Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хархорумыг  нийслэлээр өргөмжилж дэлхийн хот болгоё!

2020-5-02
0
ЖИРГЭХ

Энэ онд Монголын эзэнт гүрний нийслэл, дэлхий дахины даяаршлын өлгий хот Хархорум (Хар хүрэм)-ыг байгуулсны 800 жилийн түүхэн ой тохиож буй билээ. Энэ талаар шагшин байх ёстой атал таг чиг буйд харамсал төрнө. Тэртээх 2004 онд “Зууны мэдээ” сонинд бичиж байсан МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэх нийтлэлийг дахин толилуулж байна.

Чингис хаан дэлхийн донсолгосон түүхэн зарлиг шийдвэрийнхээ нэгийг 1220 онд гаргасан нь Хархорумд Их Монгол Улсын нийслэлийг байгуулахаа зарласан явдал байлаа. Эзэнт гүрний нийслэл байсан дэлхийн хот Хархорум түүхийн урт хугацаанд ач холбогдлоо алдаж, өдгөө түүхч археологичдын судалгааны объект төдий үлджээ. Энэхүү Их Монгол Улсын нийслэлд дэлхийн зургаан том шашны сүм хийд зэрэгцэн оршиж байсан нь Чингис хааны аливаа шашин, үндэстнийг алагчилдаггүй даяаршлын өрхийг анх татаж байсан нь өөрийн эрхгүй ой тойнд үндэслэнэ.Харамсалтай нь Их Монгол Улсын гол төвд сүндэрлэн байсан даяаршлын өлгий энэ хот Хубилай хаан нийслэлийг Хятадад шилжүүлсний улмаас тэргүүлэх байр суурь, хөгжил нь саарах болж, хожмоо Мин улсын довтолгоонууд хийгээд Монголын бага хаадын тэмцлийн улмаас газрын хөрснөөс арчигдсан юм.Феодалын бутралын үед туурин дээр нь Эрдэнэзуу хийдийг байгуулж байсан нь өвөг дээдсийн минь төрийн уламжлалт бодлого байсныг анхаарууштай. Дэлхийн нийслэл байсан Хархорум ийм л богино настай, даяаршлын өлгий хот байв. 2003 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүнд улсын нийслэлийг Хархорин руу шилжүүлэх тухай заалт орсон билээ.

Алт, зэс, нүүрс, уран гээд байгалийн шавхагдашгүй баялаг тэдний нүдийг эргэлдүүлэх болов. Дэлхийн соёлт улс гүрнүүдийн хувьд төрийн төв буюу нийслэл хотоо хаана байгуулах, хэрхэн шилжүүлэх нь улс орны онцгой асуудал төдийгүй үндэстнийх нь “Ахиллын өсгий” байдаг. Энгийнээр хэлэхэд нийслэл гэдэг хааны ордон юм. Эртнээс төр улсаа байгуулж ирсэн орнуудын туршлагаас харахад уг ордноо тойруулан төр захиргаа, худалдаа, соёлын барилга байгууламжаа хэрхэн байгуулж ирсэн нь нэг л хэв шинжтэй байх. Хамгийн гол нь өөрийн соёл иргэншил, сүр хүчийг цомхноор илэрхийлсэн, улс орны зангилаа болсон төвлөрөл байдаг. Тийм ч учраас хүчирхэг улс гүрнүүд оюун санааны бахархал, бэлгэдлээ нийслэл хотдоо шингээж өгөхийг нэн тэргүүнээ тавьсан улс төрийн бодлогыг түлхүү баримталдаг юм билээ. Нийслэл хот олон хүнтэй байх албагүй. Хүн амынхаа тоогоор дэлхийд долоодугаарт бичигддэг японуудын аравны нэг хүрэхгүй хувь нь Токиод оршин суудаг. Харин манайд эсрэгээр. Хүн амынхаа тал хувийг агуулсан Улаанбаатарын өнөөгийн бачимдалтыг хэн ч хэлнэ. Улс бүхэн өөрийн нутаг дэвсгэр, хүн амдаа зохицсон статустай байдаг. Тэгэхлээр 350 мянгаас хэтрэхгүй хүн амтай хот байх нь Хархорумын жинхэнэ дүр зураг байгууштай. Яагаад гэвэл Хархорин орчмын газар нутаг нь аялал жуулчлалын том төв болон хөгжих боломж бий учраас хүн амын сэлгэлт, суурьшилт үүнийг дагалдах учиртай.

Дэлхийн улс орнуудын жишгээс харахад шинэ тутам үүссэн орнууд ихэвчлэн нийслэлээ шилжүүлэн байгуулдаг. Тухайлбал, Америк, Канад, Австрали гэх мэтийн орон байна. Сүүлийнхээс Казахстан гээд тоочиж болно. Яагаад Канадууд Торонтогоо, Америкууд Нью-Йоркоо, Австралиуд Сиднейгээ орхив. Өнөөгийн Казахууд яагаад Алма-Атаг орхиж Астанаг нийслэл болгов. Энэ нь ерөнхийдөө бүгд найрамдах засаглалтай улс орнууд өөрсдийгөө цоо шинээр сэргээн мандуулах гэсэн хандлагаас урган гардаг.  Харин Европын хуучин хаант засаглалын өв уламжлалтай орнууд омог язгуурын тэмцлийн ялалттай холбоотой үзэл дээрээ түшиглэн нийслэлээ байгуулж байв. Дэлхийд нийслэлээ шилжүүлээгүй нэгээхэн ч орон үгүй. Чингис хаан нийслэлээ Аураг ордоос Хархорум руу шилжүүлэхдээ төр засаг, эдийн засгийн төв байршлыг харгалзсанаас гадна дэд  бүтцийг түшсэн хэрэг. Алдарт торгоны замтай нийслэлээ ойртуулах нь Их Монгол Улсын хөгжилд үлэмжхэн үүрэгтэйг бодолцсоных юм. Үүнээс харахад замаа дагаж хот нь бий болдог олон улсын жишгийг манайхан тэртээх XIII зуунд ч олж харсан байгаа юм.АНУ-ын ихэнх хот хоёр эргээрээ голдуу байдаг нь усан замаа бараадсан онцлогтой. Гэхдээ сонгодог өв уламжлалтай орнуудын нийслэлээ шилжүүлэх үйл явц нь үндэсний онцлогоосоо хамаараад ямагт хуучин руугаа тэмүүлэх хандлагад захирагддаг байна.

Тухайлбал, Баруун Европын Парис, Берлин, Ром, Лондоныг солих оролдлого гарч байсан авч өв уламжлалаа, сонгодог хэв маягаа орхихоос угсаатны сэтгэл зүй нь татгалзжээ. Коммунизмын үеийн оросууд Санкт-Петербургээс нийслэлээ Москвад шилжүүлсэн нь дээр өгүүлсэн Европын жишгийг дагаснаас гадна газар зүйн байршлаа харгалзан үзсэнийх билээ. Энэ мэтчилэн янз бүрийн шалтгаанаар Азиас л гэхэд Өмнөд Солонгос гурав, Хятад дөрвөөс таван удаа нийслэлээ сольсоор ирсэн байдаг.

Түүхээс үзэхэд манай орон XVI зуунаас хойш буцаад Хархорум орчимд төвлөрөх боломж байсан авч энэ нь шашны тэмцлийн улмаас бүрэлдсэнгүй. Эрдэнэ зуу анх улааны шашны маягаар байгуулагдсан байдаг. Үүнээс нүүр буруулагсад буюу шарын шашныхан өөрсдийн эрх ашгаа чухалчилсан нь өнөөгийн Улаанбаатарын үүсэл суурь болсон юм. Эдүгээ бидэнд нийслэлээ шилжүүлэх бодит шалтгаан гэвэл тун олон. Наад зах нь утаа, тоосжилтын нөмрөгөө тайлж орхино. Хүн ам нь эрүүл сэтгэхүйтэй болно.Төвлөрлийг сааруулах, хөгжлийн шинэ төв бий болгох гэдэг нэг хэрэг. Хамгийн гол нь өөрийн үндэсний хүчтэй идеалгүй болсон өнөөгийн монголчуудад түүнийгээ эргүүлэн авчрах нэг хэлбэр нь нийслэлээ Хархорумд байгуулах явдал юм. Монгол Улсын төрийн төдийгүй, түүх соёл, шашин, аялал жуулчлалын маш том төв байх бэлгэдэлт дүр зураг ирээдүйн Хархорумаас харагддаг.

Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Анх бүсийн тулгуур төв Хархоринтой нийслэлийг давхцуулахгүй гэж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан байгаа. Хархориноос 20-иод км-ийн наана, бүсийн босоо тэнхлэг мянганы зам төмөр замтайгаа холбогдохоор төлөвлөж байлаа. Төмөр зам нь манай орны баруунаас зүүн нутгийг холбохоор төлөвлөж буй шинэ сүлжээ юм. Манайд сүүлийн үед идэвхтэй хөгжиж буй аялал жуулчлалын тэргүүн бүсэд Хархорин орчмын нутаг ордог гэдгийг дээр өгүүлсэн. Энэ салбарын хөгжлийг ирээдүйн нийслэлийн бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн хурдтай зайлшгүйгээр уялдуулан “араг яс”-ыг нь зангидах явдал нэн чухал. Хот босгож болно.

Төрийн эрх үүргийг хадгалж, онцгой статустайгаар орших шинэ нийслэлээ байгуулахдаа бид дэлхийн орчин үеийн супер төлөвлөлтийг хайх, тэргүүн ололтыг ашиглахыг урьтал болгох ёстой. Өнөөдөр дэлхийд гайхуулсан, шагшруулсан, алмайруулсан өөрсдийгөө дөвийлгөн товойлгосон үлгэр домгийн гэмээр бүтээн байгуулалтыг улс үндэстнүүд эрхэм болгодгоос ангид байх аргагүй.

Энэ нь тэдний ирээдүйн үнэт өв, мандан бадрахын тооно байх учиртайг тооцоолсон хэрэг. Үнэнийг хэлэхэд бид Улаанбаатар болон Дархан, Эрдэнэтийг эс тооцвол өөр хотгүй. Хот гайхамшигтай байхынхаа хэрээрээ хөгжил дэвшлийг дагуулдаг нь даяаршиж буй энэ ертөнцийн төрх болжээ.

Дахин хэлэхэд шинэ нийслэл маань Монгол үндэстний дахин сэргэлтийн эрч хүчний төв байна, тэнд үүнийг илтгэсэн, харуулсан өнгө төрх бүхий гайхамшигтай бүтээн байгуулалт бий болох учиртай.

Тэгж чадаж гэмээнэ бид дэлхийг соронзон мэт татаж өөрсдийгөө таниулж чадахсан билээ.Шүр сувд шиг үндэстэн гэдгийгээ илтгэн харуулах ганц боломж энэ. Хархорин хийгээд түүний хавь орчим, Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт газрууд нь эртний өвөг дээдсийн маань (Хүннү, Нирун, Түрэг, Уйгар, Кидан, Монгол) засаглалын өлгий, түүний ул мөрийг гайхалтайгаар нуун хадгалсан бүс нутаг. Манай эзэнт гүрнээс хойшхи түүхийн олон улбаа энд бий. Энэ бүхнийг гойд уран санаагаар баяжуулан харуулмаар. Гэхдээ уламжлалыг шинээр олж харсан, дэлхийн орчин үеийн хот байгуулалтаас өөрөөр бодож олсон буюу бусдад үлгэр дууриал болохуйц баймаар.

Өөрөөр хэлбэл, шинэ үеийн монгол угсаатны цоо шинэ санаачилга, дэглэлт байх ёстой. Түүх соёлын дурсгалт зүйлс бол аялал жуулчлалын жинхэнэ өгөөш гэдгийг бид мэднэ. Энэ үүднээсээ бараг Таж махал, Хагортын оршуулга, Эйфелийн цамхаг, Кремлийн ханатай нэр цуугаар эн дүйцэхүйц хэмжээний Өгөөдэй хааны Түмэн амгалант ордон, буддын шашны Эрдэнэ зууг шинээр төсөөлөн бодох нь бидний эх оронч үүрэг болж байна. Мөн шинэ нийслэл олон улсын санхүү, бизнес, урлаг соёлын нэг төв байх учиртайг саная. Манай улсын эргэн тойронд Токио, Сөүл, Осака, Хонгконг, Тайпэй зэрэг олон улсын санхүү бизнесийн төв хот байршиж, бүс нутгийн цохилох зүрх болсоор байгаа. Ирээдүйд эдгээр хоттой хэрхэн холбох нь өнөөдрийн хот байгуулалт, түүнд чиглэсэн үзэл баримтлалаас эхлэх билээ. Олон улсын агаарын тээврийн болон техник технологи, соёл иргэншлийн төв болох загварчлал ч гаргаж болно. Биднийг дэлхийд Чингисийн Монгол гэдгээр нь мэддэг юм бол олон жил ярьсаар ирсэн Чингисийн алдарт цогцолборыг тэнд л байгуулъя. Жуулчдыг даллан дуудах том суваг болох нь тодорхой. Түүнчлэн уг цогцолборыг “тойрон” монгол үндэстний эрхэмлэх үнэт өв бүрэлдэн бий болно. Мөн Орхоны ай савд алдарт Хүннү гүрний Луут хот байсныг санацгаая. Бид зөвхөн Чингисийн монголчууд биш, Модуны монголчууд билээ. Аялал жуулчлал гэснээс Улаанбаатарт байхгүй өндөр зэрэглэлийн зочид буудлууд, түүнийг дагасан үйлчилгээ, соёлын цогцолбор ч баригдах нь зүйн хэрэг. Харин илүү дутуу “овоохой” нэмэхийн хэрэггүй. Юуны өмнө “ах” Улаанбаатартайгаа дэд бүтцийн хувьд бүх талаар холбогдсон байх нь чухал хэрэг болж байна. Агаарын нислэг, хурдны зам, цахилгаан галт тэрэг гэх мэт. Иймээс Хархорум орчмын одоогийн тэлэлтийг зөв зохицуулах хэрэгтэй.

Төрийн зүгээс онцгой бүс гэж үзээд тэр хавийн газрын зөвшөөрлийн асуудлыг төр “эзэгнэх” шаардлага урган гарч байна. Элдэв жуулчны баазууд, уугуул иргэд олшрохыг хориглох гэх мэтээр төрийн зүгээс шийдвэрлэх чимхлүүр ажил их бий. XXI зууны Монголын хөгжлийн эхний том төлөвлөлт болсон шинэ нийслэлийг байгуулах явдал дан ганц бидний хүчин чармайлт, эх оронч зүтгэлээр бүтчихгүй л дээ. Олон улсын санаачилга, хамтын оролцоог бодолцож таарна. Ирээдүйд тэнд байрлах гадаадын Элчин сайдын яамдын барилга байгууламжийг барихдаа одооноос тендер зарламаар байна. Шинэ нийслэлийн хот төлөвлөлт нь Монгол Улсын хөгжилтэй холбогдсон байх учир гадаадын бүх хөрөнгө оруулалт үүнд захирагдах нь зүйн хэрэг болох юм. Чингис хаан зарлиг болсон тэрхүү 1220 оны давхцал 2020 он хүртэл гол барилга ордонгуудаа төлөвлөж амжъя. Монголын төв хэсэгт орших Орхоны хөндийд дэлхийн соёл иргэншлийн өлгий байсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ үүднээсээ тус бүс нутгийг дэлхийн өвд бүртгэн авсан нь шинэ нийслэлийн ирээдүйд тун таатай нөлөө үзүүлэх юм. Дээр өгүүлснийг хураангуйлбаас Хархориныг Монголын шинэ нийслэл болгон гайхамшигтайгаар цогцлоон бүтээх нь гагцхүү манай улсын төдийгүй олон улсын асуудал болж хувирна.

Улсын нийслэл заавал олон хүн амтай байх албагүйг дээр өгүүлсэн. Америкууд 10 сая хүн амтай, үйлдвэр, худалдаа, бизнесийн нүсэр төв Нью-Йоркт бус 400-гаад мянган хүн амтай Вашингтонд нийслэллэсэн нь цомхон, цэвэрхэн, таатай орчинд байх гэсэн нэг эрмэлзэл байдаг. Турк улс долоон сая хүнтэй боомт хот Станбулд бус 400 мянган хүнтай Анкарад, Пакистан зургаан сая хүнтэй Карачид бус 400 мянган хүнтэй Исламабадад, Швейцарь 200 мянган хүнтэй Бернд нийслэлэх болсон. Тэгвэл бид 50-200 мянган хүнтэйгээр шинэ нийслэлдээ төвлөрч болох нь ээ.

Берлин хот 1871-1945 оны хооронд 74 жил улсын нийслэл байв. Дэлхийн улс төрийн бодлого, нөлөөлөх хүчин зүйлсийн улмаас өрнөдийнхөн 1949 онд эзэмшлийнхээ гурван бүсийг нэгтгэж ХБНГУ-ыг байгуулсан юм. Үүний улмаас нийслэл хоттой байх шаардлага гарч ирэв. Жижиг хот Бонн нийслэл болсон түүх энэ. Бонн хот ийнхүү 40 гаруй жил улс төрийн шимээр ундаалж амьдарсан азтай хот болсон юм Бонн одоогийн байдлаар 300 мянган хүн амтай. 1991 онд улс төрийн өөрчлөлтөөс хамаарч уг хот ирээдүйн хөгжлийнхөө стратегийг шинээр эргэн харах болов. Нийслэлийг Берлинд шилжүүлэхэд уг хот 20 мянган ажлын байраа алдсан зэрэг олон хохирол амссан нь бий. Бид Улаанбаатарт бий болох янз бүрийн эрсдэлийг урьдчилан харахгүй бол горьгүй. Эл “хохирол”-ыг нөхөхийн тулд пүүс, компани, шинжлэх ухааны байгууллагуудаас одоо ч Бонн хот руу шилжүүлж байгаа юм билээ. Нийслэлийн статусыг хүлээлгэн өгөх, авах, харилцан хүндэтгэлийн асуудалтай холбогдуулан холбогдуулан хамтран ажиллах, харилцан туслах үүрэг хүлээсэн гэрээг Берлин Бонн хотууд 1994 онд байгуулж байв.

Энэ туршлагыг Их Улаанбаатар дүү Хархорумтой байгуулж л таарах байх. Энэ нь манай улсын эдийн засгийн байдал тогтвортой байх нэг нөхцөл болох нь дамжиггүй. Германууд нийслэлээ шилжүүлсэн нь нэгдсэн Герман улс бол хүчирхэг гүрэн хэвээр юм гэдгээ дэлхийд илтгэн харуулж, өөрийн өнгө төрх, имижийг шинээр бүрдүүлсэн хэрэг байв. Илүү хөгжилтэй өрнөдийн бүс дорнодын бүсээ тэтгэх стартегийн бодлого ч явагдсан нь бий. Манайд төвлөрлийг сааруулах төдийгүй хөгжлийн шинэ голомт бий болгох гэж буйгаараа дээрхтэй агаар нэг болно.

Казахууд нийслэлээ Алма-Атагаас Астанад 1997 оны намар шилжүүлсэн. Нийслэлээ богино хугацаанд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, олон улсын тендер зарласан нь үр дүнд хүрсээр буй. Нийслэлээ шилжүүлэх болсноо тэд улсынхаа төвд байршуулж, мөн газар хөдлөлтийн болон үерийн бүсээс зайлуулсан гэж тайлбарладаг ч судлаачид үүний шалтгаан нь ОХУ-ын дотоод улс төрийн байдал тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авч байгаатай холбон тайлбарладаг. Одоо болтол Астанаг шинэ нийслэлийн зориулалтаар төвхнүүлэхэд жил бүр олон зуун сая ам.доллар зарцуулж байгаа гэсэн. Турк, Персийн булангийн баян орнуудын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч, Парламентын ордон, ГХЯ-ны байр, “Анкара” зочид буудлыг барьсан гэдэг.Бид ч гэсэн олон улсын тендер зарлаж, ийм туршлагаар алхахаас өөр замгүй.

Австралийн нийслэл Канберра бол Сиднейгээс 300 км-т орших орчин үеийн бэсрэг хот. Тэд Канберра хотыг анх төлөвлөж эхлэхдээ бусад орны нийслэлтэй эн зэрэгцүүлэх, австралиудын бахархал болон эв нэгдлийг илэрхийлсэн сайхан хот болгон байгуулахаар эрмэлзсэн, энэ ч зорилгодоо хүрсэн. Манайд жинхэнэ үлгэр авууштай туршлага. Нэгэн үе Улаанбаатар хот буурал Европыг санагдуулдаг байв. Харин Хархорумд бид монгол үндэстний онцлог, дэлхийн бүтээн байгуулалтын гайхамшгийг хослуулсан супер хотыг цогцлоох ёстой.

Нөгөө талаар, бид үндэсний идеалиа хүчтэй болгож, цоо шинээр энэ зуунд сэргэн мандахын бэлгэдэл Хархорумаас сацарч байх учиртай. Барууны хийгээд Хятад, Солонгос, Японы соёлын түрэлтээс ангид, монгол үндэсний дархлаа болсон газар бол чухамхүү Хархорум байх юм. Эндээс бид даяаршлын давалгаан дунд тэнцвэртэй хөвж явах үндэсний эрх ашгийг цухалзуулж чадахсан билээ. Улсын нийслэлийн загвар шалгаруулах тендерийг австралиуд 137 төслөөс шилж архитектор Гриффиний загварыг сонгосон байдаг. Австралийн гадаад харилцаа өргөжихийн хэрээр бусад улсын ЭСЯ-д шинээр нэмэгдсээр байжээ.

Энэ нь манай орны одоогийн нөхцөл байдалтай ижил байгаа юм. ЭСЯ-ны ихэнх байр нь тухайн орны архитектурын онцлогийг харуулсан байгууламжууд байв.

Бид Хархорумд гадаадын ЭСЯ-ны барилгыг байгуулахдаа тендер зарлаж, шинэ хотын өнгө жавхааг дэлхийн супер ололтуудаар баяжуулахаа мартаж болохгүй Бразилууд гурван Үндсэн хуулийн (1891, 1934, 1946) нүүр үзсэн бөгөөд Үндсэн хууль боловсруулах бүрдээ шинэ нийслэлийн асуудлыг байнга хэлэлцдэг байж. Энэ бүхэн санхүүгийн асуудлын улмаас хойшилсоор 1958 онд анхны гудамжаа байгуулж эхэлжээ.Энэ нь шинэ нийслэл байгуулахад ихээхэн нухацтай ханддагийн жишээ юм. Мөн 1810 онд шинэ хотын асуудлыг хэлэлцэхэд Португалийн хааны зөвлөх Оливериа “Нийслэл хот бол эрүүл саруул, аз жаргалтай, энгийн даруу, олон хүний дуу шуугиан, нийгмийн элдэв хорт зуршлаас ангид байх ёстой” гэж онцолсон нь сонирхолтой. Бразилиа, Канберра, Вашингтон хотын үндсэн суугчдын дөрөвний гуравт нь Засгийн газраас ажил олгож, анхны оршин суугчдад ажил, үйлчилгээний давуу эрх олгох арга хэмжээг авч байсныг бид бодох ёстой.

Түүнчлэн нийслэл хотыг байгуулах төслүүд нь имиж, сонголт, дизайнаар өвөрмөц байдаг байна. ХБНГУ, Казах, Австрали, Нигери, Япон улс нийслэлээ шилжүүлэхдээ маш шийдэмгий алхам хийж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж байв. Тиймээс бид ямар ч эрсдлээс эмээлгүй зүтгэх хэрэгтэй байна. Нөгөө талаар үндэсний ухамсрын шинэ үзэл санааг хөтчөө болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, сонирхлыг нь төрүүлэх, шинэ бүтээн байгуулалтаар улс орныхоо хөгжлийн амь цогийг нэмэх нь нийслэлээ шилжүүлж байсан орон бүрийн нийтлэг тал байсныг мартаж болохгүй. Улсын нийслэлийг Хархорумд шилжүүлж, сэргээн босговол Монгол цоо шинээр хөгжинө, мандана. Даяаршилд, ижилсэлд уусч алга болохын аюулыг гэтлэх цорын ганц боломж, үндэсний дархлаа ч байж магадгүй.  Үүнээс ухрах эрх бидэнд байхгүй.

Энэ цэнхэр бөмбөрцөгт Монгол Улс маань үүрд гэрэлтсээр байх болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • бб (64.119.25.240)
    Дэмий, хайран сайхан нутгийг хог болгоно. Баахан ухамсаргүй юмнуудаар дүүрвэл Хархорин зүгээр л архины хөндий болно. Үүний оронд аялал жуулчлалаа дэмж
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.18)
    Тэгэж сайхан нутагаа хамруулаад яахавдээ одоо байгаана хангалттай
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Усан нүдэт (192.82.73.176)
    Уг нь хоёр том хоттой болчихвол ард иргэдэд амьдралд нь күйэй мөн хэрэгтэйсэнж. Бат-Үүл Мэр байхдаа Хар-Хорин бол ирээдүйн нийслэл юм гэсэн баримт бичиг гаргаад л сүржигнээд байсан даа
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • иргэн (150.129.141.29)
    Ёстой зөв санаа. Нийслэлээ нүүлгэсэн, байршлыг нь сольсон олон жишээ байна. Заавал том хот байх албагүй. Герман гэхэд 50 мянга орчин хүнтэй Бонн хотод олон жил нийслэл нь байсан.
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.126.89.180)
    Нийслэлээ Хархорумд шинээр барья,зөв зоригтой шийдвэл хөрөнгө нь олдоно,
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.212.118.105)
    Астана хуучин Целининград ямар байсан яаж толовлолт хийж шилжиж суурьшсаныг л ойрхоноос судлаад тор засаг Их хурал яамдууд эхлээд шилжээд явахад 4уулан дундаа цунх барьдаггуй алба горилдоггуй хурэлцээтжй сургууль цэцэрлэг эмнэлэгтэй тугжирэлгуй хуучин хотдоо нэг хэсэг ая тухтай улдэнэ дээ
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.90.243.62)
    Хамгийн амар, зардал багатөй хь Дархан шүү дээ. Дэд бүтцийн зардал маш бага, газрын хэмжээ их болно
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    tyyhen helbereer ni joohon barij goe, chimej hogjyylj l bolno …ternees bish tend eroosoo odoonii tohiromjgui betonoor dyyrgeh hereggui, naana chin er ni ondor barilga barihiigch horigloh estoi, balairaad delhiin hot ch geh shig…..
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Balai um byy yariach Mongoliin tyyh helbereer ni hogjyylj yneheer saihan hot bolgoh ni zov aajmaar …gehdee niislel bolgono nyyne gej soliordogoo zogsoo !!!! Delhiin uls ornuud ooo manai niislel tend baisan geed nyygeed baidaggui …tyyheeree l baharhaj hogjyylj yarij helj, tyyhendee bichdeg…teneg balai asuudlaa bolioch
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    Ашигт малтмалын нэг томоохон ордтой дүйцэх хэмжээний зардал л гарна шүү дээ!!! Манайд байгалийн баялаг хангалттай бий. Даанч төр засагт гарсан сармагчингуудад толгой (бодлого) гэж алга л даа!!!!
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • saraa (59.153.114.82)
    Masn buruu, Hot bolgobol baahan baisnin bariad busad hotoos ualgagdah umgui bolno, Harin tuuh dursgaliin gazar hebeer ni bailgaj tuuhen tom muzei baiguulj juulcndad uzuuleh ongon dagsnin gazraar ni hadgalah ni zob
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
    • Яаг зөв санаа бодол адил хүн байна аа
      2020 оны 05 сарын 02
  • Zochin (103.26.194.222)
    Мөнгөтэй орны хийдэг ажил байхаа. Худлаа хөөрлөөр ард түмнээ чирэхээ болиосоо доо
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
    • иргэн
      Утаа арилгах мөнгөөр бараг шийдчихнэ. Хэдэн барилга бариад яам тамгын газар ороход болно.
      2020 оны 05 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    11 цаг 56 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    12 цаг 9 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    12 цаг 13 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    12 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    12 цаг 20 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    12 цаг 25 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    12 цаг 28 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК