Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Өш” авах гэсэн Н.Номтойбаяр прокурорыг “дөнгөлж”, шүүхэд нөлөөлөв үү?

2020-5-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэж дуулиантай нөхөр байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч байгаа л даа. Төрийн ордонд тухлахаа байсан л болохоос биш. “МАК” хэмээх эзэнт гүрний хун тайж, Монголын залуу улстөрчдийн нэг, эрс шийдэмгий гээд түүнийг тодотгосон тодотгол олон. Хуулийн байгууллагын үүд татах болсон цагаасаа Төрийн ордны индэр дээрээс бухимдангуй мэдээлэл хийж өөрийгөө өмгөөлж байсан цаг саяхан. Гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй, шаардлагагүй гэж байсан ч нэг л өглөө төрийн сүлдэндээ мөргөөд танхимаа өгсөн. Үүнээс хойш ажин түжин байсан ч нэр дэвшихээ олон нийтэд зарласнаар дахиад л хэвлэлийн баатар болов.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 28-нд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хэрэв иргэд сонгогчид дахин итгэл хүлээлгэж сонговол сэтгүүлчдэд нээлттэй ажиллахаас гадна өс санаж өнгөрсөнтэй зууралдахгүй” гэх ухаантай мэдэгдэл гаргаж байв.

Харамсалтай нь, төд удалгүй үнээсээ буцаж “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тойрогт өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.

Нэгэн үе МАН-аар овоглож, тус намаас нэр дэвшин гишүүнээр дэвшсэн тэрбээр ийнхүү намынхаа эсрэг хөдөлж эхэллээ. Энэ мэтчилэн гомдож, тунирхсан бүр цаашлаад өш авах гэсэн санаархал тээсэн нөхдүүд энэ удаагийн сонгуульд олноор өрсөлдөх төлөвтэй.

Н.Номтойбаярын хувьд 2012, 2016 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшиж, Дорнодчуудын итгэлийг хүлээж, УИХ-д хоёр удаа сонгогдсон. Гишүүн болсон цагаасаа хойш элдэв асуудлаас тойроогүй нэгэн. Жишээ дурдахад, олноо “Мунзуй” гэж алдаршсан Г.Нямдорж гэгч түүний хувийн амьдрал хийгээд улстөр дэх ажил хэргийнх нь талаар УИХ-ын Ёс зүйн хороонд хаяглан өргөдөл хүргүүлж байв. Түүний өргөдөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхайн болон бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хүчний хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын албаны ажилтнууд шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг хэмээн дурьдсан байдаг. Тухайн үедээ л дуулиан тарьж байсан асуудлын нэг. Түүгээр ч барахгүй Н.Номтойбаярын ХНХ-ын сайд байхдаа хөрөнгө шамшигдуулсан, ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулж, үүндээ 600 сая төгрөг өгсөн зэрэг асуудал хөвөрдөг. Дуулиантай хэргийн цухас дурдахад ийм.

Хэдий Н.Номтойбаяр нэр дэвшихээ илэрхийлсэн ч түүнд холбогдох хэрэгт ял оноочихвол УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар боломжгүй болно гэсэн үг.

Түүнийг нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Гэвч хуулийн байгууллагын дуудсан цагт очихгүйгээр барагүй мөрдөн шалгах ажиллагаанд саад болсон учир прокурор нь аргаа бараад түүнийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хүлээж аваад өчигдөр хэлэлцсэн.

Шүүхэд яг ийм процесс өрнөж байхтай зэрэгцэн Н.Номтойбаяр тус дүүргийн шүүхийн шүүгчид нэгэн өргөдөл гаргасан байгаа юм. Энэ нь “Энэ сарын 6-ны өдөр буюу өнөөдөр 15.00 цагаас болох шүүх хуралд намайг оролцох боломжгүйгээр тулгасанд нийслэлийн Прокурорын газрын С.Мөнхгэрэлийн өмнөөс хүлцэл өчье. Миний бие хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж ирсний хэрээр хэлмэгдээд байна. Тодруулбал, 2017 онд миний бие ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа гаргасан хууль ёсны шийдвэрийн жишгээр миний дараа ХНХ-ын сайд болсон С.Чинзориг 2018, 2019 онуудад гаргасан шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй атлаа намайг буруутгасан нь хэлмэгдүүлж буйн тод жишээ” гээд “Намайг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихтэй холбогдуулан сандралдаж буй дээрх хуулийн байгууллагууд “албадах” хүсэлтийг өнөөдөр эрхэм шүгч танд гаргажээ. Тиймээс прокурорын хүсэлтийг хүлээж авахгүй байхыг хүсье” хэмээн хаяглан бичжээ. Уг хүсэлтийг нь ч шүүх хүлээж авснаар прокурорын албадан ирүүлэх хүсэлтийг хойшлуулсан байна.

Иргэн хүн бүрт дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь хуулиар бүрэн нээлттэй. Үүн шиг Н.Номтойбаяр ч гэсэн ийм гомдол гаргаж, түүнийгээ ч шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж. Нэгэнт хуулийн хүрээнд өрнөсөн процесс учир яах ч аргагүй.

Гэхдээ хувь хүн, улстөрч хүний ёс зүй, ухамсарын үүднээс харвал асуудалд арай өөр өнцгөөр хандсан бол Н.Номтойбаярын хэр боловсролтой, мэдлэгтэй, зүй ёстой, хариуцлагатайг илтгэн харуулах байв. Гэвч тэр тэгж чадсангүй.

Нэг үгээр хэлбэл, прокуророос түүнийг дуудаж гэтэл тэр очсонгүй. Прокурор аргаа бараад албадан ирүүлэх хүсэлт гаргатал “Энэ хүсэлтийг нь битгий хүлээж аваарай” гэж шүүгчид өргөдөл хаяглаад гомдол гаргачихсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах гэсэн энэ мэт арга маш олон. Яг үүний нэг хэлбэрийг нөхөр Н.Номтойбаяр өчигдөр хэрэглэлээ.

Эрх мэдэлтэн, мөнгөтэй ч бай хүн бүрт хууль эрх тэгш үйлчлэх ёстой. Хэрэв Н.Номтойбаярын хэлсэнчлэн түүнийг гүтгэсэн бол баримт нотолгоогоо гаргаж өгөх нь зүйн хэрэг. Чадахгүй бол ажил үүргээ гүйцэтгэж буй прокурорын ажилд саад учруулахгүй байх ёстой. Зарчим бол зарчим байх ёстой.

Ингээд бодоход түүнд хуулийн байгууллагад шалгуулахаас зайлсхийх ямар шалтгаан байгаа юм бол. Магадгүй гэм буруутайг нь шүүхээс тогтоочихвол УИХ-д дахин нэр дэвших боломжоо алдана гэхээс айв уу.

Эсвэл өөрийн санаархлаа гүйцэлдүүлж чадахгүйдээ цаг хожих үүднээс хуулийн байгууллагын үйл ажиллагааг саатуулж байна уу. Үгүй бол үнэхээр түүний хэлсэнчлэн намын нөхөд нь Н.Номтойбаяраас айсандаа явуулга явуулав уу.

Гэхдээ ийм байх магадлал тун бага. Учир нь түүний эсрэг дуугарч сөргөөцөлцөж явсан улстөрч бараг байхгүй гэж хэлж болно. Энэ нь ч тодорхой. МАК хэмээх том гүрний өөдөөс хэн дуугарч чадах билээ.

Эндээс харвал Н.Номтойбаяр нэр дэвших боломжгүйд хүрвэл улс төрийн явуулга, харин нэр дэвшсэн ч сонгогдож чадахгүй бол ямар нэг тохироо орсон, эсвэл санал хураалт шударга бус явагдлаа гэсэн шалтаг тоочих нь дамжиггүй. Харин өрсөлдөөд явбал шударга үнэн яллаа гэж цээжээ дэлдэх нь лавтай. Хамгийн гол нь энэ бүхэнд хуулийн байгууллагаас саад учруулах учраас тэрбээр мөрдөн шалгах ажиллагааг гацаанд оруулахаар ийнхүү хуулийн мэдлэгээ ашиглаж УЕП болон шүүхэд гомдол гаргалаа.

Тиймдээ ч УИХ-ын ээлжит сонгууль өнгөртөл Н.Номтойбаярт холбогдох хэрэг шийдэгдэнэ гэж найдах ч хэрэггүй боллоо.

Нэг үгээр хэлбэл, “өш” авах гэсэн Н.Номтойбаяр прокурорыг “дөнгөлж”, шүүхэд нөлөөлөх гэв үү гэж хардахад хүргэв.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Номт үйлийн үрээ эдлэж байна даа (203.169.49.100)
    Сүүлийн хэдэн жил олон асуудалд орооцолдлоо. Машинтай явж байгаад хүн дайрч ална. Хамгийн сүүлд уулзсан хүн нас барчлаа. Монгол улсын сайд байсан хүн бааранд согтуу зодоон хийж зодуулна. Охид хүүхнүүдийг гомдоож, нулимсын үзэж байгаагын үр дүн. Хүн мөнгөтэй баян байж болно. Хүн гэдгээ мартаж болохгүй байх
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.32.2)
    Нямдоржийг төрөөс зайлуулахгүй бол болохгүй шүү. Энэ хуулийн байгууллагын дампууралын эхлэл нь энэ НЯМДОРЖ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.22.99)
    Номтойг төрд хүн шиг ард түмэн эх орныхоо төлөө ажиллана гэдэгт итгэхгүй байна. Ёстой сурсан занг сураар боож болохгүй гэж .. баар саваар архидсан хэн нэгэнтэй цусаа гартал зодолдсон ... хөдөө гадаа явж байхад нь морьтой мотоциклтой хүн ирж мөргөөстэй л байх бол уу. Төр түшилцэх төрийн хүний ёс зүй ноён нуруу хумсын толион чиэээ ч байхгүй гэдэгээ энэ өнгөрсөн жилүүдэд яруу тодоор харуулсан ш дэ дахиж яааасан ч сонгож болохгүй хүний 1
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • M (202.21.124.130)
    ЭНЭ НЭГ ХОГИЙН ЛАЛАРЫГ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    8 цаг 45 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    8 цаг 58 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    9 цаг 2 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    9 цаг 3 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    9 цаг 8 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    9 цаг 14 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    9 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК