Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

2020-5-06
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн (2020.05.06)  хуралдаан 10 цаг 49 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Хуралдааны эхэнд  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Тогтоолын төсөлд 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бол эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм.

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа  эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Дараа нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.    

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, санал хэллээ. Тэрбээр, зарчмын зөрүүтэй саналын томьёололд “найрлагадаа таван хувиас дээш хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүн импортлох, худалдахыг хориглоно” гэсэн агуулгын хүрээнд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг, ашиглагддаг хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж био технологийн аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг нийтээр нь хориглох вий гэдгээс болгоомжилж байлаа. 

Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, Хувиргасан амьд организмаас гаралтай таримал ургамлыг хориглох, дотооддоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох тухай энэ заалт дээр  Ажлын хэсэг дээр олон удаа ярилцсан. Хориглоно гэсэн хэлбэрээр оруулахгүйгээр ойлголтын зөрүүгээ арилгах шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн орчин үеийн био технологийн аргаар гаргаж авсан гэдэг нь генийн гажиг,  генетикийн өөрчлөлт гэдгээс тусдаа өөр ойлголт тул асуудлаа хольж хутгалгүй, хориглож болохгүй гэдгийг ойлгох шаардлагатай гэдгийг гишүүдэд анхааруулсан. 

Харин энэ үеэр Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат орон нутагт албан томилолттой яваа тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг уламжилж,  хэлэлцэх асуудлыг хойшлуулав. 

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.  

Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

 

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва “2050 он гэхэд 110 сая малтай болно гэсэн тооцоо байгаа ч, тэдгээрийн бэлчээрийн даац, усны хангамж, тэжээлийн тариалалт ямар байх талаар тодорхой хариулт байхгүй байгаа нь эргээд  ерөнхий асуудал болоод үлдэх вий” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал томоохон бичиг баримт мөн хэдий ч, учир дутагдалтай зүйл байна. Тодорхой асуудал дээр Ажлын хэсэг гараад зарчмын саналуудыг нэгтгэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болсон.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүдийн орон нутагт ажилласан тайланг хэлэлцэв.

Уг Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан, Хөтөл, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь, Ж.Энхбаяр болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын тариаланчдын холбоо болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд ажиллажээ.

Энэ талаарх тайланг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан.  

Хөдөө аж ахуйг дэмжих санд 2020 оны хаврын тариалалтад ОХУ-аас импортолсон 5 сортын 5,000 тонн үрийн буудай, 2019 оны ургацаас 10 сортын 4,460 тонн, нийт 9, 460 тонн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Үрийн нийт эхний үлдэгдэл 5000 тонноос 3892-ыг олгоод 808 тоон үлдэгдэлтэй, дотоодын үрийн нийт эхний үлдэгдэл 4,260 байснаас 2,863.74-ийг олгоод 1,396.20 тоннын үлдэгдэлтэй байна. Одоогийн байдлаар нийт 6,755.74 тонн үрийг 145 иргэн, аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаа 30 хувийг төлүүлэн үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэлт, хүрэлцээ хангамжийн талаар 2019 оны 339.4 мянган га талбайд улаанбуудай тариалж, 407.6 мянган тонн буудай хураан авсан бөгөөд ургацын урьдчилсан дүн гарах үеэр аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтад зориулан 42.0 мянган тн үрийн буудайн нөөц бүрдүүлэх боломжтой гэсэн санал ирүүлж байсан бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 7.5 мянган тонн нийт 49.5 мянган нь үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэх боломжтой гэсэн урьдчилсан төлвийг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч тайлан мэдээлэлдээ дурдлаа.  

Түүнчлэн тус яамнаас хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд 2020 оны эхэнд аймгуудаас авсан мэдээгээр аж ахуйн нэгж, иргэд 33.3 мянган тонн буудайн үр нөөцөлсөн дүн ирүүлсэн. Тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн 33.3 мянган тонн хөдөө аж ахуйг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газарт байгаа 7.5 мянга нийтдээ дотооддоо 40.8 мянган тн үрийн буудайн нөөц бүрдэж хаврын тариалалтад 13.2 мянган тн үрийн улаанбуудай дутагдах тооцоо гарсан байна. Тиймээс дутагдах үрийн буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор 15.0 мянган тонн буудайн үр авахаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж, хэрэгжилтийг зохион байгуулснаар нийт 17 аж ахуйн нэгж, байгууллагад 12.5 мянган тонн үрийн буудайн импортын зөвшөөрөл олгосон байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сан Оросын Холбооны Улсаас нийт 5 сортын 5000 тн улаанбуудайн үр импортоор авахаар гэрээ байгуулан ачилтыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эхлүүлж 5000 тонн улаанбуудайн үрийг бүрэн ачуулсан бөгөөд 04 дүгээр сарын 30-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 4804 тонн улаанбуудайн үр орж ирэхээс 4324 тонн, Баян-өлгий аймгийн Цагааннуур боомтоор 196 тонн улаанбуудайн үр орж ирэхээс 100 тонн, нийтдээ 4424 тонн улаанбуудайн үр орж ирснээр 576 тонн үр тээвэрлэлтэд явж байна. Мөн 12.5 мянган тоннын импортын зөвшөөрөл авсан 17 аж ахуйн нэгж, байгууллагаас 04 дүгээр сарын 30-ны байдлаар 6 аж ахуйн нэгж, байгууллага 5735 тонн буудайн үр нийлүүлсэн бөгөөд үүргээ биелүүлж чадаагүй аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлагагүй байдлын улмаас энэ хаврын тариалалтад зориулагдах байсан 6845 тонн улаанбуудайн үр нийлүүлэгдээгүй байгааг Д.Тэрбишдагва гишүүн мэдээлэлдээ онцлов.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн мэдээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захиалгаар ОХУ-аас импортлох 5 сортын тарих үрийн улаанбуудайнд хийсэн шинжилгээгээр 10.2 хувь нь үрийн стандартын шаардлагад тэнцэхгүй, 30.2 хувь нь 3 дугаар ангийн, 35.5 хувь нь 2 дугаар ангийн, 24 хувь нь 1 дүгээр ангийн чанарын шаардлага хангаж, 68.4 тонн үрийн шинжилгээний хариу гараагүй байна гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн мэдээлэлдээ дурдлаа.  

Ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ, Төв аймгийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Сэлэнгэ аймгийн Засаг дарга танилцуулгадаа аймгийн хэмжээнд хаврын тариалалтанд 251 аж ахуйн нэгж, 105 иргэнд 24.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас үрээ нөөцөлсөн 144 аж ахуйн нэгж, үр нөөцлөөгүй 216 иргэн, аж ахуйн нэгжийн 63.3 мянган тонн үрийн захиалга хүргүүлснээр өнөөдрийн байдлаар 49 иргэн,  аж ахуйн нэгж 2.3 мянган тонн үрээ татан авч, 4.0 мянган тонн үр дутагдаж байна гэж байлаа. 

Мөн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн 17 сум, Дархан-Уул аймгийн Орхон сумын нийт 100 гаруй өрхийн ногоочид хамтарч 04 дүгээр сарын 05-ны өдөр ОХУ-ын Доны Ростов Чебэксар Москва зэрэг хотоос сонгины үр худалдан авч Алтанбулаг боомт руу ачуулсан боловч ОХУ-ын Онцгой комисс “ковид19”-тэй холбогдуулан зарим хүнсний бүтээгдэхүүнийг түр хугацаагаар хориг тавьсан тул орж ирж чадахгүй боомт дээр хүлээгдэж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн гэж байлаа. 

Гишүүд Төв аймгийн тариаланчид, ногоочидтой уулзахад тус нутагт 2015 оноос хойш дараалсан ганд нэрвэгдсээр 5 жилийн хугацаанд Баянцогт, Эрдэнэсант сумд ургац авч, бусад газарт ургац алдсан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл боллоо гэсэн боловч  ямар ч арга хэмжээ аваагүй явсаар өдийг хүрчээ. 2017, 2018, 2019 онуудад 7, 8 сар гарч байж бороо орж ургац маань давхар соёололттой ургаж тэжээлийн будаа руу өгч, ургац алддаг байна. Энэ тал дээр Төв аймаг дээр төр, засгаас анхаарсангүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очоод дэмжлэг авах гэхээр урд онуудын өрийн асуудлаа шийд гэдэг, өмнөх оны хуримтлагдсан төлбөрийг төлөх ямар ч боломж байхгүй талаараа болон энэ жилийн тухайд аймгийн хэмжээнд 6200 гаруй тонн үрийн буудай дутагдалтай байгаа талаар тариаланчид, ногоочид нь ярьж байна. Иймээс Ажлын хэсгээс манай улсын тариалалт, үрийн бодлого алдагдсаны зэрэгцээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжпийн хяналтын ерөнхий газар, нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлж байгаа тоон мэдээллүүд зөрүүтэй байгаа нь салбарын үйл ажиллагаатай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрч байгааг Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ дурдсан. 

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь сүүлийн жилүүдэд үр тарианы бодлого алдагдсан тул салбарын яам нэн тэргүүнд анхаарч ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, үрийн будаа дутсанаас улсын хэмжээнд 100 мянган га газарт тариалалт хийхгүй өнжих тул хөрсний элэгдэл, эвдрэлийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимд эерэг нөлөөлтэй тэжээлийн үр тариа, буурцагт таримлын сэлгээ  хийх зэрэг бодлогын зохицуулалт хийх цаг болсон гэж байлаа.  

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, үр тариа, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдэд зориулан олгох 150 тэрбум төгрөгийн жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох ажлыг салбарын яам шуурхай зохион байгуулах, улмаар тариаланчдад 400 сая, ногоочдод 5 сая төгрөг хүртлэх гэж зээлийн дээд хязгаарыг тогтоох, хөдөө аж ахуйн техник технологийн нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан зоорь агуулахыг хаана, ямар бүс нутагт байгуулахыг Байнгын хорооноос батлах  "Чиглэл өгөх  тухай" тогтоолд товч тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналтай байлаа. 

Ингээд Ажлын хэсгийн орон нутагт ажилласан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган найруулж, батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.21)
    Дээд талын зураг дээр байгаа нөхөр Ноён уулыг "хувьчилж" авахаар шийджээ!! Гацууртын ордын олборлолтыг анхнаас нь гацаасаар байгаад гадаадын хөрөнгө оруулагчийг хөгөөд явуулчихсан, одоо бүр албан ёсоор эзэн нь болох нь л дээ!!
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    8 цаг 50 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    9 цаг 2 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    9 цаг 6 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    9 цаг 7 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    9 цаг 13 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    9 цаг 18 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    9 цаг 21 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК