Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Энэ дагуу тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр "Энэ хугацаанд бид бүхэн гар сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа, цаашид ч хийж гүйцэтгэх ёстой ажлууд олон бий. Энэ бүхнийг та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.