан 2 энэ өвчнийг эмчилж чадахгүй нь ойлгомжтой ш тэ.ажилыг зүгээр хийлгэчих
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
    • Zaragch
      Zailaach ee mongold bolj bgaa asuudliig fever geed Delhiin niited Tsatsaag bgaa bol chi ooroo mongol ulsiiin toloo yu hiiv heden setgvvlchid chini ydaj vneniig ard tvmend tvgeeh gej l yvna daa
      2020 оны 05 сарын 02
  • Иргэн (82.144.201.2)
    Хонгор зул тай яаж холбоо барих вэ
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
    • Сайн байна уу
      Khongoroo Honey гэсэн хаягаар холбогдоорой
      2020 оны 05 сарын 01
  • иргэн (103.26.193.219)
    тусгаарлах байрны хөлсийг төлөх юм уу. хэрвээ тусгаарлах болон халуун цэг дээр ажиллаж байгаа эмч нарын ачаалал их болсноос хохирол гарвал яах вэ барагдуулах юм уу
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • боломж байна (103.229.120.240)
    ЭНД ирэхэд нь тусгаарлах байр л хэрэгтэй юм байна.
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    13 цаг 36 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    13 цаг 48 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    13 цаг 52 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    13 цаг 53 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    13 цаг 59 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    14 цаг 4 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    14 цаг 7 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК