Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Батсуурь: Засгийн газраас НДШ, ХАОАТ-ыг чөлөөлнө гэсэн нь хүүхэд хуурахтай адил зүйл. ШИНЭ нам ийм зүйл хийхгүй ажил

2020-5-05
0
ЖИРГЭХ

Цаг үеийн асуудлаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-Та ШИНЭ намын Эдийн засгийн бодлогын даргаар ажилладаг. Танай намаас эдийн засаг, төр, засгийн бодлого шийдвэрт багагүй шүүмжжлэлтэй хандаж байна. Яг ямар үндэслэлээр юм бэ?

-Эдийн засагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ихэнх улс оронд онцгой нөхцөлийн үед эрүүл мэндийн салбартайгаа зэрэгцэн эдийн засгийн салбараа авч явж эхэлдэг. Ялангуяа Япон, Солонгос, Хятад зэрэг орнууд энэ нөхцөл байдлыг давчихлаа. Эдгээр улсын хувьд оргил цаг үе нь өнгөрсөн. Эдийн засгийн цохилт хожуу орж ирдэг учраас онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсын хувьд коронавирус гарахад эрүүл мэндийн салбараас өөр ямар ч арга хэмжээ аваагүй. Эрүүл мэндийн салбарт эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд дэлхий дахинд үлгэр жишээ болж байна. Гэвч эдийн засгийн хувьд хоёр сар гаруйн хугацаа өнгөрсний дараа ШИНЭ намын шахалтаар коронавирусний эдийн засагт үзүүлэх нөлөөг судалж эхэлсэн. Үүний хор уршиг нь эхнээсээ гарч эхэлж байна. Энэ онд манай улсын эдийн засаг зургаан хувиар өснө гэсэн тооцоолол байсан ч бүтэхгүй болсон нь тодорхой боллоо. Энэ байдлаар цааш явбал эдийн засаг хасах руу орж ч магадгүй байна. Яаралтай арга хэмжээ авч эхлээгүйн улмаас хор уршиг нь аль хэдийн гарч эхэлсэн. Тухайлбал, хоёр, гуравдугаар сарын байдлаар гадаад худалдаа 30 хувь буурсан. Мөн төсвийн орлого тасалдаад эхэлсэн. Төсвийн тасалдал 700 тэрбум магадгүй нэг их наяд төгрөгт хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хоёрдугаар улирлын дүнг харахыг хүсч байна.

-Тэгвэл танай намын зүгээс ямар санал гаргаж байгаа юм бэ?

-Хамгийн эхэнд коронавируст нэрвэгдэж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх ёстой байсан. Энэ салбарт нийт 800 мянган хүн ажилладаг. Хилийн хориг тавигдсанаар худалдаа үйлчилгээний салбарынхан аргагүйдхэд хүрээд байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээл болон түрээсийн дарамт байдаг. Ийм арга хэмжээ хэрэгжүүлсэн бол илүү бодитой алхам болох байсан. Түүнээс биш орлогогүй хүмүүсийн орлогын албан татварыг чөлөөлөөд яах юм бэ?. Тэдэнд ийм төрлийн дэмжлэг үзүүлэхэд 800 тэрбумаас 1.3 их наяд төгрөг зарцуулахаар байна лээ. Хоёр сарын арга хэмжээ авагдахад л манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дампуурдаг. Учир нь үйл ажиллагаа явуулахад нэгээс хоёр сарын л нөөц байдаг гэсэн үг. Тиймээс хамгийн их дарамт болж байгаа зээлийн дарамт, санхүүжилтийг  шийдэхэд л хангалттай байсан. Манай улсын хүн амын 30 орчим хувь нь ядуу гэдэг ч яг үнэндээ нэн ядуу статустай хамаардаг. Харин 60 орчим хувь нь ядуу. Үлдсэн 10 орчим хувь нь баян тансаг амьдралтай. Тиймээс эдгээр иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийт хүн амдаа чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн. Улсын хэмжээнд 930 орчим өрх бий. Эдэнд бэлэн биш юм гэхэд суурь хэрэглээний багц өгөх хэрэгтэй. Тухайлбал, хүүхдэд нь сарын 100 мянган төгрөгийн, том хүнд 200 мянган төгрөгийн багц гурван сар дараалан өгөхөд л 1.6 их наяд төгрөг зарцуулах тооцоо гарсан. Нэг талаар иргэддээ нөгөөтээгүүр, дотоодын хэрэглэгчдэдээ тус болж байна гэсэн үг. Гуравдугаарт, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ханш урьд өмнө байгаагүй хэмжээгээр буурсан. Мөнгө нь бэлэн бий. Засгийн газар 5.1 их наяд төгрөгөө хэрхэн зарцуулах эсэх нь ойлгомжгүй байгаад байна. Хоёрдугаар сараас хойш газрын тосны үнэ нэг баррель нь 30 ам.доллараас дээш гараагүй. Газрын тосны дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 22 ам.доллар байна лээ. Долоо хоногийн өмнөх байдлаар хасах руугаа орсон. Тиймээс онцгой нөхцөлийг ашиглан бензин нөөцөлж хадгалах хэрэгтэй. Улмаар АИ-92 бензиний үнэ 1000 төгрөгт хүрэх боломжтой.

-Иргэдэд бэлэн мөнгө тараах ёстой гэсэн шаардлага тавьж байсан?

-Бэлэн мөнгө тарааж болно. Ямар хэмжээний мөнгийг хэзээ тараахаас л шалтгаалах ёстой. Гэхдээ дулааны улирал дөхөж байна. Бэлэн мөнгө тараая гэхээр зарим нь архи уучихдаг муу зуршил бий. Тиймээс зөв шийдэл нь хүнсний суурь хэрэглээний багц тараах нь үр дүнтэй.

-Засгийн газрын багц мөнгийг гаднын зээл, тусламжаар бүрдүүлж байна. Ирээдүйд учирч болох нөхцөл байдлыг таашгүй учраас хэт үрэлгэн хандаж болохгүй гэсэн байр суурийг иргэдээс илэрхийлсэн. Тэгэхээр танай намын энэ санал биелэх хэр боломжтой гэж харж байна вэ?

-Хямд эх үүсвэртэй орж ирж байгаа мөнгө учраас хэрхэн зарцуулах нь чухал. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхэлдэг 800 мянган хүний ард дорж хаяж хоёроос гурван хүн байна. Тиймээс онцгой нөхцөлийн зээл гаргах ёстой гэж хэлээд байгаа юм. Түүнээс биш НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөх бол хүүхэд хуурсан л ажил. Бидний зүгээс банкаар дамжуулж иргэддээ тусалж чадахгүй юм бол байгаа мөнгөнөөсөө тусалъя гэдэг санал гаргасан.

-Өнөөдрийн байдлаар хүн ажилгүйдэлд өртөөд байна. Хориг арга хэмжээг эргэж харах асуудал хөндөгдөж байх шиг?

-Үйлдвэрлэл явуулж байгаа газруудын хориг арга хэмжээг цуцлах нь зөв. Валют орж ирдэг салбартаа илүү анхаарах, бизнесийг нь нээж өгөх хэрэгтэй.

-Хориг арга хэмжээг нэг талаар сонгууль дөхсөнтэй холбоотой гэж зарим улстөрч, иргэд ярьж байсан. Таны хувьд?

-Ямар ч зүйлийг аль ч өнцгөөс тайлбарлаж болно. Мэдээж сонгууль дөхсөнтэй холбоотой гэж тайлбарлавал илүү үнэмшилтэй болов уу.

-УИХ-ын сонгуульд оролцохоор 15 нам, дөрвөн эвсэл батламжаа авсан. Зарим намуудын зүгээс нэр дэвшигчдээсээ дэнчин авахаа зарласан. Танай намын хувьд санхүүжилтээ яаж босгох юм вэ?

-Ямар ч дэнчин авахгүй. Нэр дэвшигчдийн зүгээс тодорхой зардлаа өөрөөсөө гаргана. Мөн эвсэлдээ хамтарсан сурталчилгаа хийхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулах байх.

-Иргэдээсээ санхүүжих талаар өмнө нь хэлж байсан. Хандив өгч байгаа иргэн бий юу?

-Хандив өгье гэсэн иргэн их бий. Манай улс 1990 оноос хойш зургаан удаа дампуурлын байдалд орохоо шахлаа. Улмаар зургаан удаа ОУВС-ийн аварлын зээлд хамрагдсан. Энэ нь Монголын эдийн засгийн суурь тогтолцоо, систем нь буруу байгаагийн шинж. Тухайлбал, 4-5 жил болоод л дампуурлын ирмэгт тулж гаднаас зээлд авдаг. Энэ зээл нь хуримтлагдсаар 30 тэрбум ам.долларт хүрчихсэн. Үүнийг өөрчилье гэж манай нам зүтгэж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (192.82.76.192)
    Энэ нөхөр яг ямар сургууль төгссөн, ямар эдийн засаг сэргээсэн юм бол. Мэдэхгүй юмгүй мэдэх юмгүй яана даа. Нэг л том шүүмжлэгч.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    11 цаг 54 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    12 цаг 7 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    12 цаг 10 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    12 цаг 11 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    12 цаг 17 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    12 цаг 23 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    12 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК