Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Давааням: Монгол улсад 120 улсын 19 мянга гаруй түр ирэгч болон оршин суугч байна

2020-5-07
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Даваанямтай ярилцлаа.

-Гадаадын иргэн, харьяатын газар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын нэг. Энэ албаны чиг үүрэг, онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
-Манай байгууллага 1994 онд Засгийн газрын 107 тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гадаадын иргэний асуудал эрхлэх зөвлөл нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 2001 онд Гадаадын харьяатын асуудал эрхлэх алба, УИХ-ын 43 дугаар тогтоолоор 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болж өргөжсөн. 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс “Хилийн боомтын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүргийг, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартай нэгтгэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн ерөнхий газар гэх бүтэц, зохион байгуулалтын өөрлчлөлтөнд орсон.

Мөн Хилийн боомтын тухай хууль хүчингүй болсноор  2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх үүрэг, Хил хамгаалах байгууллагад шилжсэнээр Гадаадын иргэн, харьяатын газар гэх одоогийн бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Манай байгууллага нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух, гадаадын иргэнд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, хяналт тавих, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат болх хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг хангуулах, эрх бүхий байгууллагад уламжлах, мөн гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх, гадаад улсын болон Олон улсын байгууллагын салбар төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг сунгах үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд 21 аймаг, хилийн 26 боомтод хяналт тавьж, төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

-Ямар бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг вэ? Албан хаагчдын ачаалал хэр байна вэ?
-Төв байгууллага удирдлага, зохион байгуулалтын долоо, орон нутаг, хилийн боомт хариуцсан долоо, нийт зохион байгуулалтын 14 нэгжтэй.  Үүнд, орон нутагт Агаарын замын боомт хариуцсан газар,  Баруун бүс, Хойд бүс, Зүүн бүс, Өмнөд бүс дэх газар, Дорноговь аймаг дахь газар, Баян-Өлгий аймаг дахь хэлтэс гэсэн зохион байгуулалтын нэгжтэй. Нийт 306 албан хаагчийн орон тоотойгоор Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. 

Сүүлийн жилүүдэд техник технологийн болон эдийн засгийн хөгжил, даяаршлын улмаас иргэний шилжилт, хөдөлгөөн дэлхий нийтийн хэмжээнд идэвхжиж байгаа. Үүнтэй холбоотой Монгол Улсад зорчих, түр ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөн, виз, визийн зөвшөөрөл хүсэх хүсэлт, оршин суух зөвшөөрөл олгох үйлчилгээ жилээс жилд өсч байна. Манай улсын хувьд оргил үе нь 2011-2012 он байсан. Жишээлбэл, 2011 онд албан хэргээр 29.4 мянга, хувийн хэргээр оршин суугч 27.1 мянга, 2012 онд 42 мянган гадаадын иргэнд зөвшөөрөл олгож байжээ.

Энэ жилийн тухайд дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас хөл хорио тогтоож хилийн боомтуудыг түр хугацаагаар хаасантай холбоотой ажлын ачаалал харьцангуй бага байна. Хэвийн үед ачаалал их байдаг. Тиймээс албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх зорилгоор мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим үйлчилгээг нэвтрүүлэх, сайжруулах чиглэлд байгууллагын удирдлагаас анхаарч ажиллаж байна. 

-Иргэд ямар үйлчилгээг цахимаар авах боломжтой вэ?
-2017 онд “Цахим immigration” зорилт дэвшүүлж иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагын хүсэлтийг цахимаар хүлээн авч визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох цахим системийг үүсгэсэн. Тус оны аравдугаар сарын 3-наас эхлэн программын эхний хувилбарыг ашиглалтад оруулан 15 төрлийн визний хүсэлт, баримт бичгийн бүрдлийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж ирсэн. 2019 оны  тавдугаар сараас эхлэн www.evisa.mn гэсэн хаягийг бүрэн нэвтрүүлж, хөгжүүлэлт хийж байна. Энэ хугацаанд 2887 аж ахуйн нэгж,  байгууллагын хүсэлтийг хүлээн авч 2009 аж ахуйн нэгж байгууллагын 4915 гадаадын иргэний визийн зөвшөөрлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэсэн байна. Үйлчлүүлэгчдийн хувьд урьд нь заавал манай байгууллагад биеэр ирж бичиг баримтын бүрдлээ нэг бүрчлэн авчрах,  эргээд хариугаа ирж авах зэргээр нааш цааш явж, цаг хугацаа их үрдэг байсан. Энэ бүхнийг хялбарчилсан үйлчлүүлэгчдэд ээлтэй, эерэг ажил болсон.

-Хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг хил, хяналтын байгууллагуудын нэг учраас албан хаагчдын хувьд гэр орноосоо хол хилийн боомтод томилогдож ажиллах шаардлага гардаг байх. Боомт орон нутагт ажиллаж буй албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлд хэрхэн анхаардаг вэ?
-Төв байгууллага захиргааны болон үйлчилгээний 180 албан хаагчтай. Үлдсэн албан хаагч нь орон нутаг, боомтуудад ажилладаг. Улсын хэмжээнд 26 хилийн боомтод нэг ээлжинд 50-60 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. 2010 онд шинэчлэн батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд албан хаагчийг гэр орноосоо хол, алслагдсан хилийн боомт, орон нутагт ажиллах хөшүүрэг, нийгмийн баталгааг хангасан заалтыг оруулсан. Энэ хуулийн 43 дугаар зүйлд  хилийн боомт, орон нутагт ажиллаж буй гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид таван жил тутамд мөнгөн урамшуулал олгохоор заасан нь албан хаагчийг хилийн боомт, оррон нутагт тогтвор суурьшилтай ажиллах их үр дүнтэй системийг бий болгосон нь одоо амьдрал дээр мэдрэгдэж байна.  

Мөн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах, тав тухтай орчинд амьдрах боломжийг дээшлүүлэх зорилгоор хилийн боомтуудад орон нутгийн болон улсын төсөв, гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагын дэмжлэгээр ажил, амралтын байрыг барьж ашиглалтад оруулсан. 2009-2010 онд Өвөр Монголын Нийгмийн аюулаас хамгаалах яамны Дотоодыг хамгаалах тэнхимийн тусламжтайгаар тухайн үеийн ханшаар 131.1 сая төгрөгийн өртөг  бүхий ажил, амралтын зориулалттай барилгыг Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Говь-Алтай аймгийн Бургастай боомтод барьж, ашиглалтад оруулсан бол орон нутгийн болон байгууллагын хөрөнгөөр Дорнод аймгийн Эрээнцав, Хөвсгөл аймгийн Ханх, Сүхбаатар аймгийн Бичигт боомтод албан хаагчдын амрах, амьдрах байрыг шийдвэрлэж байсан.

2018 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын хөрөнгө оруулалтаар 600 сая төгрөгийн өртөг бүхий  хоёр давхар 510 ам.метр байрыг ашиглалтад хүлээн авч Зүүн бүс дэх газар маань байрлан ажиллаж байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган боомтод орон нутгийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгийн өртөг бүхий албан хаагчдын амьдрах байрны барилга баригдаж байна. Мөн Өмнөговь аймаг дахь Өмнөд бүсийн газрын барилгын төсөв хөрөнгийг шийдээд эхлүүлэх байсан ч цаг үеийн байдлаар хүлээгдээд байна. Ер нь ОХУ-тай хил залгаа, алслагдсан цөөн тооны боомтоос бусад нь ая тухтай, ажиллах амьдрах байраар хангагдлаа. Бид цаашид ч шат дараатайгаар шийдвэрлэх болно.

-Хүүхдийн цэцэрлэгийн асуудал олон хүний “толгойн өвчин” болдог. Харин танай байгууллага дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулжээ. Энэ талаар?
-Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг байгуулсан. Манай  төв байгууллагын “Б” байранд гадаадын иргэнийг саатуулах байр байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  төв баривчлах байр руу шилжүүлэх хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулсан. Санал дэмжигдсэнээр тус байранд засвар хийж,  тохижуулан гуран бүлэг бүхий хүүхдийн цэцэрлэг байгуулсан.

Энэ цэцэрлэг нь ХУД-ийн 223 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд багш, ажилтны цалин хөлс, урсгал зардал, хувьсах зардлыг төр хариуцан ажиллаж байна. Цэцэрлэг 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч  одоогоор 100 гаруй хүүхэд хамрагдаж байгаа. Энд манай байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдээс гадна Архивын ерөнхий газар, ШШГЕГ-ийн 401 дүгээр хорих анги- Шүүхий шийдвэр гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн албан хаагчдын хүүхэд болон  ойр орчмын хүүхдүүд сурч, хүмүүжиж байна. 

-2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт танай байгууллагын чиглэлээр ямар зорилтууд тусгагдаж, хэрэгжилт нь ямар байна вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай байгууллагатай хамаарал бүхий зургаан асуудал тусгагдсан. Бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтөөс хамааран  нэг асуудал нь Хил хамгаалах  байгууллага болон Цагдаагийн байгууллага руу шилжсэн. Тус хөтөлбөрт гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, бүртгэх журам,  Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журам, Монгол Улсын виз олгох 2010 оны 338, 339, 340 дүгээр журмыг цагийн үеийн шаардлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудал тусгагдсан.

Эдгээр журмыг 2017 онд Засгийн газрын тогтоолоор шинэчлэн, дагаж мөрдөн ажиллаж байна. Мөн зарим үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлсэн.  Эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хэсэг байгуулагдаж зохих судалгаа шинжилгээг хийж, төслийг бэлэн болгосон. Энэ төсөл  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар дэмжигдэн, одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Ерөнхийдөө төлөвлөсөн ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй.

-Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Гадаадын иргэн, харьяатын газар хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг хил, хяналтын байгууллагуудын нэг. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 
-УОК-ийн шийдвэрээр ихэнх боомт хаагдсан. Баянхошуу боомт газрын тос нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байсан ч энэ сарын 4-нөөс түр хугацаагаар хаагдсан.  Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцат суурь, Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг, Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор Олон улсын ачаа тээвэр хийгдэж, албан хаагчид үүргээ гүйцэтгэж байна. 

-Монгол Улсад хэд орчим гадаадын иргэн оршин суудаг вэ. Хөл хорио тогтоосны улмаас эх орондоо буцаж чадахгүй, гацсан хүмүүст ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна?
-Тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар манай улсад түр ирэгч болон оршин суух зөвшөөрөлтэй 120 улсын 19 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна. Хөл хорионы улмаас гацсан иргэдийн асуудлыг холбогдох хууль тогтоомж,  УОК-ын шийдвэр, олон улсын гэрээ хэлэлцээрт заасан зарчмын дагуу зохицуулалт хийн ажиллаж байна. Жишээлбэл, БНСУ иргэдийн визний хугацааг сунгах, урд хөршөөс визтэй орж ирсэн иргэдийн визийн хугацааг хуууль, тогтоомжийн дагуу нэг удаа 30 хоногоор сунгасан. Мөн Замын-Үүдийн автозамын боомтоор УОК-ын шийдвэрээр БНХАУ-ын 171 иргэнийг Монгол Улсын хилээр гаргах ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Мөн тусгай үүргийн 12 удаагийн нислэгээр 41 улсын 766 гадаад иргэнийг Монгол Улсаас гаргасан.

-Иргэдийн дунд БНХАУ-ын иргэд оршин суух зөвшөөрөлгүй, нэр хаягаа өөрчлөн амьдарч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэдэг. Ийм зүйл байх боломжтой юу?
-Төртэй, хуультай улсад ийм юм байх боломжгүй Монгол Улсын хилээр орох, гарах зорчигчдын хөдөлгөөнд хилийн шалган нэвтрүүлэх алба, тусгай чиг үүрэгтэй бусад байгууллагууд хамтран ажиллаж, хяналт тавьдаг. Тодорхой хугацаагаар ирсэн,  визний  хугацаа хэтэрсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэднийг олж илрүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлэн ажилладаг. Хууль, хяналтын бусад байгууллага  ч чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьдаг. Ямар нэг улсын хилээр дуртай нь орж ирээд, уусан шингэчихдэг юм байхгүй.

-Танай байгууллагын зүгээс иргэд, олон нийтийг мэдээллээр хангах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Иргэдэд нээлттэй байх, үнэн зөв, бодитой мэдээллээр хангах зорилгоор 1800-1882 дугаар бүхий “Мэдээллийн төв” ажиллуулдаг. Тус төв нь дөрвөн албан хаагчийн батлагдсан орон тоотой, ажлын өдрүүдэд ажиллана. Тус утсанд хандан хувь хүний болон байгууллага, төрийн нууцаас бусад асуудлаар мэдээлэл авах боломжтой. Мөн  веб сайт,  цахим хуудас ашиглан олон нийтийг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Татварын шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
“Эх оронч сурагч” арга хэмжээг зохион байгууллаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Татварын шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
    1 цаг 11 мин
  • Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 15 мин
  • “Эх оронч сурагч” арга хэмжээг зохион байгууллаа
    1 цаг 22 мин
  • Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
    1 цаг 24 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
    1 цаг 27 мин
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 27 мин
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    3 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    3 цаг 59 мин
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
    4 цаг 6 мин
  • Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш 1100 хүүхэд шархдаж, амиа алдсан гэж НҮБ-ын хүүхдийн сан мэдэгдэв
    4 цаг 29 мин
  • О.Цогтгэрэл: МАН дүр эсгэсэн тэмцлээ одоо боль
    5 цаг 13 мин
  • ТТГ-ын дарга асан Дэвид Петреус Иранд болсон охидын сургуулийн халдлагад өөрийн улсыг буруутгав
    5 цаг 55 мин
  • Мэдэгдэл
    6 цаг 19 мин
  • "Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах АНУ тэмцээнд шалгарсан улсаа бөмбөгдөж байна" гэв
    6 цаг 55 мин
  • Энэ жилийн анхны бороог угтах ШҮЛГҮҮД
    7 цаг 13 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    7 цаг 24 мин
  • Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    7 цаг 26 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
    8 цаг 52 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 30 мин
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны талаар төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт болно
    23 цаг 52 мин
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
  • ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
24 баримт
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК